164. Бас Ван хан єгїїлрїїн:
"Анд Есїхэй баатар минь
Алдагдан барсан улсы минь
Аварч цуглуулж єгсєн билээ.
Тїїний ууган хєвїїн
Тэмїжин Чингис хаан
Тэнэж бутарсан улсы минь
Тэтгэж хурааж єгєв.
Энэ эцэг хєвїїн хоёр эл улсы минь тэтгэж
Хэний тєлєє зїтгэж
Юуны тєлєє зовж байгаа билээ?
Єтєлсєн євгєн би
Єндєр уулыг тїшиж
Євс хагдыг дэрлэж
Єєд болж одвол
Єнєр олон улсы минь
Євлєн хэн эзлэх вэ?
Хан Тоорил би
Ханат гэрээс салж
Хадат гэрт очвол
Хамаг хураасан улсы минь
Харж хамгаалж байх хїн
Хаана хэн байх билээ?
Эзэн Тоорил би
Эсгий гэрээс холдож
Энгэр гэрт очвол
Энхрийлж хураасан улсы минь
Эзэлж хэн захирах билээ?
Тєрсєн дїї нар байвч
Тєр барьж чадахгїй
Тєв сайн авиргїй
Тївэг ихтэй хїн бий.
Ганц хєвїїн Сэнгїм байвч, тїїнд
хань болох хїнгїй тул Тэмїжинийг Сэнгїмийн ах болгож, хоёр хєвїїнтэй болоод
сэтгэл амар сууя" гэв. Тэгээд Чингис хаан Ван хоёр хоёр, Туул голын хар шугуйд
нийлж эцэг хєвїїн болж ёслов. Эрт єдєр Есїхэй баатартай Ван хан анд бололцсон тул
Ван ханыг эцэг мэт їзэж, ийнхїї эцэг хєвїїн бололцсон билээ, Энэ тухай хэлэлцсэн їг нь:
"Харь дайсантай тулахад
Хамт нийлж байлдъя
Хадны гєрєєсийг авлахад
Хавсарч нийлж явъя" гэв.
Бас, Чингис Ван хан хоёр хэлэв:
"Хорт могойн хэл
Хооронд минь хутгаж
Хов жив оруулбал
Холдож салалгїй, харин
Хоёр нїїрээр учирч
Хор хєнєєлийг тасалж байя.
Араат могойн шїд
Амрагийн хооронд орж
Ая эвийг эвдвэл
Атаат сэтгэл тєрєлгїй
Ам хэлээрээ уулзан ярьж
Аливаа учрыг олж байя"
гэж бат їгээ барилдаж, амраглан явав.