![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ::ДЄРЄВДЇГЭЭР БЇЛЭГ146. Єдєр болоход їзвэл, байлдахад бэлэн хоносон дайсны цэргїїд шєнєдєє бутран дутаажээ. Харин хїрээлж буусад иргэд, цэргийн хамт хурдан нїїж їл чадах учраас хєдєлсєнгїй хоцорчээ. Дїрэвсэн улсыг хурааж авчиръя гэж Чингис хаан, хоносон газраас мордож, дїрэвсэн улсыг хураан явахад нэгэн улаан дээлтэй эм хїн "Тэмїжин, Тэмїжин" гэж их дуугаар уйлан хайлан бархирахыг Чингис хаан єєрєє сонсож: "Ямар хїний эм ийнхїї уйлж байна?" гэж асуулгахаар хїн илгээв. Тэр хїн очиж асуувал тэр эм єгїїлрїїн: "Би Сорхон-шарын охин. Хадаан нэртэй. Эрийг минь энд цэргїїд барьж алах гэж байна. Эрийг минь аварч аль гэж Тэмїжинийг дуудаж уйлав" гэв. Тэр хїн буцаж ирээд Чингис хаанд тїїний їгийг єгїїлбэл, Чингис хаан сонсоод давхин очиж мориноос буугаад Хадаантай тэврэлдэв. Гэтэл эрий нь манай цэргїїд тэр завсар нэгэнт алжээ. Тэр улсыг хувааж аваад, Чингис хаан, их цэргийн хамт мєн тэнд бууж хонов. Хадааныг урин ирїїлж дэргэдээ суулгав. Маргаашийн єдєр тайчуудын Тєдєгэгийн харъяат байсан Сорхон-шар, Зэв хоёр хїрч ирэв. Чингис хаан, Сорхон-шард єгїїлрїїн:
гэв. Сорхон-шар єгїїлрїїн: "Би чамд дотроо гїн итгэсээр билээ. Яараад яах вэ? Хэрэв яарч урьд ирвэл тайчуудын ноёд миний хоцорсон эм, хєвїїд ба адуу малыг їнсээр хийсгэх нь магад тул би яарсангїй. Одоо хаандаа нийлж ирэв" гэв. Энэ їгийг сонсож, Чингис хаан: "Зєв" гэв. 147. Бас Чингис хаан єгїїлрїїн: "Хїйтэн гэдэг газар урагшлах, ухрах зэргээр байлдаж байхад уулан дээрээс харваж, миний байлдааны ам цагаан хул морины аман хїзїїг хэн шартуулсан бэ?" гэвэл тэр їгийг сонсож, Зэв єгїїлрїїн: "Уулан дээрээс харвасан хїн би билээ. Одоо хаан намайг
гэв. Чингис хаан єгїїлрїїн: "Дайсны хїн дайсагнаж хорлож явснаа нууж худал хэлэх бїлгээ. Гэтэл чи дайсагнаж хорлосноо нуухгїй шударга хэлж байна. Ийм хїнтэй нєхєрлєж болно. Чиний Зургаадай нэрийг халж, байлдааны ам цагаан хул морины минь аман хїзїїг зэвээр харвасан тул Зэв гэж нэр єгье. Миний дэргэд зэв мэт хамгаалж яв" гэж зарлиг болов. Тайчуудаас Зэвийн ирж нєхєрлєсєн ёс ийм билээ. (Чингис єєрийн шархатсанаа далдалж, морио шархатсан мэтээр хэлж байгаа бололтой.) |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||