ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: УДИРТГАЛ

Нууц товчоог хуучин монгол хэлнээс одоогийн монгол хэлээр орчуулан бичихэд хэрэглэсэн бичгїїдийг тоочвол:
1. Козины хэвлїїлсэн Нууц товчооны эх ба орос хэлэнд орчуулсан дэвтэр: С.А.Козин, Сокровенное сказание, том 1, 1941.
2. Лувсанданзангийн зохиосон бичмэл Алтан товч.
3. Кафаровын хийсэн Нууц товчооны сийрїїлэг ба хадмал орчуулга (фото зураг).
4. Мєн Кафаровын, хятад хэлнээс орос хэлэнд орчуулсан бичиг: Архимандрит Палладий (Кафаров), Старинное Монгольское сказание о Чингис хане.
5. Хэнишийн 1935-1939 онд хэвлїїлсэн Нууц товчооны сийрїїлэг ба толь.
6. Рашид Эддиний зохиосон Монголын тїїх: Березиний орос хэлэн дээр орчуулсан дэвтэр
7. Хятад хэлнээс монгол хэлэн дээр Баргын Цэнд гїнгийн орчуулсан Нууц товчооны эх бичмэл хоёр дэвтэр.
8. Чингисийн Цэдэг, Алтан товч, Монголын олон зїйлийн тїїх, толь бичиг, Позднеевын Нууц товчооны хагас сийрїїлэг, Алтан-Очирын Нууц товчооны сийрїїлэг, Хэнишийн Нууц товчооны хагас орчуулга, Владимирцовын зохиосон ”Монголын нийгмийн байгуулалт” зэрэг олон номыг харшуулан хэрэглэжээ.

Эдгээр номыг гол баримт болгож, Нууц товчооны хялбар ойлгогдохгїй їг бїрд тайлбар зїїж, хуучин монгол хэлээр нь хуучин монгол їсгээр сийрїїлэн бичээд, дараа нь мєн сийрїїлгээ баримталж, одоогийн монгол хїнд ойлгогдохгїй болсон їг єгїїлбэрийг ойлгомжтой їг єгїїлбэрээр сольж найруулан, одоогийн монгол бичгийн хэлбээр орчуулан бичив. Долоон зуун жилийн урьдах монгол хэл бол одоогийн монгол хэлнээс нэлээд єєр тул хуучин хэлээр хэвлэвэл цєєн тєдий сэхээтэн хїн їзэхээс биш, олон нийтэд ойлгогдохгїй болно. Ийм тул сэхээтэнд зориулан Нууц товчооны жинхэнэ эхийг хэвлэхийн урьд монголын олон сонирхон уншигчдад танилцуулах зорилгыг тавьж утгыг алдахгїй, зохиолын хэл найруулгын онцгой шинжийг гээгдїїлэхгїйг гол болгож бичсэн энэ орчуулгыг урьдаар хэвлэв.
 Долоон зуун жилийн урьд энэ зохиол анх зохиогдох їедээ уншигчдад аль зэрэг уран сайхан сонирхолтой байсан бол мєн одоо цагт монголын уншигчдад тэр зэрэг уран сонирхолтой болгож їзэхийг чармайсан билээ. Орчулагч миний бие, монгол ардын аман зохиолоор хїмїїжиж, аман зохиолыг дууриан шїлэг бичиж оролддог тул Нууц товчоог орчуулах ба ялангуяа тїїний шїлгийг орчуулахад їнэн зїрхнээс сэтгэл хєдєлж, чухам тохиромжтой сайхан їїрэг гэж оролдож гїйцэтгэв.
 Монгол хэлнээс монгол хэлэнд орчуулах гэдэг їг баахан хачин санагдаж мэднэ. Гэвч бидний бїтээсэн ажил нь чухам орчуулгын чанартай байсан. Жишээлбэл, уг зохиолын 156 дугаар зїйлд єгїїлсэн нь: “Мєнхї дайсу сэтхижї оорчаг болжу ябужуу, эдоэ яу хїрїрэ ирэжїї. Ину мэтїси чиунтур їлибэ. Яа Яусаарамуй. Нидуну эчинэ хэдхїн гэв. Тєдїйхї мохориулба. Їїнийг орчуулбал: “Хорт сэтгэл агуулж ганцаар тэнэсээр энд юунд ирэв? Тэр мэт этгээдийг хэдийнээ тэнхлэгт чацуулж хядсан биш її. Юунаас буцна. Нїднээс далд болго гэсэнд тїїнийг даруй алав”.

 

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates