ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: УДИРТГАЛ

Гадаадын эрдэмтний судлал тайлбар орчуулгыг гол болгосон боловч зарим зїйлийг нягтлан їзэж нэлээд їг єгїїлбэрийн тайлбар утгыг єєрсдийн їзэмжээр бичсэн билээ. Жишээлбэл: Уг эхийн 79 дїгээр зїйлд ийм їгс бий: "Тэдїй атала, тайчуд-ун Таргудай-Хирилтуг тургауд-иян удуритчу, "Хоругад гоожижуу, шилїгэд шибэрижїї!" хээн ирээжїї". Їїний дотроос Хирилтугийн хэлсэн їгийг эрдэмтэн нар янз бїрээр тайлбарлан хэлнэ. Лувсанданзангийн Алтан товчийн дотор энэ їгийг "хулхад, хучичи, шилїгэн шибэрчихї ирэжїхїй" гэж бичжээ. Эдгээр хулхад хучичи, шилїгэн шибэрчихї гэдэг їгсийг Хирилтугийн хамт ирсэн дєрвєн хїний нэр буюу Хирилтугийн ирсэн газрын нэр мэт болгосон нь даруй ташаарсан хэрэг болно. Уг утга нь Тайчууд нар Тэмїжин ба Єэлїн эхийг хаяж нїїснээс хойш хэдэн он єнгєрч, Тэмїжин нар нэлээд тэнхэрсэн тул гэдрэг довтлохоор ирэхдээ хэлсэн їг билээ. Иймийн тул Тэмїжин нарыг хэнхрэв гэсэн утгатай їг байх хэрэгтэй. Їїнийг Цэнд гїнгийн орчуулсан нь: "Тїїнээс тайчуудын Хирилтуг нар їгїїлэлдрїїн, уул орхисон Тэмїжиний эх хєвїїд эдїгээ нисэх шувууны дэгдээхий мэт жигїїр єд єсжээ. Гєрєєсний зулзага мэт шїд, хумс ургажээ хэмээн нєхдєє авч иржээ". Кафаровын орчуулга мєн ийм байх тул хятад орчуулга дээр лав ийм утгатай байсан бизээ.

Бид дээрх орчуулгуудыг алиныг ч зєвшєєрєхгїй орхиж, єєрсдийн саналаар орчуулсан нь: "Чингэж байтал, тайчуудын Таргудай-Хирилтуг шадар нєхдєє дагуулж "Хурганы їс гуужив. Тєлєгний бие тєлжив хэмээн довтлоор ирэв: "Їс", "Бие" гэдэг їгийг нэмэлт тайлбар болгож оруулсан ба хуругад, шилїгэд гэдэг їгийг хургууд, тєлгїїд гэсэн їг гэж санана. Шилїгэ гэж одоогийн зарим нутгийн ярианы хэлэнд хоёр настай хонийг хэлнэ.

Бас 105 дугаар зїйл дэх Тэмїжиний Жамухад хэлїїлсэн їгийг уг эх ба Цэнд гїнгийн орчуулгыг бидний орчуулгын хамт жагсаавал:

Уг эхэд байгаа нь:

"Гурван мэргэд-тэ ирэжї
Єрє-бэн hєгтєрхї болдагдаа би.
Єнэр нигэн тан бусуд-у бида?
Єсїл-иен хэр єсїхїн?
Эбїр-иен hэндїлдээ би.
hэлигэнї уруг бусуд-у бида?
hачи-иян хэр hачилахун бида?

Цэнд гїнгийн орчуулсан нь:

"Эм хїїхдээ Мэргидэд булаагдсан учрыг хэлж бид уулаас нэг угсааны хїн, энэ зэрэг єшєє хорыг яахин хариулах вэ?

Бидний орчуулсан нь:

"Єст Мэргид ирж
Єрий минь євтгєв
Єврий минь хоослов.
Ємєг тїшиг болох
Єнєр тєрлийн та нар
Єшєєг авч єгнє її.
Элэг зїрх минь
Эмтэрч байна.
Элгэн садан та нар
Энэ єшєєг авч єг"

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates