Гэсэрийн тууж

 

АРВАН ЗYГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААН,

МАНГАСЫН ХУВИЛГААН ЛАМЫГ ДАРСАН

НАЙМДУГААР БYЛЭГ


 

9. Гэсэр мангасын дунд эгчийг хатан болгов.

 

            Тєдий арван зvгийн эзэн Гэсэр хаан зарлиг болруун: «Эдvгээ би Ловсгааг алаад Алтан дагинаа авахын тул явъя» гэвэл Ажу мэргэн айлтгаруун: «Би чамайг нэхэж очих замдаа vзэв: Манай газраас цаана, Ловсгаагийн газраас наана, тэг дунд нь нэгэн их хvчтэй мангасын эгч хувилгаан байв. Тvvнийг шинжилбэл цаадах Ловсгаа, тvvний их эгч хоёулын хvчнээс наадах эгч нь vлэмж хvчтэй бололтой. Тvvнийг урьдаар доройтуулбал цаадах хоёр нь гайгvй билээ» гэвэл Гэсэр «Тэр vг зєв» гээд тєдий Гэсэр, Ажу мэргэн хоёул явав. Замд нь нэгэн хуа даваа байв. Тэр давааны наад дамд (хонхорт?) нь хоёр морио нууж уяад хярд нь гvйж гараад мярааж vзвэл хуа марал євс идэж байв. Ажу мэргэн тvvнийг vзээд Гэсэрт зааж єгєв: «Магнайн цагааныг бvv алд» гэв. Гэсэр татаж байж тавивал (харвавал) марал сэрд хийхэд нь алдаж орхив. Ажу мэргэн татаж байж харвавал магнайн цагаанаар хадтал харвав. Харвасан сумны тємєр, бєгсєєр нь цухуйж ирэхэд марал хялалзаж унаж боссоор дутаав. Ажу мэргэн зарлиг болруун: «Би чамайг эр хvн байна гэж урьдаар харва гэсэн. Чи харин алдав. Би эм хvн боловч ямар байна?» гэж хошигнон хэлэхэд Гэсэр, Ажу мэргэн хоёр инээлцээд эргэж ирж морио унаад марлын хойноос хєєсєєр очиж эмгэний хотод хvрвэл хаалга нь хаалттай байв. Гэсэр бууж гvйж очоод ирэн гурван жингээр хийсэн их болд сvхээр ширмэн хаалгыг балба дэлдээд Гэсэр Ажу мэргэн хоёр биеэ хувилгаж хоёр хvvхэд болон гvйж оров. Мангасын эгч нь нохойчилж оцойн сууж байв. «Ай хоёр хvvхэд энэ сумыг сугалж аваасай» гэв. Хєвгvvн єгvvлрvvн: «Сумыг сугалж авбал чи миний гэргий болох уу?» гэв. «За чиний гэргий болъё» гэв. Гэсэр сумны тємрєєс бариад сугалж авав. Эмгэн гvйж босоод Гэсэр, Ажу мэргэн хоёрыг залгиж орхив. Гэсэр Ажу мэргэн хоёул гэдсэн дотроос нь зарлиг болруун: «Чи бид хоёр эрдэнийг залгивч шингээж чадахгvй. Vтэр гарга. Эс гаргавал бид хоёр зvрхийг чинь сугалаад гарна» гээд зvрхийг нь тэмтэрвэл тэр эм ихэд айгаад бєєлжиж гаргавал Гэсэр босон гvйж эмийн оройн vснээс нь аваад есєн алд хар шороо суга татаад толгойг нь огтлон завдахад Ажу мэргэн Гэсэрийн гараас нь бариад Гэсэрт айлтгаруун: «Ай богд минь. Vvнийг алах ёсгvй билээ. Эдvгээ vvнийг чи биендээ ав» хэмээн зарлиг болсонд Гэсэр тэр эмийг алахаа байгаад «Чи ам алд» гэв. Тэр эм Гэсэрийн илдийг долоож ам алдав. Гэсэр тавьж орхиод Ажу мэргэний vгээс vл давахын тул Гэсэр тvvнийг гэргий болгоод Гэсэр Ажу мэргэн хоёр хариад тэнгэр нарын жаргалаар жарган суув.


ємнєх     гарчиг    vргэлжлэл