![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: АРВАН НЭГДЇГЭЭР БЇЛЭГ256. Чингис хаан (баруун зїг) байлдаанд мордоод, Тангуд улсын Бурханд элч явуулж хэлїїлсэн нь: "Баруун гар чинь болъё гэж чи хэлсэн бишїї? Сараул улсад алтан аргамжаа тасдуулаад би хариу авахаар мордов. Баруун гар болж морил!" гэж илгээвэл, Бурханыг їг хэлэхийн урьд Аша хамбу єгїїлрїїн: "Хїч хїрэхгїй бол хаан юунд болов?" гээд туслах цэрэг єгсєнгїй омогтой их їг хэлж элчийг буцаажээ. Тэнд Чингис хаан єгїїлрїїн: "Аша хамбуд яаж ингэж хэлэгдэх билээ? Урьдаар тэдэнтэй очиж байлдвал зохилтой бишїї? Гэвч єєр хїнд зорьж байгаа цаг тул энэ удаа болъё. Мєнх тэнгэрт ивээгдэж алтан жолоогоо бат татаж ирвэл, тэр цагт магад болтугай!" гэжээ. 257. Туулай жил (1219), Чингис хаан, хатнаас Хулан хатныг авч, дїї нараас Отчигин ноёныг их ордондоо їлдээгээд Арайн даваагаар давж, Сартаул улстай байлдахаар морилов. Зэвийг магнайд илгээв. Зэвийн дараа гэзэгт Сїбээдэйг илгээв. Сїбээдэйн гэзэгт Тогочарыг илгээв. Энэ гурвыг илгээхдээ тушаасан нь:"Султан хааны нутгийн гадуур явж цаана нь гараад биднийг очиход хамтарч нийлтїгэй!" гэв. Зэв яваад хан Мэлигийн балгасуудыг огт тїйвээлгїй гадуур нь гарч одов. Тїїний хойноос Сїбээдэй мєн ёсоор тїйвээлгїй явж єнгєрєв. Тїїний хойноос Тогочар явахдаа хан Мэлигийн хязгаарын хотуудыг дээрэмдэн, тариачдыг олзолжээ. Хан Мэлиг хотуудаа сїйтгїїлэв гэж дутаан хєдєлж, Жалалдин султантай нийлж, Чингис хааны эсрэг байлдав. Чингис хааны урьд Шигихутуг манлайлан явав. Жалалдин султан, хан Мэлиг хоёр, Шигихутугтай байлдаж, Чингис хаанд хїртэл хєєн ирэхэд Зэв, Сїбээдэй, Тогочар гурвуул, Жалалдин султан, хан Мэлиг хоёрын хойноос нэхэн байлдаж, тэднийг дарж хядаад Бухар, Сэмисгяб, Отрар хотын алинд нь ч оруулалгїйгээр хєєж байлдсаар Шин мєрнийг хїргэвэл сартаулын цэрэг Шин (Инд) мєрєнд харайн орж, олонх нь живж їхэв. Жалалдин султан хан Мэлиг хоёр амь хоргодохын тул Шин мєрнийг єгсєн дутаав. Чингис хаан, Шин мєрний єєд явж Батхэсэнг дайран одож, Эх горхи, Гїїн горхинд хїрч Баруан хээрт буув. Жалалдин султан, хан Мэлиг хоёрыг нэхїїлэхээр Жалайрын Балааг илгээв. Чингис хаан, Зэв Сїбээдэй хооёрыг маш сайшаан єгїїлрїїн: "Зэв чиний нэр Зургаадай билээ. Тайчуудаас ирж Зэв нэртэй болов" гээд Тогочар, хан Мэлигийн хязгаарын хотуудыг єєрийн дураар сїйтгэж, хан Мэлигийг дайсан болгов. Цээрлэл болгож тїїнийг алъя гэж хэлсэн боловч, дараа алахаа байж маш буруушаан зэмлэж, цэрэг захирах эрхийг хасав. 258. Тэр Баруан хээрээс Чингис хаан єєрєє буцаж, Зїчи, Цагадай, Єгэдэй гурван хєвїїнээ баруун гарын цэргийг захирч, Аму мєрнийг гэтлэн Єргнэчи (Гурганачи) хотыг хїрэгтїн гэж явуулав. Толуйг Иру, Исэбїр тэргїїтэн олон хотыг эзлїїлэхээр илгээв. Чингис хаан єєрєє Отрар хотод буув. Зїчи, Чагадай, Єгэдэй гурван хєвїїн очоод гэдрэг лавласан нь: "Цэрэг бїрдэв. Єргнэчи хотыг хїрэв. Бид хэнийхээ їгийг дагаж явах вэ?" гэж єчиж илгээвэл, Чингис хаан зарлиг болруун: "Єгэдэйн їгээр явтугай" гэж илгээв. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||