ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: АРВАН ХОЁРДУГААР БЇЛЭГ

Мунын хєєвєрт хасаг тэрэг булд хїртэл шигдэж таван хїлгээр татаж хєдєлгєн ядаж, гїр их улс зовоход Сєнидийн Гилїгэтэй баатар єчрїїн:

"Хєх тэнгэрээс заяагаар тєрсєн
Хїлэг богд эзэн минь!
Хїр их улсаа орхиж одов уу, чи?
Тєвшитгєн байгуулсан улс тєр чинь
Тєгс заяат хатад хєвїїд чинь
Тєрсєн их газар ус чинь
Тэмїжин эзэн чамайг хїлээж байна.
Ариунаа байгуулсан тєр чинь
Албат олон улс чинь
Амраг хатад хєвїїд чинь
Алтан орд харш чинь
Алс газар билээ.
Удирдан байгуулсан тєр чинь
Учирсан хатад хєвїїд чинь
Ураг элгэн монгол чинь
Улс олон иргэн чинь
Унасан Дэлїїн болдог чинь
Тэнд хол байна.
Хээр азарганы хєхлєєр хийсэн
Хийр туг сїлд чинь
Хэнгэрэг бїрээ уриа чинь
Хэлэхгїй бїгд улс чинь
Хэрлэний Хєдєє арал чинь
Тэнд билээ эзэн минь!
Бїтэхийн урьд учирсан
Бїртэгэлжин сэцэн хатан чинь
Буянт газар нутаг чинь
Боорчи Мухулай нєхєд чинь
Булт их улс чинь
Тэнд билээ эзэн минь!
Хувилгаанаар учирсан
Хулан хатан чинь
Хуур цуур хєг дуу чинь
Хотол бїгд улс чинь
Хутагт эрхэн (эрхэм) газар ус чинь
Тэнд билээ, эзэн минь!
Харууна уулыг дулаан гэж
Харь тангудыг олон гэж
Хатад охидыг гоо гэж
Хамаг монголоо мартав уу
Хайрт эзэн минь!
Халуун амийг чинь алдавч
Хас эрдэнэ мэт хїїрийг чинь
Хамгаалан авч харъя эзэн минь!
Хатан Бїртэгэлжинд чинь їзїїлье
Хамаг улсад чинь хїргэе"
гэж євчєл
Хаан эзэн энэрэн соёрхов.
Хасаг тэрэг хангирсан хєдлєв
Хамаг улс баясгалант болов.
Хан их газар тэнд хїргэв
Хамгийн мєнхийг тэнд оршуулж
Хаан зайсангуудын тулгар болж
Хамаг улсын бштээн болоод
Найман цагаан гэр болов за.
Энэ их улсад тунхаг зарлаж
Ємссєн цамц, єргєє гэр
Ороосон оймыг тэнд онголов.
Їнэн хїїрий нь заримууд Бурхан
Халдунд онголов гэх, заримууд Алтай хааны ард, Хэнтий ханы євєрт Их єтєг нэрт газар онголов гэх бий А.то.]

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates