Гэсэрийн тууж

 

АРВАН ЗYГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААН,

МАНГАСЫН ХУВИЛГААН ЛАМЫГ ДАРСАН

НАЙМДУГААР БYЛЭГ


 

8. Гэсэр єєрийн биендээ тохров

 

            Тєдий гурван єхий илжгийг Хурмаст тэнгэрт хvргэж єгєв. Хурмаст тэнгэр тэргvvлэн гучин гурван тэнгэр нар бvгдээр илжгийг аваад Шигэмунид очвол тэндээс Бурхан зарлиг болруун: «Эдvгээ би энэ илжгийг хувилгаж Гэсэр болгох билээ. Дєрвєн догшдын тарнийг бясалгаж байна. Энэ дээр Гэсэрийг хувилгавал vл болох. Хувилгавал Гэсэрийн хvч нь язгуурын хvчнээс илvv болоод хэрэв хилэгнэвэл хилэнгээ дарж vл чадах. Євєр бусад хоёрыг vл таних болно. Тиймийн тул vл хувилгах учир минь тэр билээ. Эдvгээ Хурмаст тэнгэр чи илжгийг авч хариад адистидийн идээгээр гурван vе бордоод олон бурсан хуврагуудыг залж ном уншуулаад рашааны усаар биеийг нь угаагаад арц гvглээр ариулбал єєрєє Гэсэр болж байх бий. Тэр цагт чи над Гэсэрийг дагуулж авчир. Би ван (эрх), авшиг єгье» хэмээн зарлиг болсонд тєдий Хурмаст тэнгэр илжгийг гэртээ авч ирээд гурван vе бордвол арьс шєрмєс гvйцэж vлэмж сайхан болсны хойно, олон бурсан хуврагуудыг хурааж ном уншуулаад рашааны усаар биеийг угаагаад арц гvглээр ариулбал єєрєє Гэсэр болон байв.

            Тєдий Хурмаст тэнгэр, Yйл бvтээгчийг Шигэмуни бурханд  авч очвол тэндээс  Бурхан зарлиг болруун: «За Vйл бvтээгч минь, юуны тул илжиг болов?» хэмээн зарлиг болбол тєдий Vйл бvтээгч есєнтээ наманчлаад ийн айлтгаруун: «Тэр хорт мангаст нэгэн хар бадар аяга, цангилзах дулдуй хоёр байхыг vзээд эндсэн минь тэр билээ». Тийн хэмээн айлтгавал Бурхан мишээн зарлиг болруун: «Yйл бvтээгч минь, нааш ир» хэмээвэл Гэсэр бєхийж ирвэл тэргvvнд нь авшиг тавьж алтан єнгєт болгов. Бурхан зарлиг болруун: «Yйл бvтээгч минь, эдvгээ харъж биеэ амар» гэв. Тєдий  Хурмаст тэнгэр, Гэсэр хоёул  харьж  ирэв. Навса Хvрзэ эмэг эх, Хурмаст тэнгэр тэргvvлэн гучин гурван тэнгэр, ялгуусан гурван єхий, анд болсон гурван тэнгэр тэд бvгдтэйгээ гурван сар болтол жаргал  хийж суугаад Гэсэр «Эдvгээ би харьсугай» хэмээн Хурмаст тэнгэрт айлтгавал  Хурмаст тэнгэр зарлиг болруун: «Энэ алтан хумхан дахь рашааны архийг аваачаад Ажу мэргэн хатандаа аяганд хийж єгєєд мєргє» гэв. Гэсэр рашааны архийг аваад харьж ирэхэд Амин  сахигч, Тєгсцогт хоёул vдэж ирээд   харив.

            Эдvгээ Гэсэр мянган луугийн дуу гаргаж хvрчигнэсээр есєн єнгийн солонго татуулж бууж ирэхэд алтан дэлхий догдлон хєдлєв. Цас эхлэн гучин баатар, гурван зуун хошууч урьд ёсоор хvрч ирэв. Гэсэр бууж ирээд рашааны архийг Ажу мэргэн хатанд бариад сєгдєж мєргєвєл Ажу мэргэн рашааны архийг яарч аваад «Гэсэр минь, зvгээр суу. Эр хvн эмдээ мєргєдєг билvv?» гэвэл Гэсэр мишээн босоод Цастай тэврэлдээд алтан ширээн дээр завилан суувал Нанчvн, Шуумар хоёр эхлэн гучин баатар, гурван зуун хошууч цєм босож гvйн тэврэлдээд тєдий Гэсэр эхлэн бvгдээр хуримлан жаргахдаа Гэсэр гучин хасаг архийг зооглоод улаан зээрд болон суув. Цас, Ажу мэргэн хоёул гучин хасаг архийг зооглоод улаан зээрд болон суув. Шуумар, Нанчvн эхлэн гучин баатар, гурван зуун хошууч дэд дэдээр арваад таваад хасаг архийг зооглоод тархав.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл