![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ГУРАВДУГААР БЇЛЭГ115. Тэмїжин, Тоорил хан, Жамуха гурвуул нийлж
Талхун арлаас хєдєлж, Тэмїжин, Жамуха хоёр Хорхунаг Жубурыг чиглэн явав. Тоорил хан, Бурхан халдуны хяраар Єхєрт шугуйг дайран Гацуурт (Гацууртай) сївчид, Улиат (Улиастай) сївчид гэдэг газрыг дайрч, ан гєрєє хийсээр Туулголын Хар шугуйд буцаж харив. 116. Тэмїжин Жамуха хоёр, Хорхунагийн хєндийд нийлэн бууж, эртний анд бололцсоноо дурдаж улам дотно болж найралдъя гэлцэв. Анх урьд анд бололцоход Тэмїжин арван нэгэн настай байсан билээ. Тэр цагт Жамуха нэгэн гурын шагайг Тэмїжинд єгч, Тэмїжин нэгэн цутгамал шагайг Жамухад єгч, Ононы мєсєн дээр шагалцан наадаж анд бололцсон билээ. Тїїний хойд хавар алангир нумаар харваж байхад Жамуха, бярууны хоёр эврийг нааж нїхэлж хийсэн дуут сумаа Тэмїжинд єгч, Тэмїжин, арц модон годил (болцуу)-оо Жамухад єгч анд бололцов. Хоёр удаа анд бололцсон ёс ийм билээ. 117. Ахас дээдсийн їгийг сонсвол
Одоо бид амраглан ялъя гэж Тэмїжин, мэргидийн Тогтоагаас олзолж авсан алтан бїсээ Жамуха андад бїслїїлж, Тогтоагийн эсгэл (эрмэг буюу агсам) халиуныг Жамуха андад унуулав. Жамуха хариуд нь Увас мэргидийн Дайр-Їсїнээс олзолж авсан алтан бїсээ Тэмїжинд бїслїїлж, мєн Дайр-Їсїний эвэрт ишгэн цагаан морийг Тэмїжинд унуулав. Ийнхїї анд бололцож
Шєнє нэгэн хєнжилд орж хонох бїлгээ. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||