Нууц товчооны хятад їсгийн эх Европт мэдэгдсээр нэг зуу шахам жил
болов. Оросын эрдэмтэн Кафаров, Бэйжинд суух цагт хятад хэл бичигт сайтар
суралцаж, хятад олон судраас чухлы нь сонирхон їзэж судалсаар, Монголын
нууц тїїх гэдгийг Манжийн Богд хааны номын сангаас нэг танил эрдэмтнээр
сэмхэн авахуулан, зєвхєн хятад орчуулгаас орос хэлэн дээр дам орчуулаад
1866 онд нийтэлснээс хойш олон газрын эрдэмтний їзэх судлах замыг нээсэн
ба дараа нь монгол їгийг орос їсгээр сийрїїлэн бичиж монгол їг тус бїрийн
дор орос орчуулгыг хятадаас авч хадаад шинжилгээний хамт нийтлэхээр
завдан байтал далайн аянд їхсэн билээ. Тїїний туурвисан дэвтэр нь Зєвлєлт
Улсын Шинжлэх Ухааны Академийн харъяа Дорно дахиныг шинжлэх газарт бичмэл
зїйлийн санд хадгалагдан байгаа бєгєєд найрамдлын дотор фото татуулж,
манай Шинжлэх ухааны Хїрээлэнд ирїїлсэн нь одоогийн бидний орчуулах ажилд
тулгуур болж их тус болов.
Энэ Кафаров бол єєрєє хятадач болохоос биш, монголч биш тул єєрийн їїсгэн
явуулж байсан орчуулга ба хятад эхийн бодитыг нь єєрийн танил залуу
монголч Позднеевт єгсєн байжээ. Позднеев нь шїїмжлэлийг 1883 онд тусгаар
бяцхан дэвтрээр зарласан ба дараа нь 1897 оны хэрд Монголын утга зохиолын
тїїх гэж нэрийдэж нэг дэвтэр гаргахдаа хавсралт болгож, Нууц товчооны
эхний 96 зїйлийг чулуун бараар орос монгол їсгээр бичиж нийтэлсэн байна.
Бас энэ зохиолыг судлах явдалд нэг онц амжилт гарсан нь Зєвлєлт улсын
эрдэмтэн Козин, уул зохиолыг арван таван жил шинжлэн судалсаар 1941 онд
Нууц товчооны эх ба орос хэл дээр хєрвїїлсэн орчуулгыг судлалын хамт нэг
дэвтэр болгож хэвлэсэн байна.
Нууц товчооны эхний гурван бїлгийг орчуулсны хойно бид, Козины
хэвлїїлсэн Нууц товчооны эх орчуулга нэг дэвтрийг олж аваад уг зохиолыг
орчуулахад иш баримт болгож хэрэглэв. Франц улсын нэр єндєр болсон
хятадач Пелльо 1913 оноос эхлэн энэ тїїхийг шинжлэн, сонирхолтой
сэдвїїдийг хэсэг хэсгээр нийтэлсээр сїїлийн їест бусад холбогдох
бичгїїдтэй чацуулан їзэж гїн боловсруулан, зургаан бїлгийн орчуулгыг
бїрэн эхийн хамтаар нэгэнт нийтэлсэн байна.
Германы Хэниш гэдэг хятадач, мєн тїїхийг шинжилгээ їйлдэж, хэдэн зїйлийг
1931 онд нийтэлсэн ба Хятадын эрдэмтэн Ей Дэ-хуйн 1908 онд хэвлїїлсэн
ганцхан эхийг баримталж латин їсгээр сийрїїлэн бичиж, мєн тїїхэнд орсон
їгний толийн хамтаар хэвлэн нийтэлжээ. Дундуд улсад бол харин ч манай
сонирхон бїхий тїїхийг их эрт бєгєєд Юань улсын мєхсєний дараа, Мин улсын
Хун ї хааны їед олж, 1382 онд хятад хэлэн дээр Жан Юан-зи, Маш-их хоёр
орчуулсан гэж Кафаров, хятад тїїхээс иш татаж мэдээлнэ. Нууц товчоог
дэлхий дахины эрдэмтэн ба ялангуяа Зєвлєлт улсын эрдэмтэн нар их хїчин
гаргаж судлан шинжилж, орчуулан хэвлїїлж байгаа їїнд, манай Монгол газар
олны уншихад зориулж хэвлэсэн нь одоо хїртэл їгїй. Тэр ч байтугай, монгол
їсгээр буулгаж бичсэн олигтой эх байхгїй. Гагцхїї байгаа нь Цэнд гїнгийн
орчуулсан эх, Шинжлэх ухааны Хїрээлэнд хадгалагдаж байна. Автономитын їед
гїн Цэнд, Хятадын эрдэмтэн Ей Дэ-хуйн хэвлїїлсэн эхийг баримталж монгол
їсгээр сийрїїлэн бичсэн ба монгол хэл дээр орчуулсан ажээ. Цэнд гїнгийн
сийрїїлэг орчуулга хоёр алин ч зєвхєн сонирхон їзэгчдийн туурвил тєдий
боловч одоо хэр ондоо монгол їсгээр бичсэн эх байхгїй тул тїїнийг хянаж
їзээд хэвлэе гэж шийдвэрлэсэн. Гэтэл уул сийрїїлэг нь Зєвлєлт Улсын
Академид бий ба нєгєє орчуулга нь бидний гарт байвч нягт бус бєгєєд маш
товч байна. Нууц товчоонд хэдэн зуун шїлэг байх атал энэ орчуулгад нэг ч
шїлэг байхгїй, уг шїлгийн заримыг їргэлжилсэн зохиол болгосон ба ихэнхийг
зїгээр орхижээ. Одоо цагт эрдэмтэн Кафаров, Хэниш, Козин нарын судлал ба
сийрїїлгийг бид гартаа барьж байгаад Цэнд гїнгийн хагас ба нягт биш
орчуулгыг хэвлэхэд сэтгэл тївдэхгїй тул бид, монгол їсгээр сийрїїлэг ба
орчуулгыг хийхээр шийдсэн билээ.