ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: АРАВДУГААР БЇЛЭГ

242. Чингис хаан зарлиг болж, эх, хєвїїд, дїї нартаа иргэнийг хувааж єгсєн нь: "Улсыг хураахад зовж зїдсэн эх минь биз. Хєвїїдийн минь ах Зїчи биз. Дїї нарын минь бага Отчигин (отгон: галын хан, голомтын эзэн) биз" гээд эх Отчигин хоёрт нэгэн тїмэн иргэн (тїмэн єрх)-ийг єгвєл эх чамлаж эс дуугарав. Зїчид есєн мянган иргэнийг єгєв. Цагадайд найман мянган иргэнийг єгєв. Єгэдэйд таван мянган иргэнийг єгєв. Толуйд таван мянган иргэнийг єгєв. Хасарт дєрвєн мянган иргэнийг єгєв. Алчидайд хоёр мянган иргэнийг єгєв. Бэлгїтэйд нэгэн мянга таван зуун иргэнийг єгєв. Авга Даридайг Хэрэйдтэй нийлж явсан гэж нїднээс далд болгоё гэвэл, Боорчи Мухулай Шигихутуг гурав єгїїлрїїн: "Єєрийн голомтыг сєнєєх мэт, єєрийн гэрийг эвдэх мэт болох бишїї. Сайн эцгийн чинь гэрээс болж їлдсэн ганц авга чинь бишїї. Тїїнийг їгїй хийж яаж болно? Тїїний ухаж мэдсэнгїйг уучилтугай. Сайн эцгийн чинь багын нутагт голомтондоо утаа гаргаж яваг" гэж халуун сэтгэлээр ятгаж, хамраасаа утаа гартал хэлсэнд "За тийм болог" гэж сайн эцгээ санаж, Боорчи Мухулай Шигихутуг гурвын їгэнд орж амарлив.

243. "Би, эх Отчигин хоёрт тїмэн иргэнийг єгєєд, Хїчї, Хєхєчї Жунсо, Аргасун дєрвєн ноёдыг тушааж єгєв. Зїчид, Хунан Мїнхэїр Хэтэ гурвыг тушааж єгєв. Цагадайд Харачар Мєнх Идухадай гурвыг тушааж єгєв". Бас Чингис хаан єгїїлрїїн: "Цагадай хэцїї догшин авиртай тул Хєхє-чос, єглєє їдэш дэргэд нь байж санаснаа хэлж зєвлєж байтугай"гэж зарлиг болов. Єгэдэйд Илугай Дэгэй хоёрыгтушааж єгєв. Толуйд Жидай Бала хоёрыг тушааж єгєв. Хасарт Жибэгээг тушааж єгєв. Алчидайд Чаурхайг тушааж єгєв.

244. Хонхотны Мэнлиг эцгийн хєвїїд долоо билээ. Долоон хєвїїний дундахь нь Хєхєчї Дэв тэнгэр бєє бїлгээ. Тэр хонхотны долоон хєвїїд, Хасарыг бариад элбэж жанчжээ. Хасар, долоон хонхотонд жагчигдав гэж Чингис хаанд сонсговол Чингис хаан бусад хэрэгт хилэгнэж байсан цаг тул хилэнтэйгээр Хасарт єгїїлрїїн: "Амьтанд дийлэгддэггїй хїн гэдэг биш билїї, чи? Яагаад дийлэгдэв?" гэвэл, Хасар нулимс унагаж босоод гарав. Хасар гомдож, гурван єдєр ирсэнгїй. Тэр цагт Дэв тэнгэр, Чингис хаанд єгїїлрїїн: "Мєнх тэнгэрийн сахиулс, нэгэн удаа Тэмїжин, улсын эрхийг барина. Нэгэн удаа Хасар, улсын эрхийг барина гэж зєн мэдэгдэв. Хасараас эс болгоомжилбол юу болохыг мэдэхгїй" гэсэнд, Чингис хаан мєн шєнє морилж, Хасарыг барихаар одвол, Хїчї Хєхєчї хоёр, "Хасарыг барихаар одов" гэж Єэлїн эхэд мэдээлэв. Єэлїн эх сэїх тэргэнд цагаан тэмээ хєллєєд шєнє турш явж, наран ургах їеэр хїрч ирвэл, Чингис хаан, Хасарын ханцуйг уяж, малгай бїсий нь аваад байцаан асууж байв.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates