![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: УДИРТГАЛНууц товчоотой холбогдол бїхий хоёр ном монгол хэл дээр урьд хэвлэгджээ. Нэг нь Чингисийн Цэдэг гэдэг ном, нєгєє нь Алтан товч гэдэг ном юм. Чингисийн Цэдэгийг тус Хїрээлэнгээс сїйтгэлийг гаргаж Бэйжингийн монгол хэвлэлээр 1925 онд хэвлїїлсэн ба нєгєє Алтан товчийг 1937 онд Улаанбаатар хотноо хоёр дэвтэр болгон хэвлэжээ. Чингисийн Цэдэгт Нууц товчооноос авсан бага сага зїйлїїд бий ба нєгєє Алтан товч нь бараг Нууц товчооны хуулбар билээ. Дунд ба эцсээс баахан орхигдуулжээ. Энэ Алтан товчийг урьд Судар бичгийн хїрээлэнгийн дарга байсан Жамъян гуай, хуучин Сан бэйсийн хошууны юншиебї овгийн нэг тайжаас олж иржээ. Нууц товчоо 282 зїйл болохоос энэ Алтан товчид 233 зїйл нь байна. Гагцхїї энэ хэвлэгдсэн Алтан товчид їг їсгийг буруугаар ойлгож єєрчилсєн ба хуулахад ташаарсан зїйл нэлээд байна. Бас Шар тууж, Алтан товч, Эрдэнийн эрих зэргийн нэртэй монгол тїїхїїдэд Нууц товчооноос авсан бололтой хэсэг хэсэг зїйлїїд байх боловч тэр бїрийг энд тоочихгїй. Гагцхїї їїнийг баримт болгож хянавал, Монголын хуучин тїїхч, зохиолч нарын гарт Нууц товчооны уйгур монгол їсгээр бичсэн эх байсан бололтой гэж хэлж болно. "Их Юань улсын Чингис тайзу хааны улс аймгийг авсан цэргийн товчооны он жил, сар єдрийн бидїїн хураангуйн ойлбор тэмдэглэлийн дэвтэр" гэдэг нэртэй юм 1945 онд Євєр Монголоос олдов. Тїїний дотор Монголын тїїхийн арван гурван тулгар бичгийг тэмдэглэсэн нь: "1. Тївдээс орчуулж авсан Чадагчийн эрхт цадиг. Їїний дотор дурдсан Хєх судар, Чингисийн шастир, Язгуурын тїїх, Алтан їрстний товч, Алтан урагтны дєт тїїх, Богд Чингисийн сул тууж зэрэг ном Нууц товчоотой холбогдолтой байж мэднэ. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||