![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ГУРАВДУГААР БЇЛЭГ118. Тэмїжин Жамуха хоёр янаг найртай байж, нэгэн жил хагас хамт сууж, нэгэн єдєр тэр нутгаас нїїе гэлцэж, зуны тэргїїн сарын арван зургааны улаан тэргэл (дїгрэг сартай) єдєр нїїв. Тэмїжин Жамуха хоёр, тэрэгнїїдийн урд явж байтал Жамуха єгїїлрїїн
(Хагас нь адууны бэлчээрийг таатж ууланд бууя, хагас нь хонины бэлчээрийг татаж голд бууя гэсэн їг бололтой). Тэмїжин, Жамухын энэ їгийг ухан ядаж хариу юу ч хэлсэнгїй хоцроод нїїдлийн тэргийг хїлээж Єэлїн эхэд єгїїлрїїн:
гэж єгїїлэв. Би энэ їгийг ухаж ядаж хариу юу ч эс хэлэв. Эхээс асууя гэж ирэв би" гэв. Єэлїн эхийг їг хэлж амжаагїй байтал, Бєртэ їжин єгїїлрїїн: "Жамуха анд амархан уйддаг гэдэг билээ. Одоо биднээс уйдах цаг нь болсон биз. Тугаар (сая)-ын Жамуха андын хэлсэн нь биднийг жишээлсэн їг буюу. Бид бїї бууя. Энэ хєдєлсєєр шулуухан Жамухаас хагацаж шєнє турш явъя" гэв. 119. Бєртэ їжиний їгийг зєвшєєж їл буун шєнє турш явж зуур мєрт тайчуудыг дайрав. Тайчууд айж мєн шєнє хєдєлж Жамухын зїг одов. Тайчуудын бэсїдийн нутаг дээр Хєхєчї нэртэй нэгэн єчїїхэн хєвїїн хоцорсныг манайхан олж аваад Єэлїн эхэд єгч тэжээлгэв. 120. Тэмїжин нар тэр шєнє дїлэн явж єдєр гийхэд їзвэл, жалайр аймгийн Хачиун-Тохураун, Хархай-Тохураун, Харалдай-Тохураун ах дїї гурвуул шєнє дїлэн нїїж дагалдан ирэв. Дархад аймгийн Хадаан, Далдурхан ах дїї тавуул, бас Мэнгиту хианы хєвїїн Їнгїр нар, чаншиут, баяуд харьяат нараа дагуулж ирэв. Барулас аймгаас Хубилай, Худус ах дїї нар ирэв. Мангуд аймгаас Жатай, Доголху чэрби ах дїї хоёул ирэв. Боорчийн дїї Їгэлэн чэрби, Арулад аймгаас хагацаж ах Боорчидоо нийлж ирэв. Зэлмийн дїї Чаурхан, Сїбээдэй баатар, Урианхай аймгаас салж Зэлмэд нийлэн ирэв. Бэсїд аймгаас Дэгэй, Хїчїгїр ах дїї хоёр ирэв. Сїлдїс аймгаас Чилэгїтэй-Тахи, Тайчиудай ах дїї нар ирэв. Жалайр аймгийн Сэцэ-Домог, Архай-Хасар Бала хоёр хєвїїнээ дагуулж ирэв. Хонхотанаас Сїйхэтї чэрби ирэв. Сїхэгэнээс Жэгэй хондгарын хєвїїн Сїхэхэй-Жаун ирэв. Нэїдэйн Цагаан гоо ирэв. Олхуноуд аймгаас Хингиадай, Горлос аймгийн Сэчиїр, Дїрвэд аймгийн Мєчи бїдїїн нар ирэв. Ихирэс аймгийн Буту, энд хїргэн болж байсан тул хамт ирэв. Ноёхон аймгийн Жунсо ирэв. Оронар аймгаас Зургаан ирэв. Тэгээд барулас аймгаас Сохо сэцэн, Харачар хєвїїнтэйгээ ирэв. Бас Баарин аймгийн Хорчи, Їсїн євгєн, Хєхєчєс, Мэнэн баарингаа дагуулж нэгэн хїрээ болж ирэв. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||