Арван зvгийн
эзэн ачит богд Гэсэр мэргэн хаан: «Эжий минь хаана байна?» гэв.
Цасын хєвгvvн
Лайцав хэлэв: «Эжий чинь хэдийн бурхны хутгийг олсон бишvv.
Чамайг илжиг болж явах цагт муу санаж бэтэг євчин дvvрч
vгvй
болсон» гэв. Гэсэрийг хайлж байхад эрдэнэсээр бvтсэн
хот нь зєвєєр
дээш гурван vе эргэж тогтов. Гэсэр хаан билгийн хээр морио унав.
Билгийн ташуураа барив. Есєн
алд
хар шор илдээ зvvв.
Нар сар хоёрыг хамтаар зэрэгцvvлэн
хийсэн манлай цагаан дуулгаа эрдэнэт тэргvvндээ
ємсєв.
Шvvдрийн
гилбэлгээн єнгєт
хєє
хар хуягаа ємсєв.
Цахилгаан єнгєт
далавчаа дvрэв.
Оюу эрдэнэ гучин цагаан сум, догшин хар нумаа дvрэв.
Ерэн
гурван жингээр хийсэн их болд сvхээ,
жаран гурван жингээр хийсэн бага болд сvхээ
авав. Нарыг барих алтан цалам, сарыг барих мєнгєн
цалам, есєн
салаат тємєр
урхиа, ерэн есєн
салаат тємєр
бялуугаа булт авав.
Ажу мэргэн
хатандаа зарлиг болов: «Би удваас гурван сарын тэртээ, эс удваас
гучин хоногийн тэртээ золгоно. Явдал минь дуусав. Эжийн сvнсийг
олж vзсvv»
гээд огторгуйд гарч Хурмаст тэнгэр ахайдаа хvрэв.
Хvрээд
айлтгав: «Хурмаст тэнгэр ахай минь айлдан соёрх. Миний
ертєнц
дэх эхийн
минь сvнсийг
vзэв vv?» гэж асуув. «Yзсэнгvй»
гэв. Гучин гурван тэнгэр нарт очиж сураглав. Бас «Yгvй»
гэв. Навса Хvрзэ
эмэг эхдээ бас сураглав. «Yгvй»
гэв. Ялгуусан гурван эгчдээ очиж сураглав. «Энд хаанаас ирэх вэ?
Vгvй»
гэв. Бас Уулсын хаан Овоо Гvнжид
ахайдаа очиж бас асуув. «Yгvй»
гэв. Огторгуйгаас буухдаа хан гарди болж буув.
Буусны
хойно эрлэг хаанд очив. Очтол арван найман тамын хаалтыг хаасан
байв. «Хаалгыг тайл!»
гэв. Эс тайлж єгєв.
Тамын хаалгыг хамх дэлдээд оров. Арван найман тамын хаалгачнаас
явж асуув. Булт эс мэдэв. Чингэсэн хойно Гэсэр хаан арван найман
тамын хаалганд хэвтэж байж эрлэг хааныг хар даруулав. Эрлэг
хааны сvнс
нь хулгана
байсан ажээ. Гэсэр хаан тvvнийг
мэдээд єєрийн
сvнсийг
хvрнэ
болгож алтан цалмаар гэрийн єрхний нvхийг
[бєглєж]
хvрнэд
бариулав. Сар барих мєнгєн
цалмаар [vvдийг] бvрхэв.
[Хулгана] доош орох гэхэд алтан цалманд унаж гарч vл болов. Дээш
гарах гэхэд мєнгєн
цалманд торж гарч vл болов. Чингэж байгаад
Эрлэг хааныг барив. Хоёр гарыг нь хvлж
ерэн есєн
салаа тємєр
бялуугаар занчиж: «Yтэр
хэлж єг! Эжийн минь сvнс
хаана байна? Зааж єг» гэв. Эрлэг хаан хэлэв: «Чиний эхийн сvнс
нь миний чихэнд сонсогдсонгvй.
Нvдэнд
минь vзэгдсэнгvй»
гэв. Эрлэг хаан бас хэлэв: «Yгvй
болбоос арван найман тамын хаалгачнаас асуу» гэв. Очиж бас асуув.
Булт «Yгvй»
гэв. Арван зvгийн
эзэн Гэсэр хааны эх Амаржил ирвэл бид Эрлэг хаанд vл айлтгах
буюу?» гэв. Тэр дотор нэг цал буурал євгєн
хэлэв: «Гэсэр хааны эхийг нь эс мэдлээ. Нэгэн эмгэн: «Нусгай Шилv
Дасва
минь!» гэж vvнээс тvvнээс
ус єг гэж
гуйж ус олохгvй
явна билээ. Тэгээд агь шаваг тvvж
идэж явна билээ» гэхэд
нь Гэсэр хаан зарлиг болов: «Эвvv!
Энэ юу хэлнэ? Vтэр очиж эрж ир» гэв. Євгєн
хэлэв: «Одоо тэр шавгийн дотор бий болов уу?» гэж євгєн
явав. Очиж vзтэл байсан ажээ. Гэсэрийн эхийн сvнсийг
олж авав. Тэр євгєнєєс
[бусад] арван найман тамын хаалгачныг тас алав. Чингэсний хойно
Гэсэр хаан [Эрлэг хаантай уулзаж] зарлиг болов: «Эрлэг хаан чи
миний эхийг тамд унагаах болбоос энэ хамаг амьтныг худал vнэнтэй
унагаах байна чи» гэв. Эрлэг хаан зарлиг болов: «[Vнэхээр чиний
эх] Миний нvдэнд
vзэгдсэнгvй.
Чихэнд сонсогдсонгvй.
Би мэдвэл чиний
эхийг юу гэж тамд унагаах буй!»гэв. [Тэндээс Гэсэр] «Билгийн хээр
морь минь! Нэгэн дvр
vзvvл»
гэв.
[Морь
нь] ридийн хvчийг
хєдєлгєн
ирт мэсийг євчvvндээ
зvvгээд
арслан тэргvvнийг
тэргvvлэн
аюух мэт дvр
дvрлэн
рашааны булгаас амаа гурван vе зайлаад, гурван vе залгив.
Чингэсний хойно Гэсэр хэлэв: «Миний эжийн минь сvнсийг
амандаа зууж Хурмаст тэнгэр ахайд минь аваачиж єг» гэв. «Намайг
Замбутивд тєрєхєд
эх болсон бєлгєє.
Тэд минь мэднэ ээ» гэв. Морь нь тэр бvгд
сургаалыг аваад [огторгуйн замаар довтлон] явж очтол ялгуусан
гурван єхий нь угтаж ирэв. Морь нь хvрэхдээ
занан уурлан євчvvндээ
ирт мэс уяж тvг
тvмэн
дайсныг тасар дэлдэх мэт аашлан хvрэв.
Ялгуусан гурван єхий нь vзээд гайхалдаад угтаж ирэв.
«Нусгай Жур минь дор Замбутив ертєнцєд
тєрж
билээ. Ингэж догшин дvрээр
явах байна» гээд билгийн хээр морины аман дахь сvнсийг
авав. Ялгуусан гурван эгч нь: «Бид мэднэ ээ. Чи Гэсэрт харь» гэв.
Чннгэсний хойно ялгуусан гурван эгч нь эхийн нь сунсийг аван очиж
Хурмаст тэнгэр ахайд нь хvргэж
єгєв.
«Нусгай Жур минь дор Замбутив ертєнцєд
тєрєхдєє
vvний хэвэлд орж тєрсєн
ажээ. Vvний сvнсийг
дээр тэнгэр нарт тєрvvл
гэж илгээж байна» гэв. «Нусгайн минь зєв»
гээд Хурмаст тэнгэр ахай нь арван зvгээс
лам нарыг урьж сvнсий
нь залж ном уншуулж байтал эхийн нь сvнс
тоо томшгvй
олон бурхан болов. Бас ном уншуулж, цан хэнгэрэг дэлдэж, хvж
зул шатааж байтал биндэръяа эрдэнэ болов. Бас ном уншуулж, арван зvгийн
бурхнуудыг урьж байтал дагина нарын [дотор эрхэн] хатан болов.
Чингэсэн хойно [билгийн хээр морь буцаж ирсэнд] Гэсэр хаан зарлиг
болов: «Ай, Билгийн хээр морь минь! Явдлаа бvтээж
ирэв vv чи?» гэв. «Очсоны хойно vл бvтээж
ирэх буюу?» гэв. «Билгийн хээр морь минь ээ! сайн» гэв. Чингэсний
хойно Гэсэр хаан Эрлэг хааныг [урхинаас] тавив. Тавихдаа хэлэв:
«Эрлэг хаан! Vvний хойно аливаа юмны зєв
бурууг ялгаж тамд унагаасай чи!» гэв. Чингэсний хойно Эрлэг хаан
зарлиг болов: «Гэсэр хаан минь! Би чамдаа буруутай болов» гээд
Гэсэр хаанд мєргєєд
байв. Тэгээд Эрлэг хаан зарлиг болов: «Энэ юун жиг билээ? Би л
биеэр чиний эхийг тамд унагаах
єс
vгvй
билээ л» гэж заяаны толиндоо vзтэл Гэсэр хааныг тєрєх
цагт Гагса Амаржил эх нь «Энэ нь чєтгєр
vv?, бурхан уу?» гэж эс мэдэж арван найман алд гуу ухаж тэр гуунд
орхиё гэсний хvчээр
арван найман тамд унасан нь энэ ажээ. Эрлэг хаан тvvнийг
Гэсэр хаанд хэлэв. Гэсэр хаан чингэсний хойно, [Гэсэр хаан
буруугаа хvлээж
Эрлэг хааныг орд балгасанд нь урин залруулаад єєрєє]
гэрийн зvг
заларч єєд болов. Гэртээ хvрээд
Ажу мэргэн, Арлан гуа хатнаа аваад Нолом талдаа буув. Арван гурван
очирт сvмээ
сайхан байгуулав. Чандмань эрдэнэ, цавгvй
хар нvvрс,
хамаг эрдэнэсээр бvрдсэн
дєрвєн
єнцєгт
хотын
дотор мянган галав болтол суун жаргав.