ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ТАВДУГААР БЇЛЭГ

159. Тэндээс Чингис хаан Ван хан хоёр буцаж ирэхэд найманы Хїгсэї сабраг баатар, Байдраг голын билчирт цэрэг засаж байлдахаар тосож байсан ажээ. Чингис хаан Ван хан хоёр мєн байлдахаар цэргээ засаж иртэл, нэгэнт їдэш болсон тул маргааш байлдъя гэж засацгааж хонов. Гэтэл, шєнийн цаг Ван хаан, буусан газартаа гал тїлж орхиод, Хар сїїл голыг єгсєн хєдєлжээ.

160. Тэр шєнє Жамуха, Ван хантай хамт хєдєлж яваад Ван ханд єгїїлрїїн: "Тэмїжинд хэдийнээс наймантай харилцаатай байсан билээ. Одоо бидэнтэй хамт эс хєдлєв.

Хан! Хан! Би бол
Хамаагїй хол нисэхгїй
Хайргуна шувуу мэт
Хамт нэг газар байна.
Харин миний анд Тэмїжин бол
Харьж нисэх шувуу мэт
Хааш яаш урван єднє.
Хан чамаас одоо салж
Харь найманд очих гэж
Харсаар зориуд хоцров"

гэвэл, Жамухын їгийг сонсож, Убчигдайн Хїрэн баатар єгїїлрїїн: "Чи юун дэмий зусардаж, шударга ах дїїгээ ховлон хачилж байна вэ?" гэв.

161. Чингис хаан, тэр шєнє тэнд хоноод маргааш єглєє байлдах гэж босвол Ван ханы буусан газар хов хоосон болсон тул "Харин чи биднийг мэхэлж бууцанд хаясан байна" гээд Чингис хаан хєдєлж, Эдэр Алтайн бэлчрээр гэтэлж сааталгїй явсаар Саарь хээрт очиж буув. Тэндээс Чингис хаан Хасар хоёр, найманууд ямар тєвєг учруулсныг мэдсэн боловч, їїнийг нэг ч хїнд хэлсэнгїй.

162. Найманы Хїгсэї Сабраг баатар, Ван ханы хойноос нэхэж, Сэнгїмийн эм, хєвїїд ба эд хєрєнгє, албат ардыг цєм булаан авч, бас Ван ханыг Тэлэгэтї амсар гэдэг газар байхад нэхэн байлдаж, зарим албат иргэн ба адуу малыг булаан аваад буцжээ. Ван ханыг дагаж явсан мэргидийн Тогтоагийн Хуту Чулуун хоёр хєвїїн, тэр завшааныг тохиолдуулж, албат иргэнээ авч Сэлэнгийг чиглэн хєдлєєд эцэгтээ нийлэн очив.

163. Ван хан, найманы Хїгсэї сабраг баатарт дийлэгдээд Чингис хаанд элч явуулж хэлїїлсэн нь: "Найманд эд хєрєнгє ба эм, хєвїїдээ булаагдав, би. Хєвїїн чамаас дєрвєн хїлэг баатраа ирїїлэхийг гуйя. Миний албат иргэн ба эд хєрєнгийг аварч єгнє її" гэжээ. Чингис хаан цэрэг засаж, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дєрвєн хїлэг баатраа цэргийн хамт илгээв. Энэ дєрвєн хїлэг баатрыг ирэхийн урьд Улаан хус гэдэг газар Сэнгїм байлдаан хийж байгаад мориныхоо гуяыг шархдуулж баригдахад хїрч байтал, Чингисийн дєрвєн хїлэг очиж тїїнийг авраад албат хєрєнгє ба эм, хєвїїд бїгдийг аварч єгєв. Тэр цагт Ван хан єгїїлрїїн: "Урьд Тэмїжиний сайн эцэг Есїхэй баатар миний бутарсан улсыг аварч цуглуулж єгсєн билээ. Одоо хєвїїн Тэмїжин бас дєрвєн хїлэг баатраа явуулж, миний алдагдсан улсыг аварч олж єгєв. Ач хариулахыг тэнгэр газрын ивээл мэдтїгэй" гэв.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates