ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: УДИРТГАЛ

Бид Нууц товчооны хятад їсгээс дам латин ба орос їсгээр сийрїїлсэн бичгїїдийг баримталж орчуулахдаа бас Лувсанданзангийн Алтан товч, Рашид Эддиний зохиосон Монголын тїїх зэргээс уг эхэд їгїй боловч баймаар зїйлїїдийг бага сага нєхєж оруулсан зїйл бий. Жишээ болгож Нууц товчооны 86 дугаар зїйлийг Алтан товчтой зэрэгцїїлэн їзэж бичсэнээ їзїїлбэл: "Гуравдугаар єдєр, [дєнгєт хїн хаа холдох билээ? А.то] "Тїїнийг манайхан нуусан биз. Євєр зуураа айлуудыг нэгжье" гэж айл бїрийг нэгжсээр Сорхон-шарынд ирж гэр тэрэг ба исэр (ор)-ийн дор хїртэл нэгжээд хойд унгаст тэргэнд очиж амсар дахь унгасыг таталж, Тэмїжиний хєлд хїрвэл Сорхон-шар єгїїлрїїн: "Ийм халуун цагт унгасан дотор амьд хїн яахан байна? [Сэтгэлээ ханатал эр, А.то] гэвэл нэгжїїлийн хїмїїс бууж одов" гэжээ.

Энэ зїйлийн дотор "дєнгєт хїн хаа холдох билээ? Сэтгэлээ ханатал эр" гэдэг энэ хоёр єгїїлбэр їнэхээр байвал зохимоор єгїїлбэр тул Лувсанданзангийн Алтан товчоос авч, Нууц товчооны эхэд нєхєж оруулсан билээ. Санавал хятад їсгээр монгол хэл дээр бичигдсэн Нууц товчооны эх бол Нууц товчооны анх зохиогдсон эх биш, дам уламжлан хуулсан эх мєн биз. Лувсанданзангийн Алтан товчид бас Нууц товчооноос хуулж авсан єдий тєдий зїйл бийг дээр дурдсан билээ. Рашид Эддинд бас Нууц товчооны нэг эх байсан бололтой.

Нууц товчооны хятад їсгийн эхийг эдгээр тїїх бичгїїдтэй нийлїїлэн їзэж, чухам баймаар зїйлїїдийг нєхєж оруулах нь зїйтэй хэрэг гэж бид бодож, тийнхїї нэлээд їг єгїїлбэрийг нєхєж бичсэн билээ. Ингэхдээ нэмсэн їг єгїїлбэр бїрийг дєрвєлжин хаалтад хийгээд дараа нь ямар номоос авснаа тэмдэглэв. Номыг тэмдэглэхдээ номын нэрийг товчилж Лувсанданзангийн Алтан товчийг "А.то" гэж хураасан ба Чингисийн Цэдэгийг "Чи.цэ" гэж хурааж тэмдэглэв. Рашид Эддинийг хэвээр тэмдэглэснээс гадна, орчуулагчийн нэмсэн їгийг бас дєрвєлжин хаалтад хийж, тайлбарласан їгээ дїгрэг хаалтад хийв. Иймийн тул дєрвєлжин хаалт доторх їгийг нэмсэн їг гэж, дїгрэг хаалт доторхыг тайлбарласан їг гэж мэдэх хэрэгтэй.

Тєгсгєлд нь Нууц товчоог зохиоход Монголын нийслэл байсан Хєдєє арал, Долоон болдог, Ауруг хэмээх гурван газрын тухай цєєн їгээр тайлбарлаж єгїїлэхийг хїсэж байна.

Монголын нутаг ой, тал, говь гурван бїсэд хуваагдана. Мал аж ахуйд тал хээрийн бїс їлэмжхэн рольтой байдаг. Ой модоор бїрхэгдсэн уулархаг бїсээс тал хээрийн бїс уруу шургаж орсон уулнууд бол орчин тойрны тал хээрийн ам газраас илїї чийг тунадастай байдаг учраас євс бэлчээр сайтай байдаг. Ийм хээрийн уулнууд бол тал хээр газрын євс бэлчээрийн чухал нєєц болдог юм. Хэрлэний Баян-Улаан уул бол чухамхан тийм уулын нэг болно. Энэ уул дэлхийн 109-р уртраг ба 47,5 єргєрєгт оршино. Энэ уул бол євс усаар маш элбэг, малын бэлчээр гойд сайн учраас хавьойрын олон ардын их євєлжєє газар болно. Ялангуяа зуд болоход энэ уул айл малаар дїїрэн болдог. 1945 оны зудад хавь ойрын тав арван сумын ардууд энэ ууланд ирж євєлжихийг бид нїдээр їзсэн бєгєєд энэ ууланд ирсэн ардын мал бараг їхээгїй, харин цас шуурганд саатаж энэ ууланд ирж чадаагїй ардын мал їлэмжхэн турж їхсэн билээ.

Хэрлэн бол Хэнтийгээс гарч баруун урагш урсаад зїїн тийш эргэсний доторх нэг их тохойд энэ уул орших бєгєєд энэ уулын зїїн сугаар Цэнхэрийн гол (урьдын Сэнхїр горхон) урсаж урагш явсаар Хэрлэнд нийлэх тул тэр уулыг нэгэн их арлын хэлбэртэй болгоно. Ийм учраас Нууц товчоог зохиосон эртний Хєдєє арал гэдэг газар бол энэ Баян уул мєн бололтой юм.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates