|

Дорж
Эрхэмчухал .
2004 оны 3-р сарын 26.
Bittorrent
гэж юу вэ?
Энэ
нь интернэтээр сvvлийн vеийн кино, дуу, программ, тоглоом, телевизийн
цувралуудыг найдвартай хурдаар татаж авахад хамгийн тохиромжтой
программ юм. Bittorrent сvлжээ нь зохион байгуулалтын хувьд
өмнөх ижил төстэй сvлжээнvvдээс хамаагvй илvv ухаалагаар бvтээгдсэн
нь гол онцлог давуу тал нь юм.
Та
бvхэнд Napster, Kazaa, Edonkey, iMash гэх мэтчилэн маш олон
программуудтай танил болсоор удаж байгаа билээ. Энэ бvх программууд
нэгэн ижил төрлийн vvрэг гvйцэтгэдэг. Бvгд интернэт хэрэглэгчидэд
дуу кино гэх мэт том хэмжээний файлыг хоорондоо vнэгvй солилцох
боломж олгоно. Энэ программууд өдийг хvртэл маш боловсронгvй
болсоор өөр өөрийн онцлогтой, өөр өөрсдийн давуу талаараа хэрэглэгчидээ
татаж, интернетэд эзлэх байр сууриа хэзээд алдахааргvй болжээ.
Одоо
та бvхэнд сvvлийн vед их амжилтанд хvрч буй 'BitTorrent'
хэмээх программыг хэрхэн хэрэглэх тухай өөрийн туршлага дээр
тургуурлан бичсэнээ толилуулъя. Энэхvv программын хамгийн давуу
тал нь таны файл татаж авах хурд (download), файл цацах
(upload) хурд хоорондоо хамааралтай учир өндөр хурдаар
том хэмжээний файлыг цаг алдахгvй татаж авах боломжтой юм. Мэдээж
dail-up модемтой хэрэглэгчид энэ программыг хэрэглээд хурдан
файл татаж авна гэж ойлгож болохгvй. Ингээд энэ программ таны
сонирхолыг татаж буй бол vргэлжлvvлэн уншина уу.
Анхаар:
Энэ программыг та зөвхөн хурдан интернэт холболттой
vед л хэрэглэглэх нь тохиромжтой юм.
Татаж
Авч Суулгах

Эхлээд та бvхэн BitTorrent -ийн клиент (client)
программ суулгах хэрэгтэй. Доорхи 2 линкээс аль өөртөө тохиромжтойг
нь сонгож татна уу. Та бvхнийг "b)" -г нь татаж авахыг
зөвлөж байна.
a) http://bitconjurer.org/BitTorrent/download.html
- программын эхийг бичсэн зохиогчийн өөрийнх нь хувилбар (2.7MB)
b) http://bittornado.com/download.html
- BitTorrent хэрэглэгчийн илvv хэрэглэгчид дөхөм болгох vvднээс
хийсэн хувилбар (2.5MB)

Татаж авсныхаа дараа комьпютер дээрээ install
хий. Суулгаж дуусахаар тань “BitTorrent has been successfully
installed” (BitTorrent амжилттай суулгагдлаа)
гэсэн цонх гарч ирнэ. OK дар.

Сууж дууссаны дараа ВitТorrent өөрөө Program
Files дотор шинэ директор нээсэн байхыг та бvхэн харж
болно.
Хэрэглэх

ВitТorrent нь таныг Интернэт эксплорер браузер (Internet
Explorer Browser) дээрээ Bittorrent Сvлжээний Вэб
Хуудас онгойлгож, татаж авах файл дээрээ дарахад чинь
автоматаар ачаалагдаж ажиллах болно. Өөрөөр хэлбэл та энэ суулгасан
программаа ашиглахын тулд эхлээд заавал асаах ёстой биш, харин
суулгасаныхаа дараагаар www.suprnova.org
гэх мэт bittorrent сvлжээний вэб руу орж татаж авахыг хvссэн
файлын нэр дээр дарах л хэрэгтэй юм.

Татаж авахын өмнө 'My Documents' дотроо Torrent
Files ч гэх юмуу өөртөө ойлгомжтойгоор нэг фолдер нээгээд
тэр фолдер дотроо татах файлуудаа хадгалж байвал сvvлд нь хаана
багаа билээ гэж файлаа хайх шаардлага гарахгvй танд амар байх
болно. Доорхи жишээ зурагийг vзнэ vv:


За одоо файлийг татаж авахад бэлэн боллоо. Юун тvрvvнд та бvхэн
файлаа татаж авах взб сайт хайж олох хэрэгтэй болно. (http://www.suprnova.org/-хамгийн
том BitTorrent татаж авах взб хуудас)
Сайт нь бэлэн байгаа бол тэндээсээ татах гэж буй файлийн линк
дээр дараад сонгосон файлаа татаж авч болно. Файл дээр дарах
vед таны файлийг хаана хадгалхыг асуусан цонх гарч ирнэ. Өмнө
нь нээсэн Torrent Files гэсэн фолдероо сонгож
татаж авч буй файлаа хаана хадгалахаа зааж өгөөд 'OK'
товчыг дарна. Нэг иймэрхvv байдалтай харагдах болно:

Эхлээд
BitTorrent тухайн татаж авч буй файл байгаа эсэх, эсвэл хэр
зэргийн хэмжээтэй хэсэг нь байгааг шалгана. Өмнө нь энэ файлийг
татаж авч байгаад тасалсан, зогсоосон эсэхийг шалгаад татаж
байгаад орхисон хэсгээс татаж эхэлнэ гэсэн vг. Хэрэв шинээр
татаж авч буй файл бол шалгаж дуусаад эхнээс нь татаж эхэлнэ.
Torrent программ файл бvрдээ дижитал гарын vсэг тавьж файлийн
эх хувьтайгаа тохирч байгаа эсэх, яг vнэн зөв байгааг шалгадаг
учраас Torrent хэрэглэн татаж авсан файл алдаатай байх магадлал
маш бага байх болно. Алдаатай байна гэдэг нь эх файл нь алдаатай
байснаас болсон гэсэн vг.

Хэрвээ BitTorrent файлийг шалгаж дууссан бол татаж авах vйл
явц эхэлж иймэрхvv байдалтай харагдана:

Энэ
Зураг Дээрх Нэр Томъёоны Тайлбарууд:
(Зvvнээс барvvн, дээрээс доошоо)
Download/Upload
Rate - Татах/цацах хурд
Таны татан авах хурд, татсан хурд хоорондоо пропорциональ. Энэ
нь таны татаж авах хурд өгч байгаа хурдтай хамааралтай гэсэг
vг. Өгч байгаа хурдаа багасгах юм бол таны татах хурд ч мөн
адил багасах болно гэдгийг санах хэрэгтэй. Энэ бол BitTorrent-
ын файл хоорондоо солилцоход хэн хэндээ хэрэгтэй гол амжилт
юм.
Downloaded/Uploaded
- Татаж авсан/бусдад өгсөн
Энэ бол ойлгомжтой. Таны энэ vед татаж авсан файлийн хэмжээ,
мөн бусдад тараасан файлийн хэмжээ.
Peers & Seeders
Peers гэдэг нь энэхvv файлийг яг одоо татаж
авч байгаа хvмvvс юм. Тэдний татаж авсан файл дутуу байна гэсэн
vг юм.
Seeders гэдэг маань таны авч буй файлийн бvтэн
файлийг хадгалж буй хvмvvс буюу татаад авчихсан байгаа хvмvvс.
Татаж авсаныхаа дараа BitTorrent цонхоо хаагаагvй байгаа хvмvvс.
Хvмvvс ингэж татаж авсаныхаа дараа BitTorrent-ын цонхоо хаахгvй
ядаж хэдэн цаг хvлээхийг сурталчилдаг. Учир нь хэрэв бvх хvмvvс
татаж авчихаад цонхоо хаачихвал дараа дараагийн татаж авах гэсэн
хvмvvст seeders буюу бvтэн татаж авсан хvн олдохгvй хэцvvдэх
болно гэсэн vг. Бvгдээрээ цонхоо хаачихдаг бол BitTorrent -д
vхэл ойрхон иржээ гэж хэлж болох нь ээ.
Settings
- Тохиргоо
Энд та бvхэн татах, цацах хурдаа тохируулж болно гэсэн vг. Тохирох
хурдаа сонгох хэрэгтэй. Cable, DSL-тэй хvмvvс slow cable/dsl
(удаан) гэдгийг нь сонгосон нь илvv тохирожтой байх.
Учир нь цацах хурд нь төдий чинээ их байна таны интернэтэд вэб
хуудас vзэх хурд төдий чинээ удааширна гэсэн vг. Миний өөрийн
туршлагаас vзэхэд цацах хурд 10 байхад хангалттай гэж vзэж байна.
Хэрвээ та унтах гэж байгаа бол хурдаа max дээр нь тавихад болно.
Заримдаа
та бvхэн доорхи зураг дээр vзvvлсэн шиг алдаатай учрах болно:

Ингэж
алдаа гарсныг олон янзаар тайлбарлаж болно. Ихэвчлэн энэ алдаанууд
жижиг, эцсийн татаж авсан файлд нөлөөгvй тул санаа зоволтгvй.
Миний хувиас зөвлөхөд хэрвээ файл тань татагдаж л байвал таньд
ямар нэгэн санаа зовох зvйл байхгvй байна гэж ойлгож болно.
Хэрвээ татаж буй хурд 00-ийг заагаад удах юм бол BitTorrent
цонхоо хаагаад download-ийг эхлvvлээд vзээрэй.

Эцэст нь бvрэн татаж авч дууссан файлийн цонх ийм байдалтай
харагдана:

Нэмэлт:
http://www.suprnova.org/
-энэ хуудас олон mirror хуудсуудтай. Хэрвээ
таныг энэ хуудас руу ороход тань вэб хуудас маш удаан уншигдаж
байвал refresh хийнэ vv. Броузерын Refresh товч шvv. Хулганы
баруун товч -> refresh биш. Тэгхэд дараагийн mirror хуудас
руу орох болно. Энэ мэтчилэн өөртөө тохирсон хурдаар холбогдож
буй буюу хурдан ачааллаж байгаа сэрвэрийг сонгон орох боломжтой.
Нэмэлт:
Дууны файлийн хэмжээ нь 30-100MB байгаагийн учир нь тэр файлууд
бvтэн Album-аараа байгаа, эсвэл нь видеo клип нь гэсэн vг. Эсвэл
дууны чанар буюу kbps нь хэд байгаагаас дууны
файлийн хэмжээ маш их шалтгаална.
Эхлэлд
нь очих
Зарис
Yгсийн Орчуулга:
Client
program - хэрэглэгчид зориулсан програм
Install – суулгах
Download/Upload Rate - Татах/цацах хурд
Downloaded/Uploaded - Татаж авсан/бусдад өгсөн
Peers - Файлыг татаж байгаа хэрэглэгчид.
Seeders – Файлыг бvрэн татаж аваад дуусчихсан
зөвхөн цацаж байгаа буянтай хэрэглэгчид.
Settings - Тохиргоо
Mirror site - Өөр сервер дээрээс эх вэб хуудсыг
дуудаж гаргаж ирэх. Yр дvнд нь эх хуудасны өөр сэрвер дээр байгаа
хуулбарыг таньд харуулна.
Миний
хувьд Bittorent-ыг хэрэглээд нилээд удаж байна. Одоохондоо нэг
иймэрхvv. Дараа нь нэмж хасах зvйл байвал бичье. Та бvхэнд асуух
зvйл байвал би хариулж чадна гэж хэлэхгvй ч туслахдаа баяртай
байх болно.
Эхлэлд
нь очих
Холбогдох
Линкvvд
Эхлэлд
нь очих
|