ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ТАВДУГААР БЇЛЭГ

 

Чингис хаан єгїїлрїїн:

“Хан эзэн Таргудайг
Халдаж авчирсан бєгєєс
Хандаа халдсан
Харц ардад
Итгэж їл болох тул
Харин та нарыг
Хамаатан садны
Хамт алах бїлгээ.
Хан эзнээ хайрласан
Халуун сэтгэл чинь
Харин зєв” гээд Наяаг дотночлон єршєєв.

150. Тїїний хойно, Чингис хааныг Дэрсїд гэдэг газар байхад Хэрэйдийн Жаха хамбу нєхєрлєхєєр ирэв. Тэр цагт мэргид хатгалдахаар ирвэл, Чингис хаан, Жаха хамбу хоёр хатгалдан байлдаж няцаав. Тэнд тїмэн тїбэгэн, олан Дунгайд Хэрэйдийн бутарсан иргэн Чингис хаанд дагаар ирэв. Хэрэйдийн Ван хан, урьд Есїхэй баатартай сайхан ханилж анд бололцсон билээ. Анд бололцсон учрыг хэлбэл, Ван хан, Хурчахус буйруг хан эцгийн дїї нарыг алаад авга Гїр хантай эвдрэн тэмцэлдэж, Хараун хавцал гэдэг газар шурган хоргодож, тэндээс зуун хїнтэй арайхан зугтаж, Есїхэй ханд ирвэл, Есїхэй хан, тїїнийг асран тэтгэж, єєрийн биеэр цэрэг авч мордоод, Гїр ханыг Хашин оронд дутаалгаж, албат иргэд ба эд малыг Ван ханд євч єгсний тул анд амраг бололцсон билээ.
151. Тїїний хойно Ван ханы дїї Эрх хар, ах Ван ханд алагдахаас айж дутаан, Найманы Инанча ханд очив. Инанча хан, цэрэг мордуулж ирэхэд Ван хан зайлж, гурван хот дамжин тэнэж, хар Хятадын Гїр ханд очив. Тэр хантай бас эв тасраад Уйгурын хот, Тангудын балгасаар хэсїїчлэн явж, таван ямаа шєрєглєн сааж, тэмээний цус ханаж идсээр арай гэж Гїсэїр нуурт хїрч ирвэл, урьд Есїхэй баатартай анд барилдсаныг Чингис хаан сэтгэж, Дахай баатар, Сїхэхэй жэїн хоёрыг элч болгон угтуулж, бас дараа нь Хэрлэний эхнээс, Чингис хаан єєрєє тосож аваад єлсєж турж ирэв гэж Ван ханд (харъяат ардаас) гувчуур татаж єгєєд єєрийн хїрээнд агуулж тэжээв. Тэр євєл хамт нїїж Чингис хаан Хубахаяад євєлжив.
152. Тэр цагт Ван ханы дїї ноёдын хэлэлцсэн нь:

“Энэ хан ах мань
Їр садан биднийг
Їнсээр хийсгэж болох
Їмхий санаа євєртєлсєн
Їл бїтэх хїн байна
Хайран ах дїїгээ
Хамран алж барав
Хар Хятадад бас
Хамгаалал гуйж шургав
Хамаг улсаа хайрлахгїй
Харгислаж зовоов.
 Їїнийг яах билээ? Урьд долоон настай байхдаа мэргид иргэнд баригдаж, харлаг ишгэн дах ємсєж, Сэлэнгийн Буур хээрт очоод Мэргидийн газар будаа нїдэж амьдарч явсан билээ. Хурчахус буйруг хан эцэг нь мэргид иргэнийг байлдан дайлж, хєвїїнээ аварч ирсэн. Гэтэл энэ Тоорил бас Татаарын Ажай ханд арван гурван настай байхдаа эхийн хамт баригдаж очоод тїїний тэмээг хариулж явжээ. Тэндээс Ажай ханы хоньчийн хамт оргож гэртээ ирэв. Тїїний хойно найманаас айн дутааж, Сартаул газрын Чуй мєрнєє хар Хятадын Гїр ханд очив. Тэнд нэг жил болоод бас зайлж, Уйгур нутгаар тэнэж, Тангуд газраар зайлж, таван ямаа шєрєглєн (ямааг дэлэвчлэх буюу ишигний хошууг шєрєглєн) сааж, тэмээний цус ханаж идсээр ганц сохор халиун морьтой, Тэмїжинд ядаж ирвэл, Тэмїжин хєвїїн, гувчуур татаж тїїнийг тэжээв. Гэтэл, одоо тэр ингэж явснаа мартаад ємхий элэг євєртєлж явна” гэж хэлэлцэв. Энэ хэлэлцсэн їгийг Ван ханд Алтан ашуг уламжлан айлтгав. Алтан ашугийн хэлсэн нь: “Би энэ хуувь  ярианд оролцсон билээ. Гэтэл, хан чамайг тэвчиж чадахгїй тул хамаг сонссоноо айлтгав” гэжээ. Тэр їгийг хэлэлцсэн Элхудур, Хулбари, Арин тайж зэргийн дїї ноёдыг Ван хан бариулав. Ван ханы дїї Жаха хамбу амжин дутааж, Найманд очив. Баривчлан авсан дїї нараа Ван хан нэгэн гэрт оруулж єгїїлрїїн: “Уйгар нутгаар тангуд газраар яаж явсан гэж та нар хэлсэн бэ? Та нар муусайн юу гэж бодов?” гээд нїїрт нь нулимж, гэрт байсан ард цємийг босгон нулимуулж, тэдний хїлгийг тавиулав.

153. Тэр євєл євєлжиж, нохой жилийн (1202 оны) намар, Чингис хаан, цагаан татаар, алчи татаар, тутауд татаар, алухай татаар нартай Далан нэмїргэ гэдэг газар байлдахын урьд Чингис хаан, цааз тогтоож зарласан нь: “Дайсныг дарах цагт олзонд бїї саатагтун. Дайсан нэгэнд дарагдвал тэдний юм хэзээ ч бидний олз болох тул хуваалдаж амжина. Хэрэв бид ухрахад хїрвэл анх довтолсон байрандаа даруй эгж ирвэл зохино. Уг байрандаа эгж ирээгїй хїнийг алтугай” гэж ийм засаг тогтоож зарлав. Далан нэмїргэ гэдэг газар татаартай байлдаж тэднийг дутаалгав. Тэднийг нэхэн байлдаж, Улхуй шилїгэлжид гэдэг газар эзлэн дагуулав. Цагаан татаар, алчи татаар, тутауд татаар, алухай татаар нарын эрхтэн (дээд язгууртан)-ийг дарж харъяат нарыг эзлэх цагт тогтоосон цаазыг Алтан Хучар Даридай гурвуул зєрчиж, олзонд шунан байлдаанаас саатжээ. Хэлсэн їгэндээ хїрсэнгїй, тогтоосон цаазыгдагасангїй гэж Зэв Хубилай хоёрыг явуулж, тэдний олзолсон адуу ба юмыг бїрнээ хураан авахуулав.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates