ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ДОЛДУГААР БЇЛЭГ

Найман аймаг та нар Монголыг їзмэгц, ишигний год ч їлдээхгїй [ийш тийш хувааж эзэлнэ] гэдэг байсан биш билїї? Одоо та нар їзтїгэй" гэв. Энэ їгийг сонсоод Таян хан єгїїлрїїн: "Ай тийм бол энэ уулын ам єєд бас авиръя" гэж уул єгсєж нэлээд яваад Таян хан, Жамухаас асуув: "Бас тэр хойноос нь ирж яваа нїсэр амьтан хэн бэ?" гэвэл, Жамуха єгїїлрїїн:

"Хїндэт Єэлїн хатны
Хїний махаар тэжээсэн
Хїчит Хасар гэдэг
Хїї нь тэр мєн
Гурван бухаар зїтгїїлэвч
Гулзайхгїй хїчтэй
Гунжин їхрийг идэвч
Цадахгїй ходоодтой
Хэдэн алд биедээ
Хэлхээ хуяг ємссєн
Хэрцгий догшин Хасар
Хэн бїхнийг идэхээр айсуй!
Хоромсого саадагтай хїнийг
Ховх татаад залгихад
Хомхой тэр Хасарын
Хоолойд тордоггїй гэнэ.
Амьд хїнийг бїхлээр
Авч шїїрээд залгихад
Аюулт тэр гайхлын
Аманд тээглэхгїй гэнэ.
Уур нь их хїрч
Урдах сумаа шїїрч
Ухасхийн харвахад
Уулын цаадах хїмїс ч
Уул суманд оногдож
Ундуй сундуй їхэлгээнэ.
Хилэн нь их хїрч
Хийсвэр сумаа шїїрч
Хийн зїг харвахад
Хярын цаадах хїмїїс ч
Хяргах тэр суманд
Хядагдаж олноор їхэцгээнэ.
Их дэлж харвавал
Есєн зуун алд газар харвадаг
Татуу дэлж харвавал
Таван зуун алд газар харвадаг
Хїнтэй адил хїн биш
Хїнийг идэх мангас
Хїчит Хасар тэр
Хїрч ирж явна"

гэвэл, Таян хан єгїїлрїїн: "Тийм бол єндєр ууланд хоргодъё, дээш авиртугай" гэж уул єєд улам авирав. Бас Таян хан Жамухаас асуув: Тїїний хойно ирж яваа хэн бэ? Гэвэл, Жамуха єгїїлрїїн:

"Єэлїн эхийн отгон хїї
Єнєєх Отчигин тэр мєн.
Эрхэмсэг танхи учраас
Эрт унтдаг боловч
Эрэлхэг зоригтой хїн
Отгон хєвїїн учраас
Орой босдог боловч
Омог чадалтай эр
Байлдаан їймээн болоход
Байрандаа хоцордоггїй
Баатар Отчигин тэр явна"

гэвэл, "Тийм бол уулын оргил дээр гаръя" гэж Таян хан хэлэв.

196. Жамуха, Таян ханд ийм їгийг хэлээд, найманаас хагацан салж, Чингис хаанд хїн явуулж хэлїїлсэн нь:

"Таян хан чамаас айж
Тайга ууланд шургаж оров.
Ухаан алдтал айгаад тэр
Ууланд хоргодон авирч байна
Тэмїжин чи хатуужиж хичээ
Тэд сандран дутааж байна.
Эдний царайг ажиж харахад
Эсэргїїцэх чадалгїй болжээ.

Бид нєхдийн хамт найманаас хагацав" гэж илгээв. Чингис хаан, наран орой болох хирд Наху гїний уулыг бїсэлж аваад хонов. Тэр шєнє найманууд буруулан дутаах гээд Наху гїний уулан дээрээс халтиран унаж, нурсан тїлээ мэт бие биеэ даралцаж ясаа хэмхчиж їхэцгээв. Маргааш нь Таян ханыг мохоож барив. [Таян хан хїнд шархтсан тул даруй їхэв. Рашид]. Хїчїлїг хан тусгаар байсан тул цєєн хїний хамт дутааж, Тамир гол хїрч нэхсэн цэрэгт гїйцээгдээд хїмрээ бэхлэлтийг барьж байлдсан боловч бас тэсвэрлэсэнгїй, цааш дутааж [Буйрун хан авгадаа] очив. Найманы улс иргэнийг Алтайн єлгийд мохоож цємийг нь эрхэндээ оруулж авав. [Жамуха баруун зїг дутаав.] Жамухыг дагаж явсан Жадаран, хатагин, салжиуд, дєрвэн, тайчууд хонгирад тэргїїтэй аймгууд тэнд Чингис хаанд дагаж оров. Таяны эх Гїрбэсї хатныг Чингис хаан авчруулж єгїїлрїїн: "Чи Монгол хїнийг муухай їнэртэй гэдэг бил її? Чи одоо юунд ирэв? гэж тїїнийг Чингис хаан єєрєє авлаа. [Таяаны аймгаас нэг хїн дутаав. Хасар тїїнийг амьдаар барь гэсэнд Бат гїйцээд амьдаар барин ирэв. Їзвэл, євєрт нь нэгэн тамга бий. Хасар єгїїлрїїн: "Танай олон аймаг цэрэг цєм маныг дагаж байхад, чи энэ юмыг євєрлєж хааш одно?" гэвэл, тэр хїн єгїїлрїїн: "Миний бие, тушаалын газраа їхтэл сахина. Энэ тамгыг хуучин эзэндээ хїргэж єгье гэсэн билээ. Аз дутаж баригдав". Хасар єгїїлрїїн: "Чи аль овгийн хїн, ямар тушаалтай байсан бэ?" Тэр хїн єгїїлрїїн: "Би язгуураас уйгур газрын хїн. Нэр Тататунга. Миний эзэн энэ тамгыг надад тушааж, эд идшийг гаргах ба оруулах явдлыг надад тушаасан билээ. Хасар бас асууруун: "Энэ тамгыг юунд хэрэглэнэ?" Тататунга єгїїлрїїн: "Сайн хїнийг сонгож зарлиг бичиг явуулах аливаа їйлсэд хэрэглэн" гэвэл, Хасар сайшааж шударга элбэрэлт хїн гэж Тэмїжинд мэдїїлж, аливаа бичиг явуулахад хэрэглэхээр тэр тамгыг мєнхїї Тататунгад тушаав. Хасар, Тататунгыг багш барин, бичиг хууль, цэргийн бодлого тэргїїтэн олон зїйл бичиг утга заалгаж удалгїй сурав. Мэргэн гэгээний Алтан товчийн 23 дугаар бїлэгт бий].

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates