10. Сэнлон
гурван хvvхдээ
шалгав
Энэ гурван
хvvхдийн
нэгтэй нь л би байя. [Энэ гурван хєвгvvдийн
сайн мууг vзье]» гэж ятуу урхидаж барив. Тулманд хийж амсрыг нь
боов. Євгєн
хайнаг vхрээ унаж Цасыг сундалж аваачив. [Євгєн
сэмээр хавтганы амсрыг нээв.] Ятууг дvрхрэхэд
vхэр туйлж орхив. Євгєн
vхэгч болж хэвтэнэ. Цас уйлна: «Ахай минь нэг гэвэл авыг таниулах
билээ. Vгvй
гэвэл аяныг таниулах билээ. Эвий яалаа!» гэж уйлаад ирэв. Євгєн
vхрээ унаад харьж ирэв.
Маргааш
босоод Ронсаг бас сундалж аваачив. Урьд ёсоор vхэр туйлж орхив.
Євгєн
vхэгч болж хэвтнэм. Ронса уйлаад харьж ирэв. Євгєн
vхрээ унаад харьж ирэв.
Маргааш
босоод Журыг бас сундалж аваачив. Явж байтал нэг хятад тариа
тарьж явна. Тарианы захад бай мод босгож, модон дээр нь шаазгай
сууж байв. Урьд ёсоор ятуу дvрхэрч,
шаазгай нисэхэд
vхэр
туйлж орхив.
Євгєн
vхэгч болж хэвтэнэ. Жур буун гvйж
vхрээ барьж их дуу гарч уйлагч болов. Уйлаад хэлэв: «Намайг уйлав
гэж энэ уул сургав уу? Уулын дэргэдэх мод сургав уу? Энэ
хорт хятад тариа эс тарьж, тарианы захад бай мод эс босговол
шаазгай юу гэж суугаад босох билээ? Vхэр юу гэж туйлах билээ?
Євгєн
минь юу гэж vхэх билээ? Энэ хятадыг эрvvлсvv
(шийтгэе) би» гэж очив. Жур урьд vгээ хятадад тоолж хэлэв. «Одоо
чи vхсэн хvнээ
амьд хvнээр
тєлvvлж
авъя гэнэ vv чи?» гэж хятад vл анхаарав. Жур ирж хятадын тариаг
тас эвдэж явна. Хятад тариандаа хорсож гvйж
ирэв: «Чи ямар зарлиг болном, чиний зарлигаар чинь болъё би.
Тариаг минь бvv
эвд чи» гэв. «Чамаас ял янх єг гэхийг байя. Энэ уулын модыг хадаж
авчир. Эцгийнхээ ясыг дэгдээе би» гэв. Хятад явав. Уулын модыг
хадаж авчирч єгєв.
Жур эцгийнхээ гадуур мод хураав. Их тvймэр
шатаав. Гал дvрэлзэн
шатахад євгєн
хялайж харав. «Ахай минь, vхсэн хvн
харсаар
vхвэл хойд амьд vрдээ муу ёр гэлээ» гэж эцгийнхээ нvдэнд
шороо битvvлэн
хаяв. Гал бас дvрэлзэн
шатахад євгєн
хоёр хєлєє
атирав. «Yхсэн
хvн
хоёр хєлєє
атирсаар vхвэл vлдсэн эм хvvхдийн
vе нь vл сунам гэлээ» гэж аварга мод vvрч ирж эцгийнхээ хоёр хєл
дээр тавив. Эцгээ одоо галд єргєж
аваачив. Аваачиж галд орхиё гэхэд «Жур! Ахай чинь vхсэнгvй
амьд байна» гэв. «Ахай минь, vхсэн хvн
дуу гарвал хойд амьд vрдээ муу ёр гэлээ» гэж галд орхино. «Авай
[Жур] минь! Ахай чинь vхсэнгvй
гэж байтал амьдаар нь алдаг буюу?» гэв. «Ахай минь vхсэнгvй
байна, сайн» гээд
vхэрт
нь дvvрч
харьж ирэв. Євгєн
гэртээ ирээд эмгэндээ хэлэв: «Гурван хvvхэдтэйгээ
малд явж билээ. Гурван хvvхдийнхээ
сайн муугийг нь тэнсье гэж явж билээ. Цас минь баатар сайн хvн
болох байнам. Ронса минь зєєшлєн
(зєєвєрлєн)
идэх хvн
болох байна. Удаа нь хэлэхэд Журд минь vл хvрэх
байна.
[Жур минь
хэнээс ч илvv
сайн эр болох байна]»
гэв. Чингээд євгєн
гарч очив.
Эмгэн
(Ронсагийн эх) муу санав: «Орхидос эмээс тєрсєн
хєвгvvн
миний хоёр хvvхдээс
илvv
болох гэгч юу вэ? Yvнийг vтэр vгvй
болгоё би» гэж ширээн дээр хоёр хvvхдэдээ
сайхан
идээ
хийж тавив. Журд ондоо хор хийж тавив. Гурван хvvхэд
vдэш ирэв. Цас Ронса хоёр ширээн дээрээ гарч идээгээ идэж сууна.
Жур зvvн
тээш харж байна. Эх нь хэлэв: «Авай Жур! Юу гэж харж байна? Ширээн
дээр гарч
идээгээ
ид» гэв. Жур гvйж
гарав. Аягатай идээг аваад
барьж сууж vг
хэлэв: «Эжий ахай минь, манд урьд аяганы ємч хагалж єгч бvлгээ.
Энэ єдрєєс
малын
ємч хагалж єгєх
байна
даа. Хоёр ах минь идэв. Эцэг эхдээ дээжээ эс барив. Би эс идэвч юу
вэ» гэж эцэгтээ
дээжээ барив. Эцэг нь эс мэдсэнээс авч идэх гэтэл Жур харин татаж
авав. Эхдээ барив. Эх нь ичсэнээсээ авч идье гэтэл бас татаж авав.
«Хэзээнээс эцэг эхийн гэр болохын эх тогоо энэ билээ» гэж тогоонд
хийв. Тогоо хагарав. Тулганд дусаав. Тулга хагарав. Тоононд
дээш
цацав. Тооно нь хэмхрэв. «Гэр болохын [урьд учирсан] шар нохой
билээ» гэж нохойн толгой дээр дусаав. Нохойн толгой хоёр анги
салав. Yлдсэнийг єєрєє
зооглож, улаараа нэвчvvлж
лусын хаад дахь эгчдээ тахил єгєв.