ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ГУРАВДУГААР БЇЛЭГ

110. Мэргидийн улс дїрвэж, тэр шєнє Сэлэнгийг уруудан дутаахад манай цэргїїд дїрвэсэн мэргидийг нэхэж довтлон дээрэмдэн явав. Тэмїжин, дїрвэж яваа хїмїїсийн дундуур "Бєртэ Бєртэ" гэж дуудан, эрж явтал, дїрвэж яваа иргэний дотор байсан Бєртэ їжин Тэмїжиний дууг сонсож таниад тэрэгнээс бууж Хуагчин эмгэн хоёул гїйж ирээд, Тэмїжиний жолоо цулбуурыг барьж авав. Тэмїжин шєнийн саруулд їзвэл Бєртэ їжин мєн тул тэврэлдэн учрав. Тэмїжин мєн шєнє Тоорил хан Жамуха анд хоёрт хїн илгээн хэлїїлсэн нь: "Эрсэн хїнээ олсон тул энэ шєнє довтлохоо зогсож энд бууя" гэв. Дїрвэж явсан мэргидїїд мєн шєнє хаана хїрсэн, тэр газраа бууж хонов. Бєртэ їжин мэргидийн гараас гарч Тэмїжинтэй уулзсан ёс ийм бїлгээ.

111. Урьд Удуйд мэргидийн Тогтоа бэхи, Увас мэргидийн Дайр-Їсїн, Хаад мэргидийн хаатай Дармала гурвуул гурван зуун хїнийг дагуулж Тогтоа бэхийн дїї Их Чилэдїгийн гэргий Єэлїнийг Есїхэй баатарт булаагдсаны єшєєг авна гэж тэр нэг єглєє мордсон билээ. Тэр цагт Тэмїжинийг Бурхан халдунд дутаалгаж гурав дахин тойрч нэгжээд Тэмїжинийг олсонгїй. Харин Бєртэ їжинийг барин авч Чилэдїгийн дїї Чилэгэр бєхєд єгч асруулсан ажээ. Тїїнээс хойш Бєртэ їжин Чилэгэр бєхийн гэрт байсаар билээ. Одоо Чилэгэр бєх дутааж гараад гэмшиж єгїїлрїїн:

"Хар муу хэрээ
Хальс холтос идэх заяатай байтал
Харлаг галууг идэхээр
Халдан тэмцэх мэт.
Хариугїй муу Чилэгэр би
Харин ихийг санаж
Хатан їжинд халдаж
Хамаг мэргид иргэнийг
Хачлагдах аюулд учруулж
Халх нємєргїй болж
Харанхуй шєнє зугтан гарч
Хадны хавчилд хоргодон
Хайран амиа гээх
Хар толгойгоо алдах болов
Хулд муу шувуу
Хулгана оготно идэх заяатай байтал
Хун галууг идье гэж
Хошуугаа билїїдэх мэт
Хувхай муу Чилэгэр би
Хутагт їжин хатныг
Хувилан авч ирээд
Хотол олон мэргидэд
Хор хєнєєл болгов.
Хохир муу Чилэгэр би
Хохимой муу толгойгоо
Хоргодох газаргїй болов
Хорголын тєдий амиа
Арчлах газаргїй болов
Харанхуй хавчилд шургах уу
Хадны завсраар орох уу
Хаана очих билээ?"
гээд дутаасан ажээ.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates