ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: АРВАН НЭГДЇГЭЭР БЇЛЭГ

251. Бас тїїний хойно, Жэї гуан (буюу Сїн улсын Жэї хаан)-д найрамдахаар илгээсэн Жубхан тэргїїтэн олон элчийг Хятадын Алтан хаан алсан тул, Чингис хаан нохой жил (1214) Хятадтай байлдахаар дахин мордов. "Бидэнтэй найрамдсан байтал, Жэї гуанд илгээсэн элчийг яагаад нєгчєєсєн билээ?" гэж байлдахаар мордоод Чингис хаан, Дїн гуан боомтыг чиглэж, Зэвийг Цавчаалын чигээр байлдуулав. Чингис хааныг Дїн гїан боомтыг эзлэхээр явав гэж Алтан хаан мэдэж, Илэ, Хада, Хєвэгэтїр гурваар цэргээ захируулж, бас нэмэлт хїч болгож, Улаан-дэгэлэнг магнайд явуулаад Дїн гїан боомтыг бэхэлж, давааг бїї давуулагтун! гэж Илэ Хада Хєвэгэтїр гурвын цэргийг хурдлуулан илгээв. Чингис хаан, Дїн гїан боомтыг хїрвэл Хятадын цэргїїд уулыг бїрхэж, хєндийг бялхаж байна. Чингис хаан, Илэ, Хада, Хєвэгэтїр гуравтай байлдаж, Илэ, Хада нарыг ухруулав. Толуй, Чигу хїргэн хоёр, хєндлєнгєєс довтолж, Улаан-дэгэлэнг няцаан дараад Илэ Хада нарыг цэргийн хажуугаас цохиж, хятадыг зомгол болтол хядав. Хятадын цэргїїд хядагдан барагдав гэж Алтан хаан мэдэж, Жунду балгаснаас зайлан дутааж Нанжин (Алтан улсын ємнєд нийслэл бєгєєд Бянь лян хот, одоогийн Хэ нань мужийн Кай фин фу) хотод очиж суув. Їлдсэн цэрэг нь єлсєж їхэцгээсэн ба єєр зуураа алалцаж, хїний махыг идэлцжээ. Толуй, Чигу хїргэн хоёрыг сайн байлдав гэж Чингис хаан ихэд сайшаав.

252. Чингис хаан, Хэ-си-вї-д буугаад дараа нь Жундугийн Шар хээрт буув. Зэв, Цавчаал боомтын хаалгыг эвдэж, тэндээс цэрэг хєдєлгєж Чингис хаанд ирж нийлэв. Алтан хаан, Жундугээс зайлахдаа Жунду хотод Хада нэрт ноёныг лї шоу гэдэг сайд болгож орхисон ажээ. Чингис хаан, Жунду балгасны алт, мєнгє, эд уурс, юмыг тоолуулахаар Їнгїр буурч, Архай Хасар, Шигихутуг гурвыг илгээв. Энэ гурвын очиход Хада ноён угтаж, алттай хээтэй эд уурсыг барьж хот дотроос гарч уулзав. Хада-д Шигихутуг єгїїлрїїн: "Урьд энэ Жунду хот ба Жундугийн эд юм Алтан хааных байв. Одоо Жунду, Чингис хааных болов. Чингис хааны эд уурсыг чи яагаад далдуур хулгайлан авчирч єгч байна? Їїнийг би авахгїй" гэж Шигихутуг эс авав. Їнгїр буурч, Архай Хасар хоёр авав. Энэ гурав, Жундугийн юмыг тоолж ирэв. Тэнд Чингис хаан, Їнгїр, Архай, Шигихутуг гурваас "Хада юу єгєв?" гэж асуувал Шигихутуг єгїїлрїїн: "Алттай, хээтэй уурсыг авчирч єгєв. Миний хэлсэн нь: "Урьд энэ Жунду, Алтан хааных байв. Одоо Чингис хааных болов. Хада чи, Чингис хааны эд юмыг далдуур хулгайлж яахин єгнє?" гэж би эс авав. Їнгїр Архай хоёр, єгсний нь авлаа" гэв. Тэгэхэд Чингис хаан, Їнгїр Архай хоёрыг маш буруушаан донгодов. Шигихутугийг "Чи их ёсыг сэтгэжээ" гэж маш сайшаан соёрхож, "Чи миний їзэх нїд, сонсох чих бишїї" гэж зарлиг болов.

253. Алтан хаан, Нанжин (ємнєд нийслэл) орж єєрєє найрамдъя гэж мєргєж, Тэнгэр нэрт хєвїїнээ зуун нєхєдтэйгєєр Чингис хаанд шадар цэрэг болтугай! гэж илгээв. Чингис хаан, тэдний найрамдъя гэснийг зєвшєєрч "Буцъя" гэж єєрєє Цавчаал боомтыг дайран буцах гэж Хасарт зїїн гарын цэргийг захируулан, далайн хєвєєгєєр хижин явж, Бэйгин гэдэг хойд нийслэл (Данин балгас)-д буугаад тэр хотыг дагуулж тїїнээс цааш Зїрчидийн Фухану-г дайран одож, хэрэв Фухану (одоогийн Євєр Монголын зїїн хэсэг) байлдахыг сэтгэвэл байлдагтун! Элсэж орвол тїїний хязгаарын хотуудыг дайран Ула-нау мєрнийг огтлон одож, Таурын голыг єгсєж, Хянганы давааг давж, Их аураг ордонд нийлэн иртїгэй! гэж илгээв. Хасартай Жорчидай, Алчи, Толун чэрби гурван ноёныг илгээлцэв. Хасар Бэйжин хотыг оруулж, Зїрчидийн Фухану-г дагаар оруулж, мєрт тохиолдсон хотуудыг эзлээд Таур голыг єгсєн давааг давж, Чингисийн уул ордонд бууж ирэв.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates