Юу Яаж Хэрхэн?
Paypal гэж юу вэ?
  Агуулга
 Нvvр Хуудас
 Танилцуулга
 Толь Бичиг
 Монголдуу
 Вэб Лавлах 109
 Асуулт Самбар
 E-Mendchilgee!*
 Зургийн Цомог
 Фото Сурвалжлага
 Чат::Chat
 Зочны Дэвтэр
 Links Вэб Хаяг
 Хамтран Ажиллах
 Ангилал
 Компъютер
 Интернэт
 Технологи
 Ахуй Амьдрал
 Уран Зохиол
  ..
 Yйчилгээ
 Утасны Кард
 Бэлэг Хvргvvлэх
 Вэб Хостинг
  ..

 

Сурталчилгаа

Paypal

 

Хундага Хvрэлбаатар.
2003 оны 12-р сарын 8.

Paypal гэж юу вэ?

Paypal (www.paypal.com) нь интэрнэтээр тєлбєр дамжуулахад зориулагдсан vйлчилгээ явуулдаг Америкийн компани бєгєєд тєв нь Калифорниа, Небраска мужуудад байрладаг. Та Paypal-д vнэгvйгээр єєрийн хэрэглэгчийн эрхийг нээлгэж тvvнийгээ ашиглан интэрнэтээр бараа vйлчилгээ худалдан авахдаа тєлбєрєє аюулгvйгээр хийх боломжтой юм. Мєн та хvсвэл интернэтээр бусдад єєрийн бараа vйлчилгээгээ зарж борлуулсан тєлбєрєє Paypal ашиглан хялбарханаар хvлээн авч байж болно.

Єєрєєр хэлбэл Paypal нь худалдан авагч худалдагч хоёрын голд аль альнийх нь аюулгvй байдлыг хамгаалах завсрын этгээд болж оршидог. Paypal-д нээсэн таны хэрэглэгчийн эрх тань, таны кредит кардны (эсвэл банкны дансны дугаар) мэдээлэлийг давхар агуулах бєгєєд, дараа таныг интернэтээр Paypal-ыг ашиглан бараа худалдаж авахад тань, Paypal таны ємнєєс тэр худалдагчид мєнгийг тань тєлєєд, дараа нь таниас тэр мєнгийг нь авах тул, ингэснээрээ таныг тэр худалдагч карднаас илvv мєнгє авах гэх мэт элдэв хvсvvшгvй явдлаас бvрэн хамгаалах сайхан халхлавч болж єгч буй юм. Ингэж Paypal-ыг хэрэглэсэнээрээ та ямар нэгэн илvv нэмэлт тєлбєр огт тєлєхгvй. Энэ vйлчилгээг хэрэглэсэнээр зєвхєн аюулгvй байдлаа хангаад зогсохгvй, интернэтээр мєнгєє зєв захиран зарцуулах, єсгєн vржvvлэх олон тєрлийн шинэ боломжууд таньд нээгдэх болно.

Paypal-ыг интэрнэтээр дуудлага худалдаа явуулдаг алдартай компани болох Ebay.com эзэмшдэг. Одоогоор Paypal-ийг дэлхий даяар 36 сая хvн хэрэглэж байна (тоо баримтийг www.Paypal.com вэбнээс авав).

Дээш эхлэлд нь очих

PAYPAL ХЭРХЭН АЖИЛДАГ ВЭ?

Та Paypalаар тєлбєр дамжуулахийн тулд заавал Paypal-д бvртгvvлсэн байх шаардлагатай, гэхдээ санаа зоволтгvй, Paypal-д бvртгvvлэхэд ердєє 2 минут л зарцуулагдна. Нэг удаа 2 минут зарцуулаад бvртгvvлчихсэн байхад дараа нь таньд vр дvнгээ заавал єгнє шvv. Худалдан авагчийн хувьд Paypal-ыг хэрэглээд ямар ч илvv нэмэгдэл тєлбєр зардал байхгvй. Харин ч Paypal-ыг хэрэглэн интэрнэтээр бараа vйлчилгээ худалдан авах нь таньд аюулгvйн том баталгаа болж єгнє. Мєн Paypal-ын эрхээ ашиглан та интэрнэтээр бусад олон тєрлийн дэлгvvрээс тєрєл бvрийн бараа vйлчилгээ худалдан авах єргєн боломжтой болно. Жишээ нь: www.ebay.com,

Та эмайл хаяган дээрээ vндэслэн эрх нээнэ. Paypal-ын эрхдээ зориулж нууц vг пассворд оруулж єгєх хэрэгтэй, мєн кредит кардныхаа нэр ус, хаяг, кардний номер гэх мэт мэдээлэлийг мєн Paypal-ын эрхдээ хамт оруулж огно. Ингэснээр дараагийн удаа та интэрнэтээр бараа худалдаж авахдаа эмайл хаяг, Paypal-ын пассворд хоёроо оруулаал бараагаа тургэн шурхай худалдаж авах боломжтой юм.

Дээш эхлэлд нь очих

PAYPAL-Г ШИНЭЭР ХЭРЭГЛЭЖ ЭХЛЭХЭД ТЄЛБЄР БИЙ ЮУ?

Yгvй. Paypal-д шинэ хэрэглэгчийн эрх огт vнэгvй нээдэг.

Дээш эхлэлд нь очих

PAYPAL АШИГЛАН ИНТЕРНЭТЭЭР ЮМ ХУДАЛДАН АВСНЫХАА ТЄЛЄЄ НЭМЭЛТ ИЛYY ТЄЛБЄР ТЄЛЄХ YY?

Yгvй. Paypal ашиглан интернэтээр бараа vйлчилгээ худалдан авсанаараа та нэмэлт аюулгvй байдлын баталгаа л олж авна уу гэхээс, ямар нэгэн илvv дутуу нэмэлт тєлбєр огт байхгvй болно.

Дээш эхлэлд нь очих

PAYPAL-ЫГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭН БАРАА YЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ВЭ?

Та интернэтийн аль ч вэб хуудаснаас Paypal-ыг ашиглан тєлбєрєє хийн бараа vйлчилгээ худалдан авч болно гэж ойлгож болохгvй. Зєвхєн Paypal-аар тєлбєр хvлээн авдаг вэб хуудаснуудаар та тэгэж vйлчлvvлэх боломжтой, гэхдээ Paypal єнєєдєр дэлхийн хамгийн том онлайн тєлбєр дамжуулах байгууллага болоод байгаа бєгєєд хэрэглэгч ашиглагчидын тоо цаг тутамд нэмэгдсээр байгаа билээ. Дараах товчнууд эсвэл Paypal-р тєлбєрєє хийнэ vv гэсэн товч харагдвал та уг вэб сайтад Paypal-аа ашиглаж болно гэсэн vг:

Жишээ болгон таньд Asuult.net/Card вэб хуудаснаас Paypal хэрэглэн хэрхэн тєлбєрєє хийн утасны кард худалдаж авахыг доор vзvvлэв:

Алхам 1. Манай вэбээс та дараах товч дээр дарж Paypal-аар тєлбєрєє хийхээ сонгоно:
jishee zurag

Алхам 2. Дээрх товч дээр дарсаны дараа та дараах хуудаснуудын аль нэгийг vзэх болно:

Эхний байж болох цонх, энэ нь хэрэв та буюу єєр хэн нэг нь таны сууж буй компъютераар Paypal хэрэглэж байсан бол ийм цонх харагдна, хэрэв таньд Paypal-ын хэрэглэгчийн эрх байгаа бол єєрийн эмайл хаяг нууц vгээ оруулаад дараагийн шат руу ахина уу:
jishee zurag
Хэрэв таны сууж байгаа компъютераар чинь ємнє нь хэн ч Paypal хэрэглэж байгаагvй бол таньд дараах цонх харагдана:
jishee zurag Аль нь ч гарч ирлээ гэсэн огт ялгаагvй юм. Таньд хэрэв Paypal хэрэглэгчийн эрх байгаа бол эхний цонхон дээр шууд эмайл хаяг нууц vгээ хийгээд дараагийн хуудас руу орно, харин таньд хоёр дахь маягийн цонх харагдсан бол Login Now гэсэн дээр дарахад л эхний маягийн цонх гарч ирэх болно.
Хэрэв таньд Paypal хэрэглэгчийн эрх байхгvй бол эхний цонх дээрээс Click Here гэсэн дээр дарахад хоёр дахь маягийн цонх гарч ирнэ. Хоёр дахь маягийн цонхны эдгээр бєглєх нvднvvдэд та єєрийн мэдээлэлээ бєглєж бичээд Continute (Yргэлжлvvлэх) товчыг дарах хэрэгтэй, харин таньд сануулахад уг хуудасны доод талын дєрвєн нvдэнд бєглєж буй мэдээлэл тань таны Paypal-д шинээр нээж байгаа хэрэглэгчийн эрхтэй чинь холбогдох мэдээлэл юм. Хэрэв та Paypal-д хэрэглэгчийн эрх байхгvй бол манай энд дарж гарч ирэх хялбарчилсан зааврыг ашиглан бvртгvvлэхийг зєвлєе.

Алхам 3. Дараагийн гарч ирэх цонх нь таныг тєлбєрєє баталгаажуулахыг асуух бєгєєд дараах байдалтай харагдна:
jishee zurag
Дээрх цонхонд та Pay (тєлєх) гэсэн товчыг дарах хэрэгтэй.

Алхам 4. Yvний дараа хэрэв таны тєлбєр амжилттай хийгдвэл (Paypal-д дугаарыг нь єгсєн таны кредит карднаас тєлбєрийн дvнгийн хэмжээний мєнгє авагдаж болж байвал) , дараах цонх гарч тvvнийг тань мэдэгднэ:
jishee zurag
Энэ цонхонд дээд хэсэгт нь You Made A Payment (та тєлбєр хийлээ) гэж гарч байвал таны тєлбєр амжилттай болсон гэсэн vг бєгєєд, та Continue (vргэлжлvvлэх) гэсэн товч дээр нь дарах хэрэгтэй.

Алхам 5. Дараагийн хуудаснуудаас та худалдаж авсан утасны кардныхаа PIN номерыг олж авах болно:
jishee zurag

Ингээд л болоо! Paypal хэрэглэн манайхаас кард худалдаж авах ямар амархан гэдэгийг та дээрх бяцхан заавраас харлаа. Хэрэв та Paypal-д шинээр хэрэглэгчийн эрх нээх гэж байгаа бол манай энд дарж гарч ирэх хялбарчилсан зааврыг ашиглана уу.

Дээш эхлэлд нь очих

PAYPAL-ЫГ АЛЬ АЛЬ УЛСАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖТОЙ БАЙНА ВЭ?

Харамсалтай нь єнєєдрийн байдлаар Paypal-ыг эдгээр 38 оронд байгаа хэрэглэгчид л албан ёсоор хэрэглэх боломжтой. Нэг зvйл гэвэл Paypal-ын цар хvрээ асар хурдацтай єргєсєн хvрээгээ тэлж буй бєгєєд нєгєє талаас одоо орчин vед хvмvvний оршин суугаа газар орон нь ингэж vйл ажиллагаанд нь саад болох vнэхээр боломжгvй болжээ.

Та єнєєдєр Монголд оршин сууж буй бєгєєд, интернэтээр бусад оронд оршин суугаа хэрэглэгчидэд бараа vйлчилгээ зарахыг хvсвэл энэ 38 орны тоонд Монгол улсын нэр байхгvй байлаа гээд та Paypal-ыг хэрэглэх боломжгvй болж байна гэсэн vг биш юм. Ялангуяа Монголын маань тєгрєгийн ханш ийм доогуур, Монголын амьжиргааны тvвшин, дундаж орлогын хэмжээ бусад хєгжингvй улсуудтай харьцуулахад эрс ялгаатай байгаа нь сэргэлэн нэгний хувьд ашиглавал зохих том боломж юм. Та Монголд оршин суугаад интернэтээр бусад хєгжилтэй орнуудад байгаа хэрэглэгчидэд бараа vйлчилгээ зардаг жижигхэн ч гэсэн vйлчилгээ эрхэллээ гэхэд тэр нь Монголд таны жирийн ажил хєдєлмєр эрхлээд олох орлогыг хялбарханаар олох тvvнээсээ ч ихийг хийх бvрэн боломжтой билээ. Иймд та жижиг ба дунд зэрэгийн бэрхшээлийг бэрхшээл гэж vзэлгvй, шантралгvй зорилго тавьж зорилгодоо хvрэхийг хvсэн ерєєе!

Харин та Монголд байгаа бєгєєд, интернэтээр Paypal хэрэглэн бараа vйлчилгээ худалдан авахыг хvсч буй бол, одоогийн байдлаар энэ нь тєдийлєн ухаалаг сонголт болж чадахгvй болов уу.

БИ PAYPAL-Д НЭЭСЭН ЭНЭ ЭРХЭЭ АШИГЛАН ЄЄРЄЄ ЮМ ЗАРЖ БОЛОХ УУ?

Болно. Та цаашид интернэтээр бараа vйлчилгээ зарая, жижиг хувийн бизнес эрхэлэе гэвэл Paypal-ыг тєлбєр хvлээн авагчаараа хэрэглээрэй гэж зєвлєе! Ингэснээрээ та єєрийгєє болон худалдан авагчидаа хамгаалж, мєн тєрєл бvрийн (Visa, Master, Discover, American Express) кредит кардууд, мєн банк wire transfer, echeck гэх мэт олон тєрлийн тєлбєрийн хэлбэрvvдийг хvлээн авах єргєн боломж таны бизнест шууд нээгдэж буй юм.

Харин Paypal-ыг ашиглан интернэтээр бусдаас мєнгє тєлбєр хvлээн авч эхлэх мєчєєс эхлээд таны хувьд Paypal нь vнэгvй vйлчилгээ байхаа больж эхлэнэ. Єєрєєр хэлбэл та бусдаас мєнгє хvлээж авахад хэрэглэж буй мєнгєний нэгжээс хамаараад жишээ нь америк доллар байлаа гэж бодоход, нийт хvлээн авсан мєнгєний 2.9%, мєн нэмэлт $0.30-ыг та Paypal-д vйлчилгээний хєлс гэж тєлєх болно. Бусад мєнгєний нэгж хэрэглэсэн vед ямар байх болон ер нь бvх тєрлийн vйлчилгээний хєлснvvдийг та энд дарж орж vзнэ vv.

Дээш эхлэлд нь очих

PAYPAL-ЫН ТАЛААР ИЛYY ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЭЛ ХААНААС ОЛОХ ВЭ?

PAYPAL-ын албан ёсны вэб хуудас www.Paypal.com руу орж нэмэлт сонирхсон асуултдаа хариу олж авна уу.

 

Эхлэлд нь очих

• Paypal гэж юу вэ?
• PAYPAL ХЭРХЭН АЖИЛДАГ ВЭ?
• PAYPAL-Г ШИНЭЭР ХЭРЭГЛЭЖ ЭХЛЭХЭД ТЄЛБЄР БИЙ ЮУ?
• PAYPAL АШИГЛАН ИНТЕРНЭТЭЭР ЮМ ХУДАЛДАН АВСНЫХАА ТЄЛЄЄ НЭМЭЛТ ИЛYY ТЄЛБЄР ТЄЛЄХ YY?
• PAYPAL-ЫГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭН БАРАА YЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ВЭ?
• PAYPAL-ЫГ АЛЬ АЛЬ УЛСАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖТОЙ БАЙНА ВЭ?
• БИ PAYPAL-Д НЭЭСЭН ЭНЭ ЭРХЭЭ АШИГЛАН ЄЄРЄЄ ЮМ ЗАРЖ БОЛОХ УУ?
• PAYPAL-ЫН ТАЛААР ИЛYY ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЭЛ ХААНААС ОЛОХ ВЭ?
 
 
 
Posted on Dec 8, 2003.

Advertisement:

 


Asuult.NET. CR. 2000-2006