ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: АРВАН НЭГДЇГЭЭР БЇЛЭГ

255. Тэндээс Чингис хаан єгїїлрїїн: "Зїчийг тэгж хэлж яаж болно? Хєвїїдийн минь ахмад Зїчи бишїї? Хожим тэгж бїї хэлтїгэй" гэж зарлиг болов. Энэ їгэнд Цагадай мєшилзєж єгїїлрїїн: "Зїчийн хїч эрдмийг басамжлахгїй.

Амаар алсныг
Ачиж болдоггїй
Їгээр їхїїлснийг
Євчиж болдоггїй.
Аавын хєвїїдийн ахмад нь
Зїчи бид хоёр биз.
Хаан эцэгтээ
Хавсарч хїчээ єгье
Далдиран зайлсан этгээдийг
Тас цавчиж шийтгэе.
Салж саатсан этгээдийг
Салбартал цавчиж байя
Єгэдэй єршєєлтэй тул
Єргємжлєхєд болно.
Хаан эцгийн дэргэд
Хамт ойр байлгаж
Бараат их малгайг
Бариулан мэдїїлж болно

гэв. Энэ їгэнд Чингис хаан єгїїлрїїн: "Зїчи юу хэлэхээ хэлэгтїн!" гэв. Зїчи єгїїлрїїн: "Цагадайн хэлсэн ёсоор Цагадай бид хоёр хавсарч хїчээ єгье. Єгэдэйг єргємжилье!" гэв. Чингис хаан зарлиг болруун: "Хавсрах нь юу вэ? Эх дэлхий аугаа бєгєєд ус мєрєн олон бий. Харь улсыг эзлїїлэн тус тус салгая. Єєр єєрийн нутгийг єргєтгєж яваарай. Харин Зїчи Цагадай та хоёр, хэлсэн їгэндээ хїрч, ардын инээдэм, амьтны тоглоом болохгїй, эв найртай яваарай. Эрт цагт Алтан Хучар хоёр энэ мэтээр їг барилдсан байтал, хэлсэн їгэндээ хїрсэнгїй, хэдэр зан гаргаад юу болсныг та нар мэдэж байгаа биз. Одоо Алтан Хучар хоёрын харьяат нарыг та нарт хувааж єгнє. Тэднийг їзэж цээрлэл болгож явагтун!" гээд Єгэдэй юу хэлэх вэ? Хэлэгтїн!" гэв. Єгэдэй єгїїлрїїн: "Хаан эцэг соёрхож, їг хэлгэхэд би юугаа хэлэх вэ? Чадахгїй гэж яаж хэлэх вэ? Чадахыг хичээе! Гагцхїї хойд їеийн хєвїїд ач нар минь, євсєнд ороовч їхэр тоож идэхгїй, єєхєнд хучивч нохой тоож идэхгїй юм тєрєєд хандгайг харваад оготныг онох болуузай. Би їїнээс єєр юуг хэлэх вэ?" гэв. Энэ їгийг сонсоод Чингис хаан зарлиг болруун: "Єгэдэй ийм їгийг хэлэх бол болжээ. Бас Толуй юу хэлэх вэ? Хэлэгтїн!" гэв. Толуй єгїїлрїїн: "Би хаан эцгийн нэрлэсэн ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрїїлж, уриалах дуунд нь уухай болж, унах моринд нь ташуур болж, холын аянд явалцаж, ойрындайнд оролцож тусалъя" гэж хэлбэл, Чингис хаан зєвшєєн зарлиг болруун: "Хасарыг тїїний їр хїїхдийн нэг нь залгамжил. Алчидайг тїїний їр хїїхдийн нэг нь залгамжил! Отчигиныг тїїний їр хїїхдийн нэг нь залгамжил! Бэлгїтэйг тїїний їр хїїхдийн нэг нь залгамжил! Бэлгїтэйг тїїний їр хїїхдийн нэг нь залгамжил! Тэрчлэн намайг миний їр хїїхдийн нэг нь залгамжилж, миний зарлигийг єєрчлєхгїй, задлахгїй, осолдохгїй, алдахгїй баримталж явтугай! Єгэдэйн їр хїїхэд євсєнд ороовч їхэр тоож идэхгїй, єєхєнд хучивч нохой тоож идэхгїй юм тєрвєл, миний ураг тєрлийн дотор нэг хєвїїн нь сайн тєрєх їгїй юу?" гэж зарлиг болов.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates