ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ЗУРГАДУГААР БЇЛЭГ

Єлсєх єдєрт чинь
Єршєєж тэжээсэн би.
Єнчрєх сард чинь
Ємєглєж тэтгэсэн би

Бас бид Хїчїгїдийн Буйруг ханыг Улуг таг (уул)-ийн Сохог ус гэдэг газраар Алтайг давуулан хєєж, Їрїнгї гол хїргэж, Хишилбаши нуурт тїїнийг барьж сєнєєв. Тэндээс харьж ирэхэд найманы Хїгсэї сабраг баатар, Байдраг голын бэлчирт цэргээ засаж, [байлдахаар тосож байсан ажээ. Бид хоёр мєн байлдахаар цэргээ засаж иртэл] нэгэнт їдэш болсон тул маргааш байлдъя гэж засацгааж хоновол хан эцэг минь, чи буусан газраа олон гал тїлж орхиод мєн шєнє Хар сїїл голыг єгсєн хєдлєв.

Бид маргааш єглєє нь їзвэл, чи буусан газраа їгїй болсон тул "Биднийг энэ орхисон гал мэт хаясан ажээ" гэж бид хєдєлж, Эдэр Алтайн бэлчрээр гэтэлж, Саарь хээр гэдэг газар очиж буув. Тэнд чамайг Хїгсэї сабраг баатар нэхэж очоод Сэнгїмийн эм хєвїїд ба эд хєрєнгє, албат ардыг цєм булаан авч, хан эцэг чамайг Тэлээтї амсар гэдэг газар байх їед нэхэн байлдаж, зарим албат иргэн ба адуу малыг булаан авав. Чамайг дагаж явсан мэргидийн Тогтоагийн хєвїїн Худу Чулуун хоёр, тэр завшааныг тохиолдуулж, албат иргэнээ авч эцэгтээ нийлэхээр Баргужин тєхїмийн зїг дутаан хєдлєв. Тэр цагт чи: "Найманы Хїгсэї сабрагт эд хєрєнгє албат иргэдээ булаагдав. Хєвїїн минь дєрвєн хїлэг баатраа явуулж тусална уу"гэж гуйсанд би чам шиг ийм санаа агуулалгїй, даруй Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дєрвєн хїлэг баатраа цэргийн хамт илгээсэн билээ. Миний дєрвєн хїлэг баатар очихын урьд Улаан хус гэдэг газар Сэнгїм байлдаж байгаад мориныхоо гуяыг шархтуулж баригдахад хїрч байтал миний дєрвєн хїлэг баатар хїрэлцэн очиж Сэнгїмийг авраад албат хєрєнгє ба эм, хєвїїд сэлтийг аварч єгєв. Тэр цагт хан эцэг чи биширч єгїїлрїїн: "Хєвїїн Тэмїжин дєрвєн хїлэг баатраа явуулж, миний алдагдан барсан улсыг аварч єгєв" гэж хэлсэн билээ. Одоо хан эцэг минь, би ямар хэрэгт буруудаж, чиний хилэнг хїргэв. Ингэж буруушаан хилэгнэсэн учраа Хулбари-хури Итїргэн хоёр элчийг томилон ирїїлж хэлтїгэй. Энэ хоёрыг эс явуулбал ондоо хїнийг илгээвч болно" гэж илгээв.

178. Ван хан энэ їгийг сонсоод єгїїлрїїн:

"Ай халаг.
Сайн хєвїїнээсээ салж
Сайхан тєрєє гутаав, би.
Эрхэм хєвїїнээс хагацаж
Эвдрэх їйлийг хийв, би"

гэж гэмшиж єгїїлрїїн: "Одоо хєвїїн (Тэмїжин)-ээ їзэж муу сэтгэвэл энэ мэт цусаа урсгая"гэж андгайлж, чигчий хурууныхаа єндгийг хутгаар хатгаж, цусыг цувируулж аваад єчїїхэн саванд хийж "Хєвїїнд минь єг" гэж илгээв.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates