ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ЗУРГАДУГААР БЇЛЭГ

175. Чингис хаан, тэрхїї Далан нэмїргээс Халх [гол] уруу хєдєлж явах зуур цэргээ бїртгэж їзвэл, хоёр мянган зургаан зуун хїн байна. Їїнээс нэгэн мянган гурван зуун хїнийг Чингис хаан авч Халх голын єрнєд этгээдээр нїїв. Нєгєє нэгэн мянган гурван зуун цэрэг, урууд мангудын хамт Халх голын дорнод этгээдээр нїїв. Тэгж нїїж явах замдаа хїнс олохын тул ав хийхэд Хуйлдар шархаа эдгээгїй байтал, Чингис хааны ятгасан їгийг їл сонсон, гєрєєсєнд довтолж яваад шарх їгдэрч наснаас нєгчив. Тїїнийг ясыг Халх голын Ор Нугын хэлтгий хад гэдэг газар оршуулав.

176. Халх голын Буйр нуурт цутгах уулзрын газарт тэргэн эмээлтэй [ор малтай А.то] тэнэмэл хонгирад нутаглаж байгаа гэж сонсож, Чингис хаан єгїїлрїїн: "Эдний хонгирад эртнээс эхлэн, одоо хїртэл зээгийн зїсээр, охины єнгєєр явна гэх тэдний дууллыг дурдан сануулбал дуртайяа элсэн дагах биз. Хэрэв эсэргїїцвэл байлдаж эзлэгтїн" гэж Жорчидайгаар толгойлуулан урууд иргэнийг илгээвэл, хонгирад нар тїїнд элсэн оржээ. Элсэн орсон хонгирад нарыг Чингис хаан огт хєндсєнгїй.

177. Чингис хаан, хонгирадыг оруулаад тэндээс нїїж Тїнхэлэг горхины зїїн этгээдэд хїрч буугаад Архай Хасар, Сїхэхэй Жэїн хоёрыг элч болгон томилж [Ван ханд] хэлїїлсэн нь: "Бид Тїнхэлэг горхины зїїн этгээдэд буув. Энд євс сайн ургажээ. Агт морьд минь тамиржиж байна. Хан эцэгт минь ингэж єгїїлтїгэй: "Хан эцэг минь юунд хилэгнэж, намайг юунд айлгав? Муу хєвїїд, муу бэрїїд биднийг амар унтуулахгїй юунд айлгаж байна?

Сандайлж суух орыг минь
Салбагнуулан тїлхэж
Савсан гарах утаагий минь
Сацруулан хийсгэж
Санамсаргїй муу хєвїїнээ юунд
Сандруулан хєнєєв, чи?
Хан эцэг минь чи
Хажуугийн ховч хїний
Халтай муу їгэнд
Хатгагдан юунд оров?
Хєвїїн миний тухай
Хєндлєнгийн муу хїн
Хєвсєргєн їгийг хэлж
Хєнєєн салгаж байна.

Хан эцэг минь, бид хоёр юу гэж хэлэлцсэн билээ? Зоргал хоны Улаан болдог гэдэг газар бид хоёр юу гэж хэлэлцсэн билээ?

Хорт могойн хэл
Хооронд минь хутгаж
Хов жив оруулбал
Холдож салалгїй, харин
Хоёр нїїрээр учирч
Хор хєнєєлийг тасалж байя

гэж хэлэлцсэнгїй билїї? Одоо эцэг минь чи хоёр нїїрээр уулзаж хэлэлцэлгїй юунд хєнєєж эхлэв?

Араат могойн шїд
Амрагийн хооронд орж
Ая эвийг эвдвэл
Ам хэлээр уулзан ярьж
Аливаа учрыг олж байя

гэж хэлэлцсэнгїй билїї? Одоо хан эцэг минь, чи ам хэлээр уулзан ярилгїй, ангижран юунд салав? Хан эцэг минь! Би цєєн боловч олноос дутахгїй, муу боловч сайнаас дордохгїй [чамд нєхєр тїшиг болж байсан]. Хоёр аралтай тэрэгний нэгэн арал хугарвал, їхэр тїїнийг чирч чадахгїй. Тэр мэт нэгэн арал чинь би биш билїї? Хоёр хїрдтэй тэрэгний нэгэн хїрд эвдэрвэл явж чадахгїй. Тэр мэт нэгэн хїрд чинь би биш билїї? Эрт єдєр Хурчахус буйруг хан эцгийн дєчин хєвїїний эх гэж чи хан болсон билээ. Чи хан болоод, Тай-Тємєр тайж, Буха-Тємєр хоёр дїїгээ алав. Би чиний дїї Эрх-хар алагдахаас айж дутаан, найманы Инанча Билгэ ханд очиж амь хоргодов. Дїї нараа алав гэж Гїр хан авга чинь чамтай байлдахаар ирэхэд чи зуун хїн авч арай гэж амь гарч Сэлэнгэ уруу дутааж, Хараун-хавчил гэдэг газар шургав, чи. Жич мэргидийн Тогтоад Ужаур їжин охиноо бялдуулчлан єгч, Хараун-хавчлаас гараад Есїхэй хан эцэгт минь ирж: "Авга Гїр хаанаас улсыг минь аварч єг" гэж гуйсанд, Есїхэй хан эцэг минь, чиний улсыг аварч єгєхийн тулд тайчуудын Хунан Бахажи хоёроор удирдуулан цэрэг засан мордуулж, Гурван Тэл гэдэг газар байгаа Гїр ханыг [дарж тїїнийг дєнгєж] хорь гучин хїний хамт Хашин (тангуд) оронд дутаалгаж, чиний улсыг аварч єгсєн билээ. Тэр цагт чи Туул голын Хар шугуйд Есїхэй хэн эцэгтэй анд бололцоод Ван хан эцэг чиний баясаж хэлсэн нь "Энэ хїргэсэн тусыг чинь ургийн ураг хїртэл [мартахгїй] ачийг хариулахыг тэнгэр газрын ивээл мэдтїгэй" гэж биширч хэлсэн билээ. Тїїний хойно [чиний дїї] Эрх-хар, найманы Инанча Билгэ ханаас цэрэг гуйж аваад чамтай байлдахаар ирэхэд чи улсаа орхиж, цєєн хїнтэй амь хоргодон дутааж, хар хятадын Гїр ханыг Сартаулын нутаг Чїй мєрєнд байхад хїрч очоод тэнд нэгэн жил бололгїй бас Гїр ханаас салж, Уйгур нутаг ба Тангуд газраар тэнэж, таван ямаа шєрєглєн сааж, тэмээний цус ханаж идсээр ганц сохор халиун морьтой хїрч ирэв, чи. Есїхэй хан эцэг минь, чамайг ингэж ядарж явааг сонсож урьд анд бололцсоноо сэтгэж, Тахай Сїхэхэй хоёрыг элч болгож угтуулсан ба би єєрєє Хэрлэн мєрний Бїрги эргээс угтан мордож, Гїсэїр нуурт бид золголдов. Чамайг ядаж ирэв гэж гувчуур татаж єгсєн ба урьд эцэгтэй минь анд бололцсон ёсоор Туул голын Хар шугуйд бид хоёр эцэг хєвїїн бололцсон биш билїї? Тэгээд тэр євєл чамайг бид хїрээн дотроо оруулж тэжээв. Тэр євєл євєлжиж зун єнгєрєєд намар нь мэргидийн Тогтоа бэхийг байлдахаар мордож, Хадиглиг нурууны Муруч сїїл гэдэг газар хатгалдаж, Тогтоа бэхийг Баргужин тєхїмийн зїг хєєж, мэргид иргэнийг эзлэн, адуу мал, орд гэр ба хїнс тариа хїртэл цємийг авч энэ бїгдийг би хан эцэг чамд єгсєн билээ.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates