![]() |
|
Функцийн хязгаар Ньютон, Лебниц - ийн математикт (анализ) асар их чухал vvрэг гvйцэтгэдэг функцийн хязгаарын ухагтхуун нь нэлээд хэцvv сэдэвт орно. Иймээс бид хязгаарын жинхэнэ тодорхойлолтыг ойлгомжтой болгохын тулд одоохондоо тvр зуурын тодорхойлолт ашиглана. Тvр зуурынхаа тодорхойлолтоороо хязгаар гэж юу болох, юунд хэрэгтэй юм гэдгийг ойлгож авах байх гэж найдаад яриагаа эхлэе. Тvр зуурын (яг нарийн биш) тодорхойлолт: Ямар нэгэн функц f нь "а" - гийн дэргэд хязгаар "L" - д ойртоно гэдэг маань: "х - г а - д хvрэлцэхvйц хэмжээгээр ойртуулснаар (гэхдээ х = а байж болохгvй), f(x) нь хязгаар L - д бидний хvссэн хэмжээгээр ойртоно." гэсэн vг юм. Одоо хэдэн жишээ авч vзье:
Зураг 1 f нь а - гийн дэргэд L хязгаартай байна.
2-р зураг дээр f(a) = L нь худал болов ч, f нь а - гийн дэргэд L хязгаартай байна. Хэдийгээр 3-р зураг дээр f(a) (энэ функц биш, харин жирийн тоо болохыг анхаарна уу) нь тодорхойлогдоогvй ч, f нь а - гийн дэргэд L хязгаартай байна. Бидэнд f(а) хэд байх, ямар байх нь ерєєсєє хамаа байхгvй; "а" - д ойрхон х - vvдийн хувьд л f(x) нь L - д ойртож байвал боллоо. Давтая: f(a) чухал биш.
Хараажаар 4 - зураг дээр а - гийн дэргэд ямар ч хязгаар алга байна. Харин 5-р зураг дээр f - ийн а - гийн дэрэгдэх хязгаар нь L биш харин M байна. Эдгээр жишээнvvдийг сайн ойлгохгvй байгаа бол тvр зуурын тодорхойлолтоо олон дахин уншаарай. Одоо зураг биш, жинхэнэ функц авч vзье.
гэе. Одоохондоо sin(x) функцийг vзэж эхлээгvй байгаа бол санаа битгий зов.
Дээрх зураг дээрээс ажиглавал х тэгд ойртох тусам f(x) нь тэгд ойртож байна. Єєрєєр хэлбэл x-->0 байвал f(x)-->0 байна. Одоо ямар нэгэн тоо
байдгийг санавал,
тэнцэтгэл бишийг хангахын тулд x < Бид хязгааруудыг
гэж тэмдэглэдэг. х - ийн оронд ямарч vсэг орлуулж болно. х нь энд f функцийн хувьсах хэмжэгдхvvнийг тодорхойлохоос єєр vvрэггvй байна. Одоо жинхэнэ тодорхойлолтоо дурдая. Бидний анхны тодорхойлолт ингэж байсан:
Нэгдvгээрт, "х-г а-д ойртуулна", "f(x) хязгаар L-д ойртоно" гэдэг маань "|x - a| - г багасгана", "|f(x) - L| багасана" гэсэнтэй адилхан билээ. Тэгэхлээр:
Хоёрдугаарт, "|f(x) - L| нь бидний хvссэн хэмжээгээр
багасана" гэдэг нь "Дурын тоо
Єгєгдсєн тоо Дурын Дээрхийг
гэж тэмдэглэдэг гэдгийг бид олон удаа дурьдсан билээ. Бас нэг юм давтаж хэлье: функцын хязгаарын ухагтхуун маш чухал бєгєєд одооноос эхэлж бидний хийх юм болгон vvнээс хамаарна. Чи дээрх тодорхойлолтыг бvр заавал мэдэх ёстой. Ойлгож ав. Ойлгосон ч, ойлгоогvй ч, vг бvрчлэн цээжилж ав. Энэ тодорхойлолтыг мэдэхгvй бол (эсгvй бол буруу хэлдэг бол) чи теорем батлахдаа алдаа гаргана. Дахиад давтая: Энийг сур, сур, бас дахин сур! <--Функцийн График | Хичээлvvд | Хязгаар (2)--> Энэ хичээлийн талаарх санал бодлоо болон хэрвээ энд ямар нэгэн алдаа байвал энд бичиж явуулна уу? |
Нvvр Хуудас | Хичээлvvд | Бодлогууд | Бусад | Холбоо | Бидний Тухай | Links | Математик Самбар Copyright © 2003 Ачболд. Та эндээс дуртайгаа хуулж аваад хаана ч ашиглаж болно. Харин матриалаа хаанаас авснаа дурдаарай. |