![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: НЭГДYГЭЭР БYЛЭГ37. Гэртээ хїрээд, ах дїї нартай хэлэлцэж мордов. Тэргїїлэн хянагчид мєн Бодончарыг явуулав. 38. Бодончар тэргїїлэн явж нэгэн жирэмсэн эмийг барьж "Чи юун хїн бэ?" гэж асуувал, тэр эм єгїїлрїїн: "Би жарчиуд аданхан урианхайн хїн"гэв. 39. Тэндээс ах дїї тавуулаа тэд иргэнийг довтолж, адуу малыг авч, хїн ардыг зарц болгов. 40. Тэр жирэмсэн эм Бодончарт ирж хєвїїн тєрєв. Тїїнийг харь овгийн хєвїїн гэж Жажирадай гэж нэрийдэв. Жадараны євєг тэр болов. Тэр Жажирадайн хєвїїн Тугудай нэрт бїлгээ. Тугудайн хєвїїн Бури-булчиру, Бури-булчиругийн хєвїїн Хар-хадаан бїлгээ. Хар-хадааны хєвїїн Жамуха бїлгээ. Жадаран овогтон тэд болов. (Жада гэдэг нь харь буусад гэсэн їг болно). 41. Тэр эм бас Бодончараас нэгэн хєвїїн тєрїїлэв. Тїїнийг барьж авсан эмийн хєвїїн хэмээн Баарьдай гэж нэрийдэв. Баарины євєг тэр болов. Баарьдайн хєвїїн Зїтгэлбєх, Зїтгэлбєх олон эм авсан тул хєвїїн нь манан мэт (олон) тєрєв. Манан баарин овогтон тэд болов. 42. Бэлгїнїтэй, бэлгїнїд овогтон болов. Бїгїнїтэй, бїгїнїд овогтон болов. Буха хатаги, хатагин овогтон болов. Бухату салжи, салжид овогтон болов. Бодончар, боржигин овогтон болов. 43. Бодончарын авааль эмээс тєрсєн Барим ширату Хабич нэрт бїлгээ. Тэр Хабич баатрын эхийн инжид ирсэн эмийг Бодончар татвар эм болгон нэгэн хєвїїн тєрсєнд Жаурьдай нэр єгєв. Бодончар амьд байх цагт Жаурьдайг зїхэл тайлгад орох эртэй болгов. 44. Бодончарыг їгїй болсны хойно тэр Жаурьдайг гэрт ямагт аданхан урианхайдай хїн байсан тул тїїний хєвїїн гэж тайлгаас хєєжгаргав. Тэр Жэїрэдийн євєг болов. 45. Хабич баатрын хєвїїн Мэнэн тудун бїлгээ. Мэнэн тудуны хєвїїн Хачи хїлїг, Хачин, Хачиу, Хачула, Харалдай, Хачиун, Начин баатар долоо бїлгээ. 46. Хачи хїлїгийн хєвїїн Хайду, Намулун эхээс тєрсєн бїлгээ. Хачины хєвїїн Ноёгидай нэртэй бїлгээ. Ноён шиг авиртай тул ноёхон овогтон болов. Хачиугийн хєвїїн Баруладай нэрт бїлгээ. Их биетэй ба идээ барах ховдог тул Барулас овогтон болов. Хачулагийн хєвїїн бас идээ барах ховдог тул их барула, єчїїхэн барула гэдэг хоч нэртэй болж, улмаар эрдэмт барула, тодойн барула тэргїїтэн барулас овогтон болов. Харалдайн хєвїїн будаа мэт эх тїрїїгїй хутгалдах тул будаад овогтон болов. Хачиуны хєвїїн Адархидай нэрт бїлгээ. Ах дїїгийн дунд адармаатай (яхир хэрїїлч) тул адархин овогтон болов. Начин баатрын хєвїїн Уруудай Мангудай хоёр бїлгээ. Урууд, мангуд овогтон болов. Начин баатрын авааль эмээс тєрсєн хєвїїн Шижуудай Доголдай хоёр бїлгээ. 47. Хайдугийн хєвїїд Байшинхор догшин, Чирхай лянхуа, Чаужин ортагай гурав бїлгээ. Байшинхор догшны хєвїїн Тумбинай сэцэн бїлгээ. Чирхай лянхуагийн хєвїїн Сэнгїн билгэ, амбагайтан тайчууд овогтон болов. Чирхай лянхуа бэргэнээ эм болгон авч, нэгэн хєвїїн тєржээ. Нэр нь Бэсїдэй гэнэ. Бэсїд овогтон болов. Чаужин Ортагай зургаан хєвїїнтэй нэр нь: Оронар, Хонхотан, Арулад, Сєнид, Хабтурхас, Гэнигэс гэдэг тул ийм овогтон болов. 48. Тумбинай сэцэний хєвїїн Хабул хаан Сэмсэчїлэ хоёр бїлгээ. Сэмсэчїлийн хєвїїн Бїлтэчї баатар бїлгээ. Хабул хаан, долоон хєвїїнтэй, тэдний нэр нь Охинбархаг, Бартан баатар, Хутугту Монхор, Хотала хаан, Хулан, Хадаан, Тодойн отчигин гэнэ. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||