![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: АРАВДУГААР БЇЛЭГ240. Бас Борохул ноёныг хорь тїмд (хорь буриад) иргэнийг эзлїїлэхээр явуулав. Хорь тїмд иргэний ноён Дайдухул сохрыг їхсэний хойно тїїний гэргий Ботохой тарган хорь тїмдийг захирч байжээ. Борохул ноён, тэнд очоод гурван хїнийг дагуулан их цэргийн тэргїїн їд оройг ойлгоход бэрх ойн дотор нарийн харгуйгаар явж байтал хорь тїмдийн харуулын хїмїїс тэдний ард гарч зам боогоод Борохул ноёныг барьж алжээ. Борохулыг хорь тїмдэд алагдсаныг сонсоод Чингис хаан маш хилэгнэж єєрєє морилохыг завдвал, Боорчи Мухулай хоёул Чингис хааныг ятгаж болиулав. Жич Дєрвэдийн Дєрбэй-Догшинд тушаасан нь: "Цэргийг чанга захирч мєнх тэнгэрт залчирч, хорь тїмд иргэнийг эзлэхийг оролдогтун" гэж зарлиг болов. Дєрбэй, цэргээ аваад урьд цэргийн явж, харуулын сахисан зам сївээр цєєн цэргийг явуулж сїр їзїїлж мэхлээд єєрєє олон цэргээ авч улаан бухын харгуйгаар урагш давшив. Цэргийн аливаа хїний зїрх шантарвал жанчихын тулд хїн бїрд арван саваа (торлог) їїрїїлж, эр бїрийг сїх, ооль, хєрєє цїїцээр зэвсэглїїлээд улаан бухын явсан мєрєєр урагш давшиж, мєрт тохиолдсон модыг огтчин цавчуулж, хєрєєдїїлж замыг цэвэрлээд, уулан дээр гараад, хуримлан суугаа тїмд иргэний орой дээрээс довтлон оров. 241. Урьд Хорчи ноён, Худуга бэхи хоёр, хорь тїмдэд баригдаад Ботохой тарганы тэнд байсан ажээ. Хорчийн баригдсан учир нь: Хорь тїмдээс гоо сайхан хїїхэн гучийг шилж ав гэж зарлиг болсонд Хорчи ноён, хорь тїмдээс хїїхнїїдийг авах гэж очтол, урьд дагасан хорь тїмд иргэн дахин дайсан болж Хорчи ноёныг бариад авчээ. Хорчийг тїмдэд баригдсаныг сонсоод Чингис хаан ойн иргэний байдлыг мэдэх хїн гэж Худуга бэхийг илгээвэл, Худуга бэхи бас баригджээ. Хорь тїмдийг эзэлж дуусаад Борохулын хїїр ясны тул зуун Тїмдийг тїїний гэр бїлд єгєв. Хорчид гучин охиныг єгєв. Ботохой тарган хатныг Худуга бэхид єгєв. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||