ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: АРВАН НЭГДЇГЭЭР БЇЛЭГ

254. Тїїний хойно Чингис хааны, сартаул иргэнд явуулсан Ухуна тэргїїтэн зуун элч алагдсанд, Чингис хаан єгїїлрїїн: "Алтан аргамжаа сартаул иргэнээр таслуулаад зїгээр орхиж болох уу? Ухуна тэргїїтэй зуун элчийн єшлийг єшиж, хяслыг хясаж, сартаул (Дундад Азийн Туркестан) улстай байлдъя" гэж мордоход Есїй хатан Чингис хаанд дуртган єчсєн нь: "Хаан

Єндєр давааг давж
Єргєн мєрнийг гэтэлж
Урт аянд морилохдоо
Улс иргэнээ захирахыг
Урьдал болгож сэтгэнэ.
Тєрсєн бие тїлбэрэх
Тїмэн амьтны хуулийг
Тєгс ухаандаа санаасай
Уулс мэт бие чинь
Нурж одвол
Улс олон Монголы чинь
Хэн захирах юм бэ?
Тулгуур мэт бие чинь
Туйвж одвол
Туг их сїлдий чинь
Хэн єргєх юм бэ?
Тєрсєн дєрвєн хїїгээс чинь
Тєр барих нь хэн бэ?
Хан хєвїїд дїї нар
Харц олон ард ба
Хатад бид бїхэнд
Хариу айлдах эсэхийг
Хааны зарлиг мэдтїгэй"

гэж єчвєл,

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates