ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ТАВДУГААР БЇЛЭГ

Сайд баатар Боорчи
Саарал мориндоо мордож
Самуун дайсны ємнєєс
Самбааг олж очоод
Санаа зоригийн асууруун:

"Та, юун хїн бэ? Ёст хїн бол ёсоо хэл! Нэрт хїн болнэрээ хэл" гэвэл тэд єгїїлрїїн:

"Нэрээ асуулцахаар
Ирээгїй бид,
Нэвширтэл байлдахаар
Ирлээ бид"

Боорчи хэлэв:

"Надад учраа хэлбэл
Найрамдлаар єршєєж болно
Наадах тулах санаатай бол
Нарны галтайд эхэлье" гэв.

Тэгэхэд цаадах хїн хэлрїїн:

"Танд хэлэх сайн нэр
Бидэнд їгїй
Тарвагачин загасчин хїн бид" гэв.

Тэгэхэд Шигихутуг єгїїлрїїн: "Тэднээс їг асуух хэрэггїй. Таньсан тайчууд байна. Татгалзалгїй байлдъя" гэв. Борохул буун гїйж, бор бамбайгаа авч, Богд эзнээ хамгаалан зогсов. Зэлмэ, хєндлєн этгээдээс илд барьж ороод

Мєртєє тохиолдсоныг
Зам гартал цавчиж
Гурван хар тугий нь
Гулд татаж аваад
Уулан дээр аваачиж
Уруу харуулан хатгав.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates