Чингис хаан зарлиг болруун:
"Хатан хїн боловч Есїйн хэлсэн їг зєвєєс зєв! Дїї нар хєвїїд, Боорчи, Мухулай
та нарын алин ч энэ їгийг дуртгасангїй. Би, євгєдийн хойноос одохгїй мэт єєрєє
мартсан ажээ. Їхэл надаас тойрох мэт їнэхээр тїїнийг санасангїй" гээд,
"Хєвїїдийн ах Зїчи мєн. Юу хэлнэ? Чи хэл!" гэв. Зїчийг їг хэлэхийн урьд
Цагадай єгїїлрїїн: "Зїчийг їг хэл гээд Зїчийг юунд томилох гэж байна?
Энэ мэргидийн орхидост бид захирагдах гэж її?" гэсэнд, (Бєртэ хатан,
мэргидэд олзлогдож байгаад жирэмсэн болж ирсэн учраас тэгж хэлсэнд) Зїчи босоод
Цагадайн энгэрээс шїїрэн барьж єгїїлрїїн: "Хаан эцэг, намайг гадуурхаж їзээгїй байхад
чи намайг яагаад ялгаж байна? Чи надаас ямар эрдэм чадлаар илїї вэ? Чи ганц догшин
омгоороо илїї биз. Харвалцаад чамд гартвал эрхийгээ огтолж хаясугай!
Барилдаад чамд ялагдвал унасан газраас бїї боссугай! Хаан эцгийн зарлиг мэдтїгэй!" гэв.
Зїчи Цагадай хоёр энгэрээсээ барилцаад Зїчийн гараас Боорчи татаж, Цагадайн гараас
Мухулай татаж байхад, Чингис хаан дуугїй сууж байв. Хєхєчос зїїн этгээдэд байж єгїїлрїїн:
"Цагадай чи юунд яарав? Хаан эцэг чинь, хєвїїдийн дотроос чамд итгэж байсан билээ.
Та нарыг тєрєхийн урьд
Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгїй
Олзлон булаалдаж байв.
Хєрст дэлхий хєрвєж
Хєвчин улс хямралдаж
Хєнжилдєє унтах завгїй
Хєнєєлдєн тэмцэж байв.
Эргэлзэн бодох чєлєєгїй
Элбэлдэн зїтгэж явав
Ухран дутаах газаргїй
Урагшлан байлдаж явав.
Амар жаргах аргагїй
Алалдан тэмцэж явав
Хатан сайхан эхийнхээ
Халуун элгийг хєргєж
Хайрт зїрхийг гомтгож
Тос шиг санааг царцуулж
Сїї шиг сэтгэлийг ээдїїлэх
Чалчаа муу їгийг
Цагадай чи хэллээ.
Бїлээн элэг нэгтэй
Бєртэ хатны хїїхэд бишїї
Халуун элэг нэгтэй
Хамт тєрсєн хїїхэд бишїї.
Зїрхний хайрт эхийн
Зїртгэсэн ачийг мартаж
Зїйгїй їгээр гомтговол
Гэвшивч нэгэнт хожидно.
Хэвэлдээ тээсэн эхийн
Хэтэрхий ачийг мартаж
Хэдэр їгээр гомтговол
Хэзээ ч баясгаж чадахгїй.
Хаан богд эцэг чинь
Хамаг улсыг байгуулахдаа
Хар толгойгоо хайрлахгїй
Халуун цусаа гамнахгїй
Хамхих нїдээ ирмэхгїй
Гарын ханцуйг дэрлэж
Гадаад хормойгоо дэвсэж
Шїлсний хєєсєєр ундалж
Шїдний махаар хооллож
Магнайн хєлсийг гоожтол
Мацаж чармайж явахад
Улны хєлсийг урстал
Улсаа хурааж явахад
Хайрт хатан эх чинь
Хамт зовж явжээ.
Оюун тєгєлдєр эх чинь
Оёдолт дээлээ огшуулж
Оготор хормойгоо шууж
Хїїхдээ єсгєхийн тул
Хїч чадлаа шавхаж
Залгих хоолны шимтэйг
Заяасан хїїхдэдээ єгч
Уух ундны дээжийг
Урьдаар та нарт єгч
Єсєх їрээ тэжээж
Єлсєж ядарч явлаа.
Эгмээс чинь татаж
Эрийн зэрэгт хїргэсэн
Эрхэм ачийг санацгаа
Хїзїїнээс чинь татаж
Хїний зэрэг болгосон
Хїндэт ачийг бодоцгоо.
Бохиры чинь арилгаж
Борвий чинь тэнийлгэж
Эрийн зэрэгт оруулж
Эмээлийн дєрєєнд хїргээд
Энхрий хєвїїд та нарын
Эрхэм сайныг їзье гэж
Эх чинь одоо бодож байна.
Наран шиг гэгээн ухаант
Навч шиг дэлгэр сэтгэлт
Сайн хатан эхийнхээ
Санааг бїї гомдуул!" гэв