ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ТАВДУГААР БЇЛЭГ

 

Эзэн зургаан сайдаа магтан дуусахад Боорчи, эзнээ магтаж дуулсан нь:

“Есїхэй баатар эцэгтэй
Есєн єрлєг тїшмэлтэй
Ер бїгдийг эрхэндээ оруулсан
Ертєнцийн эзэн Чингис хаан минь!
Єэлїн хатан эхтэй
Єрлєг есєн тїшмэлтэй
Єгэдэй, Толуй хєвїїнтэй
Єршєєл хайр ихтэй
Єнгє бїрийн улсыг
Ємнєє сєгдїїлсэн
Єшєєтєн дайсан бїгдийг
Єлмий дороо гишгэсэн
Єндєр дээд эзэн хаан минь!
Хан эзэн чамайг байхад
Харийн дайснаас
Халшрах явдалгїй.
Эзэн баатар чамайг байхад
Эзэрхэг дайснаас
Эмээх явдалгїй.
Хамаг бїгд хамтарч
Хамаатан садан мэт эвлэлдэж
Харийн дайсныг хамх цохъё
Халуун зуураа цэнгэлдэн сууж,
Хун галуу мэт
Хуралдан цэнгэе
Худалч хїний їгэнд
Бїїр оръё
Харцага шонхор мэт
Харайлан дїїлэн явъя
Хатгалдах дайнд
Халуун амиа
Бїї хайрлая.
Ангир шувуу мэт
Амраг їрээ бїї хєнєєе. . .
Алалцах дайсанд
Амиа бїї хайрлая.
Элэг садан дотроо
Эв найрамдлыг бїї алдъя
Эзэрхэх дайсантай тулахад
Энэ биеэ бїї хайрлая”

 Хїлэг Боорчийн дуулсан їг энэ билээ.
 Суут богд Чингис хаан, їд зуур явж гурван зуун тайчуудыг дарж эсэн мэнд гэртээ ирж энх амгалан суув. А.то] Нїцгэн баарины Ширээт євгєн, хєвїїн Алаг Наяа хоёртой элбэж тайчуудын ноён Таргудай Хирилтугийг ойд хоргодож байхад олж бариад, тэр, морь унаж їл чадах тарган тул тэргэнд суулгаж [Тэмїжинд хїргэхээр] авч явахад Таргудай-Хирилтугийн хєвїїд, дїї нар нэхэж булаан авахаар ирэв. Тэднийг ирмэгц Ширээт євгєн, хєдлєн ядах Таргудайг хєлбєрїїлэн унагаж, гэдрэг харуулан хэвтїїлж, гэдсэн дээр нь сандайлж суугаад, хутгаа сугалж єгїїлрїїн: “Хєвїїд дїї нар чинь, чамайг булааж авахаар ирэв. Хан чамайг одоо би эс алавч, чамд нэгэнт халдсан тул намайг алах болно. Чамайг алавч, нэгэн адил алагдах болно. Иймийн тул чамаар дэр хийж їхье” гэж хутгын ирийг Таргудайн хоолойд тулгавал, Таргудай-Хирилтуг, дїї нар хєвїїддээ их дуугаар уйлан єгїїлрїїн: “Ширээт, намайг алах гэж байна. Намайг нэгэнт албал миний хїїрээр та нар юу хийх вэ? Намайг алаагїй байхад даруй буцагтун. Тэмїжин, намайг алахгїй. Тэмїжинийг эзэнгїй нутагт орхигдоод байхад нїдэндээ галтай, нїїртээ гэрэлтэй, сэргэлэн авьяастай хєвїїн гэж би олж авчраад, эмнэг їрээ даага сургах мэт сургаж хїмїїжїїлж явсан билээ. Тэр цагт тїїнийг хялбар їхїїлж чадах боловч єршєєж єсгєсєн юм. Одоо Тэмїжин, тїїнийг ухаандаа ойлгож, сэтгэлдээ сэнхэрч байгаа биз. Тэмїжин, намайг алахгїй. Та хєвїїд, дїї нар минь їхэт (тїргэн) харигтун. Ширээт, намайг алуузай” гэж их дуугаар уйлан бархирвал хєвїїд, дїї нар нь сонсож хэлэлцэв: “Эцгийнхээ амийг аваръя гэж ирсэн билээ. Гэтэл, эцгий минь энэ Ширээт євгєн албал хоосон амьгїй биеэр бид юу хийх вэ? Одоо алаагїйд буцъя” гэж харив. Тэднийг далд ормогц тайчуудаас зугтаж одсон, Ширээт євгєний хєвїїн Алаг Наяа хоёр, эцэгтээ буцаж ирэв. Ширээт євгєн, хєвїїдтэй хамт нийлээд, Таргуйдайг аван хєдєлж, Хутухул-Нуга гэдэг газар хїрэв. Тэнд Наяа єгїїлрїїн: “Бид энэ Таргудайг барьж очвол, Чингис хаан, биднийг хан эзнээ барьж ирсэн итгэмжгїй ард гэж биднийг итгэж нєхєрлєхгїй, харин хан эзэндээ халдсан харц ард гэж барьж алах биз. Одоо Таргудайг эндээс тавьж буцаагаад бид Чингис хаанд биеэр очиж ингэж хэлье: “Бид Чингис хаан чамд хїчээ єгєхєєр ирэв. Бид, Таргудайг барьж ирж явтал, хан эзнээ харсаар байж, харийн хїнд яаж барьж єгєх вэ гэж халшран єрєвдєж замдаа тавьж буцаагаад, єєрсдєє таныг бишрэн дагахаар ирэв” гэж хэлье гэвэл Наяагийн їгийг эцэг, хєвїїд зєвшєєрч, Таргудай-Хирилтугийг Хутухул-нугаас тавьж явуулаад, Ширээт євгєн, Алаг Наяа хоёр хєвїїний хамт, Чингис хаанд хїрч ирэв. Тэдний ирсэн учрыг асуувал, Ширээт євгєн, Чингис хаанд єгїїлрїїн: “Бид, Таргудай-Хирилтугийг авчирч явсан боловч замд эзнээ харсаар байж, харийн хїнд яаж барьж єгєх вэ гэж тавьж буцаагаад, бид єєрєє Чингис хаанд хїчээ єгєхєєр ирэв” гэв.
 
 

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates