Гэсэрийн тууж

 

 

Оршил

 


 

 

Гэсэрийн туужийн дээр дурдсан бvх арван хоёр бvлэг, сvvлийн гучаад жилийн дотор Монгол Ард Улсад ба Хятад Ард Улсын Автономит Євєрмонголд уйгаржин монгол vсгээр бvрэн хэвлэгдэж гарав. Гэсэрийн туужийг бид 1985 онд олон нийтэд зориулан есєн бvлэг болгож шинэ vсгээр хуулж хэвлэлд бэлдэв. Чухам яаж хэвлэлд бэлдсэн бэ? гэдэг асуултыг цєєн vгээр хариулахыг оролдъё.

            1716 онд монгол Гэсэрийн туужийг модон бараар хэвлэхийн ємнє бичмэл монгол Гэсэрийн туужууд байсан гэж баттай хэлж болно. 1716 онд хэвлэхдээ сайн бичмэл Гэсэрийн туужийг шилж чадаагvй, алдаа мадаг ихтэй барагтайхан эхийг олж хэвлэсэн байна. Vvний баталгаа нь Улаанбаатар хотод 1960 онд «Номч хатны Гэсэр» нэртэй хэвлэгдсэн тууж болно. Энэ тууж нь 1716 онд хэвлэгдсэн туужтай нэг ижил ном боловч алдаа мадгаар арай цєєн, арай сайн эх бичиг болно. Далимд хэлэхэд «Номч хатны Гэсэр» гэдэг нь буруу єгсєн нэр юм. Чухамдаа тэр ном нь зvгээр л «Гэсэр хааны тууж» нэртэй бичмэл ном юм. Яагаад «Номч хатны Гэсэр» гэж буруу нэр єгсєн юм бэ? гэвэл тэр туужийн эцэст «Лам эрдэнэ, Гэсэр хаан хоёр золголцсон судар» нэртэй єчvvхэн сургаал номлолын чанартай зохиолыг хавсаргаж бичсэн байв. Энэ жижигхэн судрыг Номч хатны дуртгасан ёсоор Погбон Эрдэнэ цорж тєвд хэлнээс монгол хэлэнд орчуулсан гэж тєгсгєлийн vгэнд нь бичсэн байна. Энэ хавсаргасан жижиг номын тєгсгєлийн vгийг бvхэл Гэсэрийн туужид холбогдох тєгсгєлийн vг гэж эндvvрээд бvхэл туужид нь «Номч хатны Гэсэр» гэж буруу нэр єгсєн нь хэвлэн нийтлэгчийн ташаарал болно. Гэвч энэ туужийг бусад Гэсэрийн туужуудаас ялгахын тул нэгэнтээ номын хавтсан дээр тавьсан буруу нэрсийг бид мєн хэрэглэж «Номч хатны Гэсэр» гэж нэрлэснээ илэрхийлье.

            1716 оны хэвлэл, Номч хатны Гэсэр хоёул нэг туужийн хоёр хуулбар мєн тул тэр хоёр номыг нэгтгэж нэгэн боть болгож хэвлэлд бэлтгэв. Тэгэхдээ хуучин Заяын хvрээ буюу одоогийн Цэцэрлэг мандлаас олдсон Гэсэрийн туужийг «Заяын Гэсэр» нэртэйгээр 1960 онд хэвлэсэн туужаас чухал хэрэгтэй зvйлийг нєхєж оруулаад тэр оруулсан зvйлээ дєрвєлжин хаалтанд хийж бичив.

            Заяын Гэсэрийн тууж болбол 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн тууж, Номч хатны Гэсэрийн тууж хоёулаас дэлгэрэнгvй бvрэн бvтэн тууж мєн болно. Гэвч бид энэ удаа Гэсэрийн туужийг хэвлэхдээ Заяын Гэсэрийн туужийг аваагvй, 1716 оны хэвлэлийг авсан билээ. Vvнд хоёр шалтгаан бий. Нэгдvгээр шалтгаан нь, 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн тууж бол олонд тvгээмэл дэлгэрсэн бєгєєд монголын єргєн уншигчид энэ туужаар л их тєлєв Гэсэрийн туужтай танилцсан болно. Олон нийтэд их дэлгэрч чадаагvй бичмэл туужийг хэвлэснээс олонд тvгээмэл дэлгэрсэн учир олон нийтийн хvртээл болсон Гэсэрийн туужийг урьдаар хэвлэж сургуулиудад vзэх нь чухал болно. Хоёрдугаар шалтгаан болбол 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн тууж нь бvх монгол Гэсэрийн туужуудаас илvvгээр тєвд Гэсэрийн туужуудаас хєндийрч холдсон бєгєєд их монголжсон учраас тєвдєєс орчуулсан зохиол биш, жинхэнэ монгол зохиол гэж нэлээд баттайгаар хэлж болох тууж мєн болно. Ийм хоёр шалтгаан байх учир бид 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн тууж, Номч хатны Гэсэрийн тууж хоёрыг нэгтгээд зарим газарт Заяын Гэсэрээс нєхєж хэвлэлд бэлдсэнээ давтан єгvvлсvгэй. Ямар чухал зvйлvvдийг Заяын Гэсэрийн туужаас авч нєхєж оруулсныг энд хэвлэсэн Гэсэрийн туужаас vзэж болно.

            1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн туужид орсон долоон бvлгийн дээр 1716 оны хэвлэлд ороогvй хоёр бvлгийг тухайлбал Шарайголын байлдаанд алагдсан баатруудаа Гэсэр амьдруулсан бvлэг, Нандулам хаантай байлдсан бvлэг энэ хоёр бvлгийг Номч хатны Гэсэрийн туужаас авч оруулаад бvгд есєн бvлэг болгов. Тэгэхдээ энэ хоёр нэмсэн бvлгийг Шарайголын байлдааны V бvлгийн дараа оруулав. Учир нь дурдсан хоёр бvлэг бол Шарайголын байлдааны vргэлжлэл янзтай юм. Шарайголын байлдааны V бvлэгт алагдсан баатруудыг VI бvлэгт нь дахин амьдруулж байна. Мєн V бvлэгт дурдсан бєгєєд тэнгэрийн оронд очиж тєрсєн Цас Чихэр Нандулам хааны VII бvлэгт тэнгэрээс дэлхий дээр бууж ирээд байлдааны vед Гэсэрт тусалж байна.

            Yvнээс гадна, бас нэг тэмдэглэх зvйл бол лам болж хувилсан Ловсгаа мангасын товч дэлгэрэнгvй хоёр бvлэг Номч хатны Гэсэрийн туужид байна. Vvнээс дэлгэрэнгvй хувилбарыг шилж аваад тус Гэсэрийн туужид Нандулам хааны бvлгийн дараа оруулав. Ийм учраас 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн туужаас лам болж хувилсан мангасын товч бvлэг хасагдав.

            1716 оны  модон барын хэвлэлд ороогvй гурван  бvлэг,  тухайлбал Гэсэр,  Аваргасан  хаантай  байлдсан  бvлэг, Гэсэр чєтгєрийн Гvмбо хаантай  байлдсан бvлэг, Гэсэр дєчин дєрвєн Монгол улсын Начин хаантай байлдсан   бvлэг, энэ гурван бvлгийг одоогийн хэвлэлд оруулаагvй орхисон  билээ.  Учир нь, эдгээр дурдсан гурван  бvлгийн эхний хоёр бvлэг нь Гэсэрийн тууж   IV, V бvлэг буюу тухайлбал хойд зvгийн арван хоёр  толгойт мангастай байлдсан бvлэг,  Шарайголын байлдааны бvлэг, энэ хоёр бvлгийн агуулгыг  ашиглаж  дуурайлган давтсан шинжтэй бvлгvvд байна. Нєгєє Начин хаантай байлдсан бvлэг нь Гэсэрийн туужийн бусад бvлгvvдээс єєр євєрмєц байдалтай боловч адуу малыг дээрэмдэж хєєх, гол баатрууд нь хувилж єєр хvн болох, эхнэр хvvхнээр дамжуулан дайсны далд хvчийг сурвалжилж мэдэх, тэр далдын хvч буюу сvнсийг дэс дараалан устгах, эцэст Гэсэр єєрийн   биеэр хувилж дайсныг дарах зэрэг тогтмол хэлбэрийг хэлхэж бичсэн учраас  давтмал vзэгдэл vлэмжхэн байна. Ийм учраас энэ бvлгийг мєн оруулсангvй.  Ингээд Гэсэрийн бvх vйл явдлыг ерєнхийд нь багтаасан есєн бvлгийг энэ удаа хэвлэж байна. Vvнийг хэвлэн гаргаснаар монголын олон уншигч єєрийн vндэсний уран зохиолын их дурсгалт бичигтэй танилцах боломжийг олох онцгой  ач холбогдолтой юм.


ємнєх     гарчиг    vргэлжлэл