ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ТАВДУГААР БЇЛЭГ

154. Татаарыг сєнєєж, бїгдийг эзэлсэн хойно, улс иргэний нь яах тухай Чингис хаан, алтан ургаа цуглуулж нэг гэрт ороод их зєвлєлдєєнийг хийв. Тэдний зєвлєсєн нь:

"Эрт цагаас нааш
Эцэг євгєдийг минь хорлосон
Энэ муусайн татааруудыг
Эгнэгт дуусгахын тул
Тэрэгний булд хэмжиж
Їгїй хийж устгая.
Їлдсэн эхнэр хїїхдийг
Їїд бїрд хувааж
Їїрдийн боол болгоё"

гэж зєвлєлдєж тогтоод, гэрээс гарвал татаарын Их-Чэрэн, Бэлгїтэйгээс асууруун: "Та нар ямар їг зєвлєлдєв?" гэвэл Бэлгїтэй єгїїлрїїн: "Та бїгдийг тэнхлэгийн цїїд хэмжиж, тїїнээс єндєр нуруутныг цємийг хядахаар тогтов" гэв. Бэлгїтэйн энэ їгийг сонсоод Их-Чэрэн, олон татаарт тунхаг зарлаж, хороо бэхлэлтэд цуглуулав. Тэдний бэхлэлтийг эвдэхийн тул манай цэргїїд маш хохиров. Бэхлэлтэд цугласан татааруудыг арай гэж эзлэн авч тэнхлэгт чацуулан хядахад татаар нар хїн тутам "Дэр авч їхье" гэж хутга ханцуйлж байсан тул тїїнээс бас манай цэргїїд их хохирчээ. Тэдгээр татаар нарыг тэнхлэгт чацуулан хядаж дуусаад Чингис хаан зарлиг болруун: "Бид ургаараа их зєвлєлдєєн хийснийг Бэлгїтэй гаргаж хэлээд бидний цэргїїдэд маш их хохирлыг учруулав. Їїнээс хойш их эе зєвлєлдєєнд Бэлгїтэйг бїї оруул. Зєвлєлдєєн хийж байхад, Бэлгїтэй, гаднах їйлийг захирч, хэрїїл ба хулгай худлын заргыг шїїж байтугай. Зєвлєлдєєн тєгсєж, сархад уусны хойно Бэлгїтэй Даридай хоёр сая орж болно" гэж зарлиг болов.

155. Тэр цагт татаарын Их-Чэрэнгийн охин Есїгэнийг Чингис хаан єєрийн хатан болгож авав. Есїгэн хатан Чингис хааны єршєєлд орж єгїїлрїїн: "Хаан соёрхвол, намайг хїнд бодож асрах биз. Миний эгч Есїй надаас дээр, хан хїнд зохиолдох гоо бїлгээ. Гагцхїї саяын будлианд хааш одсоныг мэдэхгїй" гэвэл Чингис хаан єгїїлрїїн: "Эгч чинь їнэхээр чамаас гоо бол тїїнийг эрїїлье. Эгчээ ирвэл чи зайлж сууриа єгєх її?" гэв. Есїгэн хатан єгїїлрїїн: "Хаан соёрхож, эгчийг минь авчирч уулзуулбал, би эгчдээ даруй зайлъя" гэв. Энэ їгэнд Чингис хаан тунхаг зарлаж эрїїлбэл Есїй хатан, єєрийн хїргэнтэй хат ойд дутааж явахыг бидний цэргїїд їзэж Есїй хатныг барьж авчирсан ба эр нь дутаажээ. Есїгэн хатан, эгчээ їзээд хэлсэн їгэндээ хїрч босоод суусан сууриндаа суулгаж, єєрєє доод этгээд (доод тал)-д суув. Есїгэн хатны хэлсэнтэй адил, Есїй хатан їнэхээр гоо тул Чингис хаан анхааран єршєєж, хатдын зэрэгт суулгав.

156. Татаар нарыг довтлон дуусгаж, нэгэн єдєр Чингис хаан, гэрийн гадна Есїй хатан, Есїгэн хатан хоёрын дунд сууж унд ууж байтал, Есїй хатан ихэд санаа алдав. Їїнд Чингис хаан дотроо сэжиг авч, Боорчи Мухулай хоёр ноёныг урьж ирїїлээд єгїїлрїїн: "Та хоёр энд чуулсан бїх ардыг аймаг аймгаар нь болго. Бус аймгийн хїнийг єєрийн аймагт бїї їлдээгтїн" гэж зарлиг болов. Тэгээд бїх ардыг аймаг аймгаар ялгавал нэгэн залуу сайн эр аймаггїй їлджээ. "Чи юун хїн бэ?" гэж асуувал, тэр хїн єгїїлрїїн: "Татаарын Их-Чэрэнгийн охин Есїйг авсан хїргэн билээ. Дайсанд талагдахад айж дутаан явсан бїлгээ. Одоо дайн амарлив гэж сэтгэж ирээд олон ардын дотор танигдахгїй биз гэж санаж явлаа" гэв. Энэ їгийг Чингис хаанд мэдїїлбэл, хаан зарлиг болруун: "Тэр хїн хорт сэтгэл євєрлєж ганцаар тэнэсээр одоо энд ирсэн ажээ. Тэр мэт этгээдийг хэдийний тэнхлэгт чацуулж хядсан биш її. Юунаас буцна. Нїднээс далд болго" гэсэнд тїїнийг даруй алав.

157. Мєн нохой жил (1202) Чингис хааныг татаартай байлдаж бай цагт Ван хан, мэргидийг довтлохоор мордож, Тогтоа бэхийг Баргуужин тєхїмийн зїг їлдэн хєєж, Тогтоагийн их хєвїїн Тєгс бэхийг алж, Тогтоагийн Хутугтай Чаалун хоёр охиныг ба хатдыг олзлон авч, Хуту Чулуун хоёр хєвїїний нь харъяат иргэдийн хамт эзлэн авсан боловч, энэ олзноос Чингис хаанд юухныг ч эс єгєв.

158. Тїїний хойно Чингис хаан, Ван хан хоёр найманы хїчїгїдийн Буйруг хантай байлдахаар морилж, Улуг тагийн Сохог ус гэдэг газарт хїрвэл, Буйруг хан байлдан ядаж, Алтай даван хєдлєв. Чингис хаан Ван хан хоёр Сохог уснаас Буйруг ханыг нэхэж Алтай давуулан Хумшингирийн Їрїнгї гол уруу хєєж явав. Гэтэл, тэдний Еди-Тоблуг нэрт ноён, харуул харж яваад бидний харуулын цэрэгт хєєгдєж уул єєд дутаахад олом нь тасарч баригдав. Буйруг ханыг Їрїнгї гол уруу хєєн оруулж, Хишилбаши нуурт гїйцэж тїїнийг тэнд сєнєєв.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates