Юу Яаж Хэрхэн?
Adaware гэж юу вэ?
  Агуулга
 Нvvр Хуудас
 Танилцуулга
 Толь Бичиг
 Монголдуу
 Асуулт Самбар
 Фото Сурвалжлага
 Asuult.NET Live TV!
 УБ-д Бэлэг Хүргэх!
 Утасны Карт!
 Links Вэб Хаяг
 Хамтран Ажиллах
 Ангилал
 Компъютер
 Интернэт
 Технологи
 Ахуй Амьдрал
 Уран Зохиол
  ..
 Yйчилгээ
 Утасны Кард
 Бэлэг Хvргvvлэх
 Вэб Хостинг
  ..

Сурталчилгаа

 

Хундага Хvрэлбаатар.
2004 оны 4-р сарын 3.

Таныг Internet Explorer-оо онгойлгох болгонд, эсвэл зарим нэг вэб бvv ороход тань олон янзын сурталчилгаа зураг агуулсан цонхнууд дараа дараалан замбараагvйгээр нээгдэж, компъютерыг тань удааж гацаагаад ер нь таныг ч их ядрааж байгаа бол энэ өгvvлэлийг дуустал нь уншаад та тиймэрхvv ядаргаанаас хэрхэн салах, сэрэмжлэх талаар бvрэн мэдлэгтэй болох болно шvv.

 

Adaware Программыг Суулгах, Ашиглах

Таныг янз бvрийн вэб vзэж байхад чинь компъютерт тань зөвшөөрөлгvйгээр суугаад, дараа нь интернэт хэрэглэж буй vед тань элдэв реклам сурталчилгааны хvсээгvй цонхнуудыг олон олоноор гаргаад ядаргаатаад байдаг олон янзын "дайсны талын программууд"-аас таны компъютерыг цэвэрлэж өгдөг буянтай программтай танилцана уу! Нэр нь Adaware, уг гарал нь Lavasoft компани. Хэрэглэхэд vнэгvй, ижил төрлийн бусад программуудаасаа хамгийн нэр хvнд сайтай нь.

Энэ программыг та:

  1. Татаж авах.
  2. Суулгах.
  3. Хамшийн сvvлийн vеийн Reference файлыг нь татаж авах.
  4. Ашиглан компъютераа цэвэрлэх.

гэсэн алхамуудыг дамжин эзэмших болно.

Эхлэлд нь очих

Татаж Авах

Та энэ программыг www.lavasoft.nu гэсэн вэб хаягаар орж Download гэсэн хэсэгээс нь татаж авах хэрэгтэй. Эсвэл манай сэрвер дээрх хуулбарыг нь эндээс татаж авч болно: Манай серверээс татаж авах

Анхаарах зvйл гэвэл, та манай сэрверээс татаж авч буй хувилбар тань хамгийн сvvлийн vеийн хувилбар байж чадахгvй бөгөөд, хэрэв боломжтой бол эх вэб хуудас руу нь орж Download гэсэн хэсэгээс нь татаж авна уу гэж зөвлөе!

Эхлэлд нь очих

Компъютертаа Суулгах

Ерөнхийдөө бол өмнөх алхамд татаж авсан файлаа асаагаад 4 удаа Next, дараа нь 1 удаа Finish гэсэн дээр дарсанаар суулгах ажиллагаа амжилттайгаар өндөрлөх болно. Эсвэл файлаа асаачаад нvдээ аниж байгаад Enter товчыг 5 удаа дарсан нь болно. Амархан гэж хэлээгvй юу!

Эхлэлд нь очих

Лавлах Файлыг нь Шинэчилэх

Энэ магадгvй өмнөх алхамаасаа vл мэдэг ярвигтай байж мэдэх юм, бэлтгэлтэй байна уу! Та доорх линк дээр дарж Latest reference file гэсэн зvйлийг нь татаж авах хэрэгтэй:
Шинэ лавлах файль татаж авах

Татаж авсан файль тань ZIP төрлийн файл байх болно, компъютер тань Windows XP, Windows 2003 vйлдлийн системтэй бол та vvнийг шууд онгойлгож чадна.

Хэрэв та Windows XP, Windows 2003-с өмнөх vеийн vйлдлийн системтэй бөгөөд, таны компъютерт ZIP задалдаг программ суугаагvй байсан бол (энэ татаж авсан ZIP файлаа онгойлгож чадахгvй байгаа бол) та тийм программ олж суулгах гэсэн шинэ даалгавартай болно, www.winzip.com гэсэн вэб рvv зvгэлнэ vv гэж зөвлөе.

Хэрэв та татаж авсан ZIP файлаа амжилттай онгойлгож чадсан бол, дотор нь байгаа reflist.ref гэсэн нэртэй ганц файл байх бөгөөд, vvнийг C:\Program Files\Lavasoft\Ad-aware 6\ гэсэн директор луу байгаа файлыг нь дарж хуулах хэрэгтэй.

Эхлэлд нь очих

Ашиглан Их Цэвэрлэгээ Хийх

За хамгийн шийдвэрлэх гол чухал алхамдаа торолгvй явж хvрч ирсэнд тань юуны өмнө баяр хvргэе! Одоо та энэ алхамд дөнгөж сая татаж авч суулган, хамгийн сvvлийн vеийн лавлах файлаар зэвсэглэж өгсөн Adaware программаа ашиглан өөрийн компъютертаа их цэвэрлэгээ хийж, интернэтийг хvссэнээрээ хэрэглэхэд тань саад болж элдэв хvсээгvй цонхнуудыг дэлгэцэн дээр тань бөмбөгддөг программуудыг оргvй арчих болно.

Программаа асаах:

Программ маань асаад доорх байдалтай харагдах болно, та энэ зураган дээр улаан хvрээгээр тэмдэглэсэн Start товч дээр дарж эхлэх хэрэгтэй:

Дараагийн дэлгэц доорхи байдалтай харагдах бөгөөд, та Next гэсэн дээр нь дарах хэрэгтэй:

Доорхи байдалтай цонх гарч ирэн Adaware программ таны компъютерыг элдэв нvгэлээс ангижируулах ариун ажилаа нэлээн удаан vйлдэх бөгөөд, элдэв тохигоо хурд зэрэгээс хамаараад дуусталаа 5-25 минут болж мэдэх юм:

Удаж удаж дуусахаараа дараах байдалтай цонх харагдах бөгөөд, тэр жижигхэн улаан жоомны зураг гарч ирж байвал таны компъютераас тйймэрхvv этгээд нэлээдийг олсон гэсэн vг бөгөөд та Next товч дээр дарж тэднийг хэрхэн цэвэрлэхээ сонгох хэрэгтэй:

Дараагийн гарч ирэх цонх доорх байдалтай байх бөгөөд, энэ нь таны компъютераас олдсон бvх болох бvтэхгvй программуудын жагсаалт юм. Эд нар вирус мөн vv? Мөн, бас биш. Вируснуудын сvvлийн vеийн ур удам залгамжлагчид гэвэл илvv тохирох биз. Таны дэлгэц дээр элдэв popup цонх гаргахаас авахуулаад, таны элдэв нууц мэдээлэлийг хадгалах, өөрчлөх, цааш нь дамжуулах гэх мэт тагнуулын vvрэгтэй программууд олон олдож мэдэх юм. Та энд аль нэгнийх нь дээр хулганы баруун товчоор даралт хийгээд, гарч ирэх цэснээс Select All Objects гэсэнг сонгож бvх мөрийг нь тэмдэглэгээтэй болгоод Next товчийг дарна уу:

Танаас эдгээр программыг бvгдийг нь устгах уу гэж асуухад нь мэдээж OK товчыг дарах хэрэгтэй:

Дуусаа! Та ингээд амжилттайгаар компъютераа зад цэвэрлэлээ! Одоо та интернэт хэрэглэж байхад тань элдэв олон долоон сурталчилгаа цонх гарч ирээд байна гэсэн зовлонгvйгээр чөлөөтэй ажиллах боломжтой боллоо.

Цаашдаа сард нэг удаа энэ программыг дахин ажиллуулж ахин цэвэрлэгээ хийж байхыг зөвлөх байна. Мөн тухай бvртээ 3-р Алхамыг давтан vйлдэж, хамгийн сvvлийн vеийн лавлах файлыг цэвэрлэгээндээ хэрэглэж байгаарай!

Эхлэлд нь очих

Дууслаа, Инээмсэглэрэй!

Энэ программын талаар асуултуудаа Асуулт Самбарт орж бичэж vлдээнэ vv. Баярлалаа.

 

Эхлэл
Adaware
Татаж Авах
Суулгах
Лавлах Файл
Ашиглах
 
 
 
 
 
Posted on Apr 3, 2004.

Advertisement:

 


Asuult.NET. CR. 2000-2006