![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ЕСДЇГЭЭР БЇЛЭГ215. Бас "Охин ургаа соёрхол єгье" гэв. 216. Бас Чингис хаан, Їсїн євгєнд єгїїлрїїн: "Їсїн, Хунан, Хєхєчос, Дэгэй энэ дєрвїїлээ, їзсэн сонссоноо їлдээж нуулгїй, їргэлж хэлдэг билээ. Монголын тєр ёсонд бэхи ноёдыг єргємжлєх заншил бий. Ахмад їеийн хїнээ бэхи болгодог заншилтай тул баарин ахын ураг, Їсїн євгєнийг бэхи болгоё. Бэхи єргємжлєгдєєд цагаан дээл ємсєж, цагаан морь унаж, дээд сууринд сууж, он сарыг олж сонгож байтугай" гэж зарлиг болов. 217. Бас Чингис хаан єгїїлрїїн: "Хуилдар анд алалдан байлдах цагт урьтаж ам нээж байлдсан гавьяа бий тул тїїний хєвїїд ач нарт, єнчдєд олгох єршєєл тусламжийг хїртээсїгэй" гэв. 218. Бас Чингис хаан, Цагаан гуагийн хєвїїн, Нарийн-Тоорилд єгїїлрїїн: "Чиний эцэг Цагаан гуа чинь зоригийг барьж байлдсаар Даланбалжудын байлдаанд Жамухад алагджээ. Одоо эцгийн гавьяаг хїртэж, єнчдийн тусламжаас авч бай" гэсэнд, Тоорил єгїїлрїїн: "Миний тєрлийн нэгїс нар олон аймагт хуваагдан тарсан байна. Хаан соёрхвол, ах дїї нэгїс нараа цуглуулъя" гэвэл, Чингис хаан зарлиг болруун: "Тийм бол ах дїї нэгїс нараа цуглуулж, чи ургийн урагт хїртэл захирч бай" гэж зарлиг болов. 219. Бас Чингис хаан, Сорхон-шард єгїїлрїїн: "Намайг єчїїхэн цагт, Тайчуудын Таргудай Хирилтуг, ах дїї нартайгаа нийлж атаархан барих цагт Сорхон-шарын хєвїїн Чулуун, Чимбай нар, намайг ах дїї нартаа атаархагдсан ажээ гэж нууж, охин Хадаанаар асруулж байгаад тавьж илгээсэн бишїї. Чиний тэр ачийг би харанхуй шєнє зїїдэндээ бодож, гэгээн єдєр цээжиндээ санасаар явсан билээ. Дараа нь тайчуудаас надад баахан удаж ирэв. Одоо танд соёрхлыг єгье. Ямар соёрхлыг хїсч байна?" гэвэл, Сорхан-шар ба тїїний хєвїїн Чулуун, Чимбай нар єгїїлрїїн: "Бид, мэргидийн нутаг Сэлэнгэд дархан дураар нутаглахыг хїснэ. Бас ямар соёрхол хишиг хайрлахыг Чингис хаан мэдтїгэй!" гэв. Тэгэхэд Чингис хаан єгїїлрїїн: "Нутаг дархалж, мэргидийн газар Сэлэнгээр ургийн урагт хїртэл нутаг орноо эзэмшиж, нум сумаа агсаж, хурим найрыг хийж, хундага сєнгєє тїшилцэж явтугай. Есєн удаа осолдоход зэмлэхгїй болгоё!" гэж зарлиг болов. Бас Чингис хаан, Чулуун Чимбай хоёрт соёрхож хэлсэн нь: "Урьд Чулуун Чимбай та хоёрын хэлж байсныг яаж мартах вэ? Чулуун Чимбай та хоёр санаснаа хэлье гэвэл, дутуугаа гуйя гэвэл дам хїнээр бїї хэлїїлж бай. Єєрийн биеэр уулзаж, єєрийн амаар санаснаа хэлж, дутсанаа гуйж бай" гэж зарлиг болов. Бас "Сорхон-шар, Бадай, Хишилиг та гурван дархан,
гэж зарлиг болов. "Сорхан-шар бол тайчуудын Тїдэгэгийн гэрийн хїн. Бадай Хишилиг хоёр бол Чэрэнгийн адуучин хїн билээ. Одоо миний шадар хорчи (нум сум агсагч) болж, хуримд хундага дэвшїїлж, дархан эрхтэйгээр жаргаж явтугай!" гэж зарлиг болов. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||