ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ДОЛДУГААР БЇЛЭГ

195. Тїїнд Таян хан хилэгнэж єгїїлрїїн: "Їхэх амь, зовох бие бїгд нэгэн адил биз ээ. Тийм бол хатгалдъя" гэж Хачир уснаас хєдєлж, Тамир уруу яваад Орхоныг гэтэлж, Наху гїний зїїн хормойг дайран, Цахир могод гэдэг газар хїрч ирэхэд Чингис хааны харуул їзэж, "Найман хїрч айсуй" гэж хэл хїргэвэл їїнийг сонсоод Чингис хаан зарлиг болруун: "Олноос олон гарз гарна. Цєєнєєс цєєн гарз гарна" гээд эсрэг нь морилж (ємнєєс нь очиж) тэдний харуулыг хєєгєєд цэргээ засахдаа

Харгана зорчлоор хатгалдаж
Нуур байрлалаар байлдаж
Цїїц хатгалдаанаар цємєрч тулъя"

гэлдэв. Тэгээд Чингис хаан єєрєє магнайд явж, Хасарт гол хїчээ захируулав. Отчигин ноёноор бэлтгэл агтыг захируулав.

Найман, Цахир могодоос буцаж, Наху гїний євєр уулын хормой хижин байжээ. Тэгээд найманы харуулыг бидний харуул хєєж, Наху гїний євєрт байгаа гол хїчинд нь хїрч очвол Таян хан їзэж, найманы хамт байлдахаар ирсэн Жамухаас асууруун: "Тэр сїрэг хонинд орж хотонд нь хїртэл хєєж яваа чоно мэт довтлогч ямар хїмїїс вэ?" гэвэл, Жамуха єгїїлрїїн: "Тэмїжин анд минь, дєрвєн нохойг хїний махаар тэжээж гинжнээс уяж байдаг билээ. Одоо манай харуулыг хєєж ирэгчид тэр дєрвєн нохой биз.

Ширмэн тємєр магнайтай
Шивээ хурц хэлтэй
Ган тємєр зїрхтэй
Гадас цїїцэн хошуутай
Галзуу дєрвєн нохой,
Тїмэн амьтныг хядахаар
Тємєр гинжээс мултарч
Шууд барьж идэхээр
Шунахай шїлсээ савируулж айсуй
Шїїдрээр унд хийж
Шїлсээр хоол хийж
Салхиар унаа хийж
Саадгаар нєхєр хийж явдаг
Зэв, Хубилай тэргїїтэй
Зэлмэ, Сїбэдэй дараатай
Тэмїжин андын тэжээсэн
Тэр дєрвєн ноход
Тэмїїлэн хїрч ирэв"

гэжээ. Таян хан єгїїлрїїн: "Тийм бол тэр муусайн амьтдаас хол байя" гээд хойш ухарч уул єєд єгсєв. Бас тэдний хойноос харайлан дїїлэн яваа хїмїїсийг їзэж, Таян хан, Жамухаас асууруун:

"Эрт тавьсан унага
Эхийн сїїг хєхєж
Эрхлэн давхин наадах мэт
Эрчлэн їсэрч яваа
Энэ хэдэн хїнийг
Эрхэм Жамуха мэдэх її?"

гэвэл, Жамуха єгїїлрїїн:

"Зэвсэгт эрийг айлгаж
Зэв тоногийг булаадаг
Илдэт эрийг няцааж
Илїї дутууг булаадаг
Идэт урууд, мангуд нар биз.
Баатар зоригт тэд
Байлдаан болох ойртсонд
Баярлан харайж явна" гэжээ.

Тэндээс Таян хан єгїїлрїїн: "Тийм бол тэр муусайнаас хол байя" гэж бас ухран уул єєд авирав. "Бас тэдний хойноос єлссєн шувуу мэт єрвєлзєн сєрвєлзєн ирэгчид хэн бэ?" гэж Таян хан асуувал, Жамуха хариу єгїїлрїїн:

"Тэр хойноос ирэгч нь
Тэмїжин анд мєн байна
Хан Тэмїжин тэр
Хамаг биедээ цєм
Шєвєг хатгах зайгїй
Шєрєг тємєр ємсч
Зїї шивэх завсаргїй
Зїймэл хуяг ємсч
Єлссєн шувуу мэт
Єрвєлзєн сєрвєлзєн айсуй.
Уурласан араатан мэт
Урагш дїїлэн айсуй.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates