Гэсэрийн тууж

 

АРВАН ЗYГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААН,

МАНГАСЫН ХУВИЛГААН ЛАМЫГ ДАРСАН

НАЙМДУГААР БYЛЭГ


 

10. Гэсэрийн баатрууд, Ловсгаа мангасын зарим баатруудыг алав

 

            Тєдий Ловсгаагийн их эгч нь «Гэсэрийг илжиг болгож Алтан дагиныг авчрав гэнэ. Би очиж vзье» гээд явбал суварганы дээрээс хоёр тvшмэл vзээд Ловсгаад айлтгаруун: «Єхий бас айсуй» гэв. Ловсгаа єгvvлрvvн: «Єхий минь, ирэхгvй билээ. Илжгээ алдав уу?» гээд уулын чинээ цагаан морио унаад яаран угтаж очоод «Єхий чи тэр єдєр ирж илжиг аваачаад эдvгээ юунд ирэв?» гэв. Эгч нь єгvvлрvvн: «Эвvv. Илжиг гэгч чинь юу билээ? Ловсгаа минь нааш ир» гээд гурван vе тэвэрч гурван vе vнсээд тавив. Ловсгаа єгvvлрvvн: «Єхий чи илжгээ алдаж орхиод мэлзэж байна уу? Гэрт орж хэлэлцье» гээд алтан ширээн дээр дамнаж аваачаад суулгаж Ловсгаа асуув: «Чи яаж байгаад илжгээ алдав?» гэв. Эгч нь єгvvлрvvн: «Би илжиг аваагуй шvv. Та хvнд хуурагдаж єгсєн байна» гээд эмгэн тvмэн эхт ам алдаагаар ам алдаад уурлаж суув. Алтан дагина зарлиг болруун: «Чихний гурван ойл нь Ажу мэргэний чихний гурван ойлтой адил байна гэж та хоёр тvшмэлд эс хэллvv би? Ловсгаа чамайг илжиг єгєхєд Гэсэрийн аль хавилгааныг мэдэж єгье гэнэ вэ? гэж би эс хэллvv? Эдvгээ энэ эмгэнийг ирvvлж яая гэнэ вэ та?» гэхэд Ловсгаа єгvvлрvvн: «Та хоёр тvшмэлийг ажиглаж хvргэ гэж эс хэллvv?» гэв. Хоёр тvшмэл єгvvлрvvн: «Бид хоёр огторгуйгаар нууж очоод єхийн суварганы дэргэд буухлаар бид ирсэн. Яасан жиг билээ?» гэв. Ловсгаа єгvvлрvvн: «Эжнээ. Шившиг бол! Эдvгээ арга юу байна?» гэж асуувал эгч нь єгvvлрvvн: «Урьд би танд юу гэж захилаа? Над одоо аргагvй» гэсэнд Ловсгаа єгvvлрvvн: «Эдvгээ хотын гадуур гурван давхар тємєр тор хийе. Яаж орох вэ!» гэв. Эгч нь ийн єгvvлрvvн: «Гэсэр гэгч тэнгэрийн хvv бишvv. Огторгуйгаар нисэж ирээд чиний хотын дээгvvр ирээд есєн давхар тємєр тор орхиод чамайг барьж алаад энэ Алтан дагинаа аваачих биз» гэв. Хоёр тvшмэл єгvvлрvvн: «Тийм болбол энэ Алтан дагиныг хvргэж єгье» гэв. Эгч нь єгvvлрvvн: «Алтан дагина єєрєє босож ирсэн vv? Гэсэр єшєєндєє хvргэж очсон элчийг алаад Гэсэр ирж єшєєндєє та нарыг алахгvй гэж vv?» гэв.

            Ловсгаа, Алтан дагина хоёр эхлэн, дєчин дєрвєн их сайд, дєрвєн зуун баатар бvгдээр «Єхийн тэр vг vнэн» гээд алгаа ташилдан «Ёо, халаг хоохой!» гэж халаглан уйлалдав. Хоёр сэцэн тvшмэл єгvvлрvvн: «Гэсэр ирж манай єхий, Ловсгаа эхлэн бvгдийг алаад, Алтан дагинаа аваад хотыг маань тvймэрдээд хамаг улс малыг олз болгоод буцах байна» гэж бvгдээр цурхиран уйлалдвал Ловсгаа vхэтхийн унаж байв. Эгч нь тvvнд ус vсэргэн сэргээж байв. Ловсгаа єгvvлрvvн: «За єхий минь. Яах билээ?» гэж асуувал эгч нь зарлиг болруун: «Энд ч суувал алагдах мєн. Тэнд ч очвол vхэх мєн. Заяа мэдтvгэй. Дєрвєн зvгээс нь цэрэг мордъё» гэв. Эгч нь хойд зvгээс нь мордов. Ловсгаа ємнє зvгээс нь мордов. Хоёр хувилгаан тvшмэл баруун зvгээс нь мордов. Хоёр хувилгаан бєє зvvн зvгээс нь цэрэг мордов. Ловсгаа дундад эгчдээ элч илгээв: «Би Гэсэрт дєрвєн зvгээс нь цэрэг мордов. Чи бас морд» гэв. Тєдий дунд эгч нь зарлиг болруун: «Гэсэр бид хоёр єшєєгvй тул би цэрэг мордохгvй» гэв. Ловсгаагийн элч нь уурлаад арван тvмэн адууг нь хєєж аваад явав. Гэсэрт мангасын хувилгаан хатан нь жороо хєх халзан луусаа унаж Гэсэрт хvрээд ийн айлтгаруун: «Ловсгаа чамд дєрвєн зvгээс чинь цэрэг мордож айсуй. Намайг морд гэв. Би эс мордов гэж элч нь уурлаад арван тvмэн цагаан адууг минь аваад очив» гэв. Тэндээс Гэсэр зарлиг болруун: «Адууг чинь би авч єгье. Чи харь» гэв. Тєдий тэр хатан харив.

            Цас эхлэн гучин баатар, гурван зуун хошууч нь тэр хатны vгийг сонсоод цуглав. Арван зvгийн эзэн Гэсэр хаан зарлиг болруун: «Тэр муу Ловсгаа дєрвєн зvгээс минь цэрэг мордож айсуй гэнэ. Эдугээ бид ємнєєс нь цэрэг мордъё. Цас, Нанчvн та хоёр минь эхлээд арван баатар, зуун хошуучийг аваад хоёр хувилгаан тvшмэлийг тосож морд. Шуумар, Буйдан хоёр минь эхлээд арван баатар, зуун хошуучийг аваад мангасын эгчийг тосож морд. Банжур, Улааннvдэн та хоёр минь эхлээд арван баатар, зуун хошуучийг аваад хоёр хувилгаан бєєг тосож морд. Би єєрєє Лайцав, Райцав хоёрыг аваад тэр муу Ловсгааг тосъё» гэв. Ажу мэргэн Гэсэрт айлтгаруун: «Чи алтан дагиныг над хvргэж ирэхийн урьд зэмлэвэл би ихэд уурлах болно. Лайцав, Райцав хоёр хvvхдийг минь авч яваарай. Хvvхэд минь явж суртугай» гэв. Гэсэр «Тэр vг чинь зєв» гэв.

            Цас, Шуумар, Банжур гурвуул эхлэн зvг зvгт мордов. Шуумар Буйдандаа єгvvлрvvн: «Бид яарч явж дайснаа дараад Гэсэр Ловсгаа хоёрын дайлдахыг vзэлтэй билээ» гэв. Буйдан «Тэр vг чинь зєв» гээд арван баатар, зуун хошуучаа аваад єдєр шєнєгvй дvлж яваад ийн тийн харж vзвэл хэрээ туруу мэт олон хав хар дайсныг Шуумар vзээд Буйданд єгvvлрvvн: «Эвvv. Энэ ямар єст дайсан болов? Туг хиургvй, саадаг, сэлэм, нумгvй. Vvнийг би туршсугай» гэв. Буйдан єгvvлрvvн: «Чамаас илvv миний нvдэнд муухай vзэгдзнэ. Гарт нь тємєр хэдрэгнээс єєр юм vзэгдэх биш. Чи урьдаар болгоогоод vтэрхэн ир» гэв. Шуумар хайсан хар морио тас гуядаж орж очвол олон эм дайсан угтаж байжээ. Шуумарыг мориноос нь татаж орхиод мангасын эгч нь тэргvvлэн бvгдээр тvvнийг саадаг, нум, жад, илднээс нь хагацуулаад тємєр хэдрэгээр зодож байв. Буйдан єгvvлрvvн: «Энэ Шуумар минь ингэж удахгvй билээ. Ямар жигтэй дайсан болов?» гээд Буйдан бэх цагаан морио унаад тасар гуядаж арван баатар, зуун хошуучаа аван орвол Шуумарыг морь, зэр зэвээс нь хагацуулж олон эм дайсан биеийг нь тємєр хэдрэгээр зодож байхыг vзээд Буйдан єгvvлрvvн: «Эвvv, Шуумар минь. Чамд нэгэн арга байдаг бишvv. Чи мартав уу?» гэсэнд Шуумар эмгэний дєрвєн соёог хавсран атгаад огторгуйд нисэн гарч гал улаан булуу болон хувилаад огторгуйгаас доош єнхєрвєл тvймэр болон шатаад хамаг цэргийг тvлж орхив. Буйдан Шуумарын морь, зэр зэв бvгдийг тєгсгєж ирэв. Шуумар эмгэнийг дєрвєн соёоноос аван чирж булуу мэт єнхрvvлж явсаар байв. Буйдан эмгэний толгойг тас дэлдэж орхивол сvнс нь ялаа батгана болон хувилав. Буйдан хувилгааны галаар дээгvvр нь тvймэрдэж Шуумар доогуур нь тvймэрдэж тас алаад орхив. Шуумар Буйдан хоёр, эмгэний дєрвєн соёог тэмдэг болгож аваад Гэсэрийн дэргэд ирэв.

            Цас, Нанчvн хоёул ийн тийн харан явтал тvг тvмэн дайсны барааг vзээд долоон хувь магнай баясав. Цас зарлиг болруун: «Арван баатар, зуун хошууч минь та, дєрвєн зvгээс нь ороод тvймэр шатсан мэт аашлаад ир» гэв. «Тэр дайсанд хоёр хувилгаан хvн бий гэнэ. Тэр муу ямар дvрээр хувилбал Нанчvн бид хоёул тэр дvрээр хувилаад алъя» гэв. Тєдий Цас Нанчvн хоёр эхлэн арван баатар, гучин хошууч дэд дэдээр морио тасар гуядаж тvймэр мэт дайсныг тvргэн зуур алаад Цас Нанчvн хоёул хоёр хувилгаан хvний толгойг тас дэлдвэл хоёр хувилгаан тvшмэлийн сvнс нь хоёр vнэг болон тутаавал Цас Нанчvн хоёул бvргэд болон хєєв. Гvйцэж ирэхэд, хоёр чоно болон тутаав. Цас Нанчvн хоёр, тэнгэрийн аварга нохой болон хувилаад хєєв. Бас гvйцэж ирэхэд хоёр барс болж хувилаад хvрхэрч хярж байвал Цас Нанчvн хоёр арслан болон хувилаад vсрэн барьж алав. Тєдий Цас Нанчvн хоёр тэргvvлэн арван баатар, зуун хошуучаа дагуулан цогтой хатиран ирээд Гэсэрийн дэргэд суув. Гэсэр Цасад Шуумарын аливаа явдлыг тоолж зарлиг болбоос Цас эхлэн бvгдээр ихэд инээлцэв.

            Тvvний хойно, Банжур, Улааннvдэн хоёул од мэт шороо мэт олон дайсныг vзээд Банжур єгvvлрvvн: «Энэ дайсныг алаад vvнд хоёр хувилгаан бєє бий гэнэ. Тэр муу ямар дvрээр хувилбал Улааннvдэн бид хоёул тийм дvрээр хувилаад алъя» гэв. Банжур, Улааннvдэн хоёул эхлэн арван баатар, зуун хошууч, дэд дэдээр морио тасар гуядаж ороод тvг тvмэн дайсны сvнсийг гаргаад хоёр хувилгаан бєєгийн толгойг тасар дэлдвээс тэр хоёрын сvнс нь хоёр бялжуухай болж хувилан тутаав. Банжур, Улааннvдэн хоёр, арван баатар, зуун хошуучид «Бидний морийг ав» гэж хэлээд хоёр хvйхнэг болон хувилаад хоёр бялжуухайг хєєв. Гvйцэж ирэхэд тэр бялжуухай .дээш гарвал нэг нь шvvрэн, доош буувал нєгєє нь шvvрэн, бут бургасанд шургуулж хєєсєєр хоёр хvйхнэг, хоёр бялжуухайг Гэсэрийн ємнє гvйцэж бариад алав. Гэсэр, Цас эхлэн бvгдээр vзээд инээлцэн байв.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл