ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ДОЛДУГААР БЇЛЭГ

192. Бас Чингис хаан зарлиг болруун: "Хорчин (нум сум агсагчид), торгууд хишигтэн буурч (тогооч), хаалгач агтач нар єдєр бїр хишиглэн (ээлжлэн) сэргийлэх хамгаалах ажлыг гїйцэтгэж байгаад уг їїргээ нар шингэхийн урьд хэвтїїлийн хїмїїст шилжїїлж єєрсдєє агтанд гарч хонотугай! Хэвтїїлийн хїмїїс шєнє ээлжээр їїдэнд зогсож, гэрийг тойрч манаж байтугай! Хорчин, торгууд биднийг єглєєний хоол идмэгц ирж хэвтїїлийн хїмїїсээс їїрэг хїлээн авч, урьд ёсоор сууриа эзэлж харгалзаж сахиж явтуай! Гурван єдєр, гурван шєнє жасаалан явж дуусаад гурван шєнє (амарч) хонотугай! Хорчин нар хэвтїїлийн їїргийг гїйцэтгэж сольж явтугай!" гэж зарлиг болов. Тэгээд цэргїїдээ мянга мянгаар хуваарилж дуусаад, чэрби ноёдыг томилж, наян хэвтїїл, далан торгууд, хишигтэн нарыг томилж, Архай Хасарыг шилдэг баатруудын дарга болгож, Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газраас Найман улстай байлдахаар мордов. [Тэр цагт мэргидийн Тогтоа, хэрэйд аймгийн ноёдын нэгэн бєгєєд дутааж ирсэн Алин тайж, Хутуг бэхиэр толгойлуулсан ойрд аймаг, жажирдай овгийн Жамуха, дєрвєн татаар, хатахин, салжиуд аймгууд цєм Наймантай нэгдсэн байжээ. Рашид].

193. Хулгана жил (1204)-ийн зуны тэргїїн сарын арван зургааны улаан тэргэл єдєр тугаа тахиж мордоод Зэв Хубилай хоёрыг Хэрлэн єєд тагнуул болгож явуулав. Тэр хоёр явж Саарь хээрт хїрч, Ханхарханы (Хангай-ханы ) эхэн дээр байсан найманы харуултай учрав. Тэд харилцан тулалцаж байгаад найманы харуулд манай харуул эмээлтэй эцэнхий саарал морийг автжээ. Найманы харуул тэр морийг барьж аваад "Монголын агт туранхай ажээ" гэлдэв. Манай их цэрэг Саарь хээрт хїрч буугаад "Одоо яах вэ?" гэж хэлэлцэхэд Додай чэрби, Чингис хаанд дуртган айлтгасан нь: "Бидний цэрэг цєєн бєгєєд замд чилж ядрав. Иймийн тул энд баахан саатаж агтаа цатгая, Саарь хээрийг дэлхэн бууж, амьд хїн тутам эр бїр шєнє таван анги гал тїлж галаар сїр бадруулъя. Найман нар олон гэнэ. Гэвч тэдний хан нь гэрээ гарч їзээгїй танхи хїн гэнэ. Бид галаар сїрдїїлэн тэднийг гєлрїїлж байх завсар бидний агт цадах биз. Агтаа амарч цадмагц найманы харуулыг дайрч гол хїчинд нь хїртэл хєєж оруулаад тэдний самгардах самбаанд байлдан орвол болох уу?" гэж дуртгавал, энэ їгийг зєвшєєрч Чингис хаан зарлиг болруун: "Тийм бол галуудыг тїлэгтїн" гэж цэргїїдэд тушаал тунхаглав. Цэргїїд Саарь хээрт тарж буугаад амьд хїн бїр таван анги гал тїлэв. Найманы харуул, Ханхарханы тэргїїнээс шєнє олон галыг їзэж "Монгол цєєн гэсэн биш билїї? Одноос олон гал ноцож байна" гэж Таян ханд єнєєх барьсан муу эмээлтэй саарал морийг хїргїїлэв. Бас Таян ханд мэдїїлсэн нь: "Монголын цэргїїд Саарь хээрийг дїїртэл буужээ. Єдєр бїр ундрах ус шиг нэмэн ирж байх бололтой. Одноос олон гал ноцож байна. (Єдєр єндєр ууланд гарч байдаг болов уу? Шєнє талд од мэт олон гал ноцоож байна)" гэж илгээв.

194. Харуулын энэ хэл ирэхэд Таян хан, Хангайн Хачир усанд байв. Таян хан, энэ хэлийг аваад Хїчїлїг хан хєвїїндээ хэлж илгээрїїн: "Монголын агт туранхай ажээ. Одноос олон гал ноцож байна гэнэ. Монгол олон ажээ. Одоо бид,

Хар муусайн монголтой
Хатгалдаж нэгэнт эхэлбэл
Хагацахад бэрх болно.
Хацрыг жадалж байвч
Харсан нїдээ цавчдаггїй
Хар цусаа урсаж байвч
Харьж огт буцдаггїй
Хатуужил ихт монголтой
Хамаагїй байлдаж болохгїй.

Одоо Монголын агт туранхай байна. Бид, улсаа Алтай давуулан хєдєлгєж, цэргээ засацгааж монголчуудыг єдєєн даллаж, Алтайн єлгийг хїртэл нохой хэрэл хэрж займруулан чирэгдїїлж аваачвал бидний агт тарган тул гэдэс татран шавхарна. Монголын агт улам туранхилан ядрах болно. Тэр цагт бид ємнєєс нь довтлон оръё" гэж илгээжээ. Тэр їгийг сонсоод Хїчїлїг хан єгїїлрїїн: "Таян хан мєн аанай (муусайн) эм мэт зїрх алдаж, ийм їг хэлжээ. Монголчууд хаанаас олон байх вэ? Монголын олонхи, Жамухыг дагаж энд бидэнд байна.

Жирэмсэн эмийн шээх газраас
Хол яваагїй
Жижиг тугалын бэлчих газраас
Гарч їзээгїй
Эм Таян зїрх алдаж
Энэ їгийг хэлжээ" гэж
Эцэг Таянханыг
Элдвээр дайран доромжилж
Элч хїний илгээв.

Эм гэх зэрэг доромжлон хараасан энэ їгийг сонсоод Таян хан єгїїлрїїн:

"Хїчїлїг хєвїїн чиний
Хїчирхэх бардах их боловч
Хїрэлцэн алалдах цагт
Хїнээс урьд шантрах биз.
Тэр их омгоо
Тэрс дайсанд гаргаасай!
Тэмцэж нэгэнт эхэлбэл
Зїгээр салах аргагїй

гэв. Тэр їгийг сонсоод, Таян ханы дараах их ноён Хорису-бэчи єгїїлрїїн: "Инанча Билгэ хан эцэг чинь

Адил зэргийн дайсанд
Араа їзїїлж яваагїй
Алалдах тулалдах єдєрт
Агтаа ухруулж їзээгїй

билээ. Єнєє чи юунд маргаашийн тєлєє зїрх алдана. Чиний ингэж зїрх шантрахыг мэдсэн бол чиний хатан эх Гїрбэсийг авчирч цэрэг захируулах билїї? Хєєрхий Хїгсэї сабраг баатар єтлєєд цэргийн цааз сулрав. Монголын завшаан болох биз. Бид дийлдэх болно. Ай торлог Таян чи ялихгїй хїн ажээ" гээд хоромсогоо дэлдэж эргэж хатиран одов.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates