Гэсэрийн тууж

 

АРВАН ЗYГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААН,

МАНГАСЫН ХУВИЛГААН ЛАМЫГ ДАРСАН

НАЙМДУГААР БYЛЭГ


 

5. Ажу мэргэн Гэсэрт туслахаар мордов

 

            Тэндээс Хурмаст тэнгэр, гурван дагинад зарлиг болруун: «Энэ алтан хумхан дах рашааны архийг аваад Ажу мэргэн бэрд минь очоод миний зарлиг, Vйл бvтээгчийн учрыг тодорхой бvрэн тєгс хэлж єг» гэв. Гурван дагина, тэр рашааны архийг аваад огторгуйгаас нисэн буух цагтаа мянган луугийн дуугаар зэрэгцэн тасхийн дуу гарваас алтан дэлхий догдлон хєдлєв. Ажу мэргэний гэрийн тооноос есєн єнгийн солонго татав. Цас эхлэн гучин баатар, гурван зуун хошууч цочин босож гvйн гараад ийм тийн харж vзвээс Ажу мэргэний тооноос есєн єнгийн солонго татсаныг vзээд Цас зарлиг болруун: «Эвvv, Гэсэр минь ирсэн болов уу? Энд ийм их дуу гаргах хvнгvй билээ» гээд морьтой морьгvй, эмээлтэй эмээлгvй зайдан унасаар, зарим нь бvсгvй, зарим нь малгайгvй, зарим нь хєл нvцгэн хол ойроос хамаг улс дэд дэдээр Ажу мэргэний гадаа хvрч ирвээс Ажу мэргэн алтан ширээн дээр арван гурван давхар торгон олбог дэвсэн сууж байв. Огторгуйгаас гурван дагина алтан хумханд рашааны архийг гартаа барьсаар Ажу мэргэний ємнє сєгдєж байхыг Цас эхлэн бvгдээр vзээд басхvv сєгдєлцєн байв.

            Тэндээс Ажу мэргэн зарлиг болруун: «Эвvv, ялгуусан гурван єхий минь, юуны тул сєгдєв? Би айж vхэх шахаж байна. Над сєгдєх ёсгvй бишvv». Тєдий гурван дагина зарлиг болруун: «Ажу мэргэн чи бvv хєдєл. Хєдлєх чинь хойно болтугай. Бид гурвуул єчvvхэн хэрэгтэй билээ» гээд зарлиг болруун: Хадам эцэг чинь, Хурмаст тэнгэрийн зарлиг: Vйл бvтээгч илжиг болсны тул Хурмаст тэнгэр тэргvvлэн гучин гурван тэнгэр бид бvгдээр хэлэлцэж хэн туслах вэ? гэж эрэлцвээс дээр тэнгэрт эс олдов. Дор Замбутивд хэн туслах вэ? гэж эрэлцвээс бас эс олдов. Тєдий Хурмаст тэргvvлэн бид бvгдээр очиж Шигэмуни бурханд айлтгаваас Бурхны зарлиг: «Би илэрхий зааж єгєх билээ. Сэмд (бясалгалд) сууж байна. Та бvгдээр очиж Гэсэрийн заяаны бичигт vз» гэж зарлиг болсонд бид бvгдээр ирж заяаны бичигт нь vзвээс Гэсэрийн илжиг болох хувь нь мєн ажээ. Заяаны бичигт нь vзвээс Гэсэр есєн vе эндэх ажээ. Энэ илжиг болон эндсэнд Ажу мэргэн хатан нь туслах байна. Хадам эцэг чинь Хурмаст тэнгэр  энэ алтан хумханд рашааны  архи хийгээд чамд бэрдээ єгч илгээсэн учир тэр билээ» гэсэнд Ажу мэргэн яарч рашааны архийг хоёр гартаа аваад гурван дагинад Ажу мэргэн ийн айлтгаруун: «Гэсэр над ирж хоёр гурван сар сууваас над амраг байна гэж би vл баярладаг билээ. Надаас єєр очоод хоёр гурван жил болтол эс ирвээс би юм vл санадаг билээ. Гэсэр бид хоёр ханилсаар Гэсэр «Би илжиг болох. Чи намайг ирж тусалж ав» гэж Гэсэр минь зарлиг болсонгvй билээ. Гэвч дээр Хурмаст тэнгэр ахайн минь зарлиг, дэргэд минь ирсэн гурван єхийн минь зарлиг: «Намайг очтугай!» гэсэн хойно, би эс чадавч над аргагvй. Очъё би» гээд Ажу мэргэн гурван дагинад ийн айлтгаруун: «Надтай ялгуусан гурван єхий минь, сахиулсаа нєхцvvл. Гэсэрийн минь анд гурван тэнгэрийн сахиулс та нєхєц. Тийм болбол би очих байна» гэсэнд гурван єхий зарлиг болруун: «Тэгж нєхцєх болтугай» гэж бошиг єгсєнд гурван єхийд Ажу мэргэн мєргєєд рашааны архийг зоогловоос гурван єхий эхлэн гучин баатар, гурван зуун хошууч бvгдээр баясаад цєм мєргєв.

            Дарий дээр Ажу мэргэн босон гvйж хуягаа авч ємсєєд саадгаа бvсэлж жад илдээ хоёр гартаа барин, биеэ хєх тарлан харцага болгон хувилгаад тооноор тvргэн нисэн гарваас тоононоос таван єнгийн солонго татав. Тєдий Ажу мэргэн Мангасын газарт зорчив. Ялгуусан гурван єхий нь дээш огторгуйд єєд болов. Цас эхлэн гучин баатар, гурван зуун хошууч бvгдээр баясалцаад гэр гэртээ тархав.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл