![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: АРВАН НЭГДЇГЭЭР БЇЛЭГ259. Тэндээс Чингис хаан, Отрар хотод буугаад бас хєдєлж, Сэмисгяб хотод буув. Семисгяб хотоос хєдєлж, Бухар хотод буув. Тэнд Чингис хаан, Бала ноёныг хїлээж, Алтан горхины нуруунд Султан хааны зусланд зусаж, Толуйд элч илгээж хэлїїлсэн нь: "Зуны халуун болов. Цэргээ амсхийж буулга. Чи бидэнд ирж нийл! Гэж илгээв. Толуй, Иру, Исэбїр хотыг аваад Систэн хотыг эвдэж, Чїхчэрэн хотыг эвдэж байхад элч хїрч очив. Толуй, Чїхчэрэн хотыг эвдээд буцаж ирээд Чингис хаанд нийлэв. 260. Зїчи, Цагадай, Єгэдэй гурван хєвїїн, Єргнэчи хотод орж гурвуул олон хот ба иргэнийг хувааж аваад Чингис хаанд хувь гаргаж єгсєнгїй. Гурван хєвїїн буцаж ирвэл Чингис хаан, Зїчи, Цагадай, Єгэдэй гурван хєвїїнд уурлаж, гурван єдєр эс уулзав. Тэгэхэд Боорчи, Мухулай, Шигихутуг гурав єгїїлрїїн: "Тэмцэн мэлзэж байсан Сартаул улсын султаныг доройтуулж, хот ба иргэнийг нь авлаа, бид. Хуваагдаж автах Єргнэчи хот хувааж авах хєвїїд бїгд Чингис хааных билээ. Тэнгэр газарт хїч нэмэгдэж, сартаул иргэнийг ингэж доройтуулсанд олон бид, цэрэг морь чинь бїгдээр баясаж бахдаж байна. Хаан юунд ингэж хилэгнэв? Хєвїїд нэгэнт буруугаа мэдээд айж байна. Хойшид сургаал болтугай! Хєвїїдийн авир алгасангуй болуузай. Хаан соёрхвол, хєвїїдийг уулзулж болох уу?" гэж єчвєл, Чингис хаан тайтгарч Зїчи, Цагадай, Єгэдэй гурван хєвїїнийг уулзуулж донгодож, євгєдийн їгийг єв болгож, хуучин їгийг хууль болгож, байсан газар нь тогтож ядтал, магнайн хєлсийг арчиж ядтал зэмлэж буруушааж байхад Хонхай, Хонтахар, Чормаган энэ гурван хорчин, Чингис хаанд єчрїїн: "Гєрєєнд сая гарч байгаа залуу харцага мэт, хєвїїдийн зоригийг шантруулан энэ мэтээр яаж донгодож болох вэ? Хєвїїд айж сэтгэл алгасангїй болуузай. Ургах нарнаас шингэх наранд хїртэл дайсан иргэн олон байна. Бидний тївд нохдыг (зуудаг нохдыг) тухирч явуулбал, дайсан улсыг бид дарж, тэнгэр газрын ємгєєр хїчээ нэмэгдїїлж, алт, мєнгє, эд уурс эл бїхий юмыг чамд авчирч єгье! Аль улсад явуулах вэ гэвэл, Багдад иргэний Халиф султан гэж бий гэнэ. (Багдад бол Энэтхэг ба Иранаас баруун тийш, Тигер мєрний хєвєєн дээр байгаа их хот мєн). Тїїнийг эзлэхээр бид аялан явъя!" гэж єчвєл энэ їгийг шїїмжлэн бодож, Чингис хааны хилэн тайтгарч зєвшєєрєєд Хонхай, Хонтахар, Чормаган гурван хорчинг соёрхож, Адаргины Хонхай, Долонгирын Хонтахар хоёрыг "Миний дэргэд байтугай!" гэж нєгєє Їдгэгийн Чормаганыг Багдад улсын Халиф султанд аялуулав. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||