ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: УДИРТГАЛ

Чингис хаан ба тїїний єрлєгїїдийн хэрцгий тїрэмгий байдлыг Нууц товчоонд бичсэн нь:

"Ширмэн тємєр магнайтай
Шивээ хурц хэлтэй
Ган тємєр зїрхтэй
Гадас цїїцэн хошуутай
Галзуу дєрвєн нохой
Тїмэн амьтныг хядахаар
Тємєр гинжээс мултарч
Шууд барьж идэхээр
Шунахай шїлсээ
Савируулж айсуй,
Шїїдрээр унд хийж
Шїлсээр хоол хийж
Салхиар унаа хийж
Саадгаар нєхєр хийж явдаг
Зэв, Хубилай тэргїїтэй
Зэлмэ, Сїбэдэй дараатай
Тэр дєрвєн ноход
Тэмїїлэн хїрч ирэв" гэжээ.

Энэ Нууц товчоо гэдэг зохиол бол тэр цагийн Монголын сайн саармаг хоёр талыг хэтэрхий сайшаан магтахгїй, хэтэрхий далдлан нуухгїй чухам їнэнээр нь уран сайхан хэлээр бичсэн эрхэм єв зохиол юм. Шинэ Монголын хувьсгалт соёлыг байгуулахад монгол ардын хэдэн зуун жилд туурвисан єв соёлыг эзэмшихгїй бол бїтэхгїй. Ардын єв соёлын боломжтой талыг ашиглан авч хэрэглэх нь одоогийн бидний чухал їїргийн нэг мєн. Одоо монгол ард олны урьдын бїтээсэн, байгуулсан гавьяа зїтгэлийг бїрэн шинжлэн їзэж, монгол ардын утга зохиолыг хєгжїїлэхийн тулд шилдэг зохиолыг ашиглан хэрэглэх зорилгыг тавих їїнд, юуны ємнє Монгол ардын тїїх зохиолын дурсгалт бичиг Нууц товчоог анхааран їзнэ.

Энэ зохиолын хуучин монгол їсгээр бичигдсэн эх одоо хїртэл олдоогїй. Гагцхїї хятад їсгээр монгол хэл дээр бичигдсэн эх, хятад газраас олджээ. Анх хятад їсгээр бичигдсэн буюу уйгар монгол їсгээр бичигдсэн алин болох нь тодорхойгїй. XIII зууны їед монголчууд хятад їсгийг хэрэглэж байсан мэдээ байх тул энэ зохиолыг шууд хятад їсгээр монгол хэл дээр зохиосон байж болох ба эсвэл анх уйгар монгол їсгээр бичигдээд хожим хятад їсгээр сийрїїлж бичсэн нь олдсон ба харин монгол їсгээр зохиогдсон анхны эх нь алдагдсан байж болно. Юу ч болтугай уул монгол эх мєн гэж лав баримталмаар бичиг байхгїй тул хятад їсгийн эхийг гол болговол зохино.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates