ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: АРАВДУГААР БЇЛЭГ

238. Уйгурын Идїїд хан, Чингис хаанд Адхираг Дарбай хоёр элчийг илгээж хэлїїлсэн нь: "Їїл арилж гэгээн наран тодорсон мэт, мєс хайлж тунгалаг мєрєн урссан мэт. Чингис хаан соёрхвол, алтан бїсий чинь горхиноос барьж, ариун дээлийн чинь їртэснээс олж, тавдугаар хєвїїн чинь болж хїч єгье" гэж єчиж илгээжээ. Тэр їгийг сонсоод Чингис хаан соёрхож хариу хэлж илгээсэн нь: "Охиноо єгье. Тавдугаар хєвїїн болтугай. Алт мєнгє, сувд, тана, хоргой хээт оёмол, торго уурсыг авч иртїгэй" гэж илгээвэл, Идїїд соёрхогдов гэж баясаж, алт, мєнгє, сувд, тана, торго, хоргой зэрэг уурс авч ирээд Чингис хаантай уулзав. Чингис хаан, Идїїдийг соёрхож, Алалтун бэхи охиноо єгєв. [Уйгурын Идїїдэд Алалтун бэхийг єгєхєд Чингис хаан сургасан нь: "Хатагтай хїнд гурван эр бий. Анхны эр нь алтан тєр. Тїїний дараах эр нь ариун нэр. Тїїний дараах эр нь авсан эр мєн билээ. Алтан тєрийг хатуужиж дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл, авсан эр ангид їл одно" гэж зарлиг болсон ажээ. А.то]

239. Туулай жил (1207 он), Зїчи, баруун гарын цэргийг авч, ойн иргэнийг эзлэхээр мордоход Буха газарчилж явав. Ойрд (ойн ард)-ын Худуга бэхи, тїмэн ойрдоо авч дагаар ирэв. Худуга бэхи ирээд Зїчийг газарчлан, тїмэн ойрдын нутгаар явж Шигшид (Шишгид гол)-д хїрэв. Зїчи, ойрд, буриад, барга урсууд, хабханас, ханхас, туба аймгийг оруулаад Тїмэн хэргисийн нутагт хїрвэл, хэргисийн ноёд, Эди, Инал, Алдиэр, Єлэбэг-тигин нар элсэн орж цагаан шонхор, цагаан морь, хар булга авч ирээд Зїчитэй уулзав. Шибир, Хэсдин, Баяд, Тухас, Тэнлиг, Тєєлс, Тас зэрэг Баягидаас нааших ойн иргэнийг эзэлж оруулаад хэргисийн тїмний ноёд, мянганы ноёд ба ойн иргэний ноёдыг аваад ирсэнд тэд, Чингис хаанд цагаан цонхрууд, цагаан морьд, хар булгануудаа бэлэглэж уулзав.

Ойрдын Худуга бэхийг урдаас угтан, тїмэн ойрдоо дагуулан элсэж ирэв гэж соёрхож, тїїний хєвїїн Иналчид Чэчэйхэн охиноо єгєв. Иналчийн ах Тєрэлчид Зїчийн охин Олуйханыг єгєв. Алага-бэхи охиныг Онгуудад єгєв. Чингис хаан, Зїчийг соёрхож єгїїлрїїн: "Хєвїїдийн минь ахмад чи, гэртээс анх гараад мєр сайтай явж хїрсэн газарт хїн, морийг гарздаж зовоосонгїй, єлзийт ойн иргэнийг оруулж ирэв, чи. Эдгээр иргэнийг чамд єгье" гэж зарлиг болов.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates