Юу Яаж Хэрхэн?
dBpowerAMP гэж юу вэ?
  Агуулга
 Нvvр Хуудас
 Танилцуулга
 Толь Бичиг
 Монголдуу
 Асуулт Самбар
 Фото Сурвалжлага
 Asuult.NET Live TV!
 УБ-д Бэлэг Хүргэх!
 Утасны Карт!
 Links Вэб Хаяг
 Хамтран Ажиллах
 Ангилал
 Компъютер
 Интернэт
 Технологи
 Ахуй Амьдрал
 Уран Зохиол
  ..
 Yйчилгээ
 Утасны Кард
 Бэлэг Хvргvvлэх
 Вэб Хостинг
  ..

Сурталчилгаа

Эрхэмчухал Дорж .
2004 оны 5-р сарын 16.

dMC программыг дуу хогжимын файлтай харьцахдаа ашиглах нь

Компьютер дээрээ дуу хөгжим сонсдог хvн бvрт заавал байх ёстой програмуудын нэг нь dMC (dBpowerAMP Music Converter) хөрвvvлэгч програм юм. dMC програм нь бvх төрлийн аудио файлын оргиналь чанарыг алдуулалгvй бусад төрлийн аудио формат руу хөрвvvлдэг. Энэ програмыг зарим хvмvvс аудио хөгжмийн 'Swiss army knife' гэж нэрлэсэн тохиолдол бий.

dMC хөрвvvлэгч нь Windows 95/98/ME NT4/2000, Windows XP+Linux (Wine ашиглаж буй vед) гэх мэт бvх төрлийн vйлдлийн системvvдэд ашиглаж болохоос гадна хэрэглэхэд хялбар, 100% vнэгvй програм юм.

http://www.dbpoweramp.com - Эндээс татаж авч болно.

dMC хөрвvvлэгч программ нь Wave, Mp3, болон СД Аудио (CDA) формат руу хөрвvvлхээс гадна Ogg, WMA, ASF гэх мэт бvх төрлийн аудиог нэгээс нөгөө рvv хөрвvvлэх чадалтай болно. dMC хөрвvvлэгчийн өөр нэг онцлог давуу тал нь сонгосон аудио файлуудын дууг чанга аярханы нэгэн хэмжээст оруулах (volume normalization) боломжтой юм. Хэд хэдэн дуунуудыг сонгон шинэ аудио СД хуулж авах тохиолдолд уг програмын Volume Normalize-ийг ашиглан СД дээр хуулах дуунуудынхаа дууг нэгэн жигд болгох боломжтой. Yvний vр дvнд тухайн CD дээр хуулагдсан дуунуудын нэг дуу нь хэт чанга, нөгөө нь хэт сул сонсогдолгvй, бvх дуунууд жигд, нэг төвшинд, чанга сул нь тохирсон сонсогдох юм.

Хvмvvсийн хамгийн дуртай функц нь: Windows Explorer цонхонд хулганаар аудио файлыг сонгох vед уг файлын талаархи элдэв нарийн ширийн мэдээлэл нь pop-up маягаар хялбарханаар харагддаг:


Файлын талаархи мэдээлэл нь харагдах байдал.

Oөр нэг онцлог давуу тал нь, сонгосон аудио файлаа хулганы баруун товчлуур дээр дарах замаар өөр формат руу маш хялбарханаар хөрвvvлж болно.

Эхлэлд нь очих


Энэ программыг ашиглан дууны файль хөрвvvлэх заавар

 
Windows Explorer цонхонд хөрвvvлэх аудио файлуудаа сонгоод хулганыхаа баруун товчлуур дээр дарна.

 
Нээгдэх цэснээс Convert to командыг сонгоно.


Convert to команд сонгох.


dMC хөрвvvлэгч програм ачаалагдан, програмын цонх нээгдэнэ.


dMC програмын цонх.

 
Converting # File to талбарт суулгасан аудио codec-уудын жагсаалт харагдах бөгөөд хөрвvvлэх форматаа сонгоно.


MP3 файлыг WAVE формат руу хөрвvvлхээр сонгох.

Аудио форматыг хамгийн өргөн тархсан MP3 формат руу хөрвvvлэхдээ Bit Rate утгыг зааж өгөх хэрэгтэй. Bit Rate утга ихсэх тусам файлын хэмжээ ихсэнэ. Bit Rate утгыг 128kbps гэж зааж өгвөл MP3 форматтай аудио СД шиг чанартай сонсогдоно.


MP3 формат руу хөрвvvлэх.

 
Rename files товчлуур дээр дарж шинээр vvсэх файлын нэрийг өөрчилж болно. Yvний тулд файлынхаа нэрийг идэвхжvvлээд гарын F2 товчлуур дээр дарна. Нэрийг өөрчлөөгvй тохиолдолд оригналь файлын нэрийг авч, заасан өргөтгөлтэй файл vvсэнэ.

 
Хөрвvvлж буй файлаа хадгалах замаа зааж өгнө.


Файл хадгалах зам сонгох.

a. Same folder as original – Оргиналь файлтай ижил хавтаст хуулна. Шинээр vvсэх файл оргиналь файлтай ижил форматтай тохиолдолд нэрийг өөрчлөөгvй бол хөрвvvлж дуусаад оргиналь файлыг дарж бичих болно.
b. Folder – Хөрвvvлсэн файлаа хадгалах замаа Browse товчлуур дээр дарж нээгдэх Browse For Folder цонхонд зааж өгч болно.
Volume Normalize - Энэ сонголтыг хийсэн vед хөрвvvлж буй файлуудын дууг нэгэн жигд, чанга сулыг нь тохируулана.
Preserve ID Tags – Оргиналь файлын мэдээлэл (File info)-ийг хөрвvvлж байгаа файл руу хуулагдах эсхийг тодорхойлно.
Delete Source File(s) After Convertion - Энэ сонголтыг хийвэл оргиналь файлыг хөрвvvлж дуусаад устгана.

 
Convert to товчлуур дээр дарна. Хөрвvvлэх процесс дэлгэцэнд харагдах бөгөөд хөрвvvлж дуустал хvлээх хэрэгтэй.


Хөрвvvлэх процесс явагдаж байгаа байдал.

 
Finish товчлуур дээр дарснаар хөрвvvлэх явц дуусна.


Finish товчлуур идэвхжсэн байдал.

 

Эхлэлд нь очих

Codec-уудын тухай

Codec гэдэг нь coder / decoder (кодлох, кодыг буцаан задлах) гэсэн vгсийн товчлол богоод, дууны файлыг компъютерт хэрхэн кодлон хадгалах, тvvнийгээ дараа нь хэрхэн буцааж тайлж унших заавар программ юм.

dMC хөрвvvлэгчийг суулгах vед dBpowerAMP Built-in Codecs буюу хамгийн vндсэн codec-ууд хамт суудаг. Yvнд дараах форматууд орно.
• CDA [Formats .cda] аудио СД бичхэд зориулсан. Yvнийг хэрэглэхийн тулд Power Pack програмыг худалдаж авах хэрэгтэй. Ингэснээр СД хуулж, бичих боломжтой болно.
• Mp3 [Formats .mp3, .mp2, .snd, .mpga, .mpa, .mpx, .mpg]
• Wave [Formats .wav, .wave] Windows vйлдлийн системийг суулгахад дагаж суудаг .

Бусад codec-уудыг http://www.dbpoweramp.com/codec-central.htm хаягаар хандан авч болно. Аудио codec-уудыг хэрэглэхийн тулд татаж аваад .exe файлыг ажиллуулан суулгах хэрэгтэй. Codec-уудыг хэрэглэхэд 100% vнэгvй.

Та бvхэнд амжилт хvсье!

Эхлэлд нь очих

 

Энэ программын талаар асуултуудаа Асуулт Самбарт орж бичэж vлдээнэ vv. Баярлалаа.

.

Эхлэл
Дуу хорвvvлэх
Codec гэж юу вэ?
 
 
 
 
 
Posted on May 25, 2004.

Advertisement:

 


Asuult.NET. CR. 2000-2006