ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: АРАВДУГААР БЇЛЭГ

235. Хубилай ноёныг харлагуудад мордуулав. Харлагийн Арслан хан, Хубилайд элсэн ирсэнд Хубилай ноён, Арслан ханыг авчирч, Чингис хаанд уулзуулав. Чингис хаан, Арсланыг байлдсангїй дагав гэж сайшаан соёрхож, охиноо єгье гэж зарлиг болов. [Харлугуудын Арсланд Алха бэхийг єгч Чингис хаан соён зарлиг болруун:

Харайхад минь хєл болж
Хазайхад минь тїшиг болж
Халтирахад минь тах болж
Халамж тус хїргэхээ
Хайрт Алха минь мэдтїгэй.
Энэ биеэ хэврэг боловч
Эрхэм нэр мєнх шїї
Саруул ухаанаас илїї
Сайн нєхєр байдаггїй.
Мунхаг хилэнгээс илїї
Муу дайсан байдаггїй.
Эрхэм итгэл олон боловч
Халуун амийг хамгаас хайрлалтай
Хатуужиж явбал хамагт хэрэгтэй.
Ариун явбал ашид тустай гэж
Сургасан ажээ. А.то]

236. Сїбээдэй баатар, тємєр тэрэгтэй цэргээ авч яваад мэргидийн Тогтоагийн Худу, Чулуун зэрэг хєвїїдийг нэхэн довтолж, Чїй мєрний тэнд гїйцэж сєнєєгєєд ирэв.

237. Зэв, Найманы Хїчїлїг ханыг нэхэж Сариг гїн гэдэг газарт гїйцэж санаагаад ирэв.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates