Гэсэрийн тууж

 

АРВАН ЗYГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААН,

МАНГАСЫН ХУВИЛГААН ЛАМЫГ ДАРСАН

НАЙМДУГААР БYЛЭГ


 

3. Цас, Шуумар, Нанчvн гурвуул Гэсэрийг нэхэж явав

 

            Алтан дагина явахдаа уйлан байж Лайцав хєвгvvнд єгvvлрvvн. «Чи очиж амраг Цас Чихэр ахад нь, гучин баатар, гурван зуун хошуучид нь хэл» гэв. Лайцав хєвгvvн уйлсаар Цасад хvрээд хэлэв: «Нэгэн хорт лам ирээд Гэсэр авгайг минь илжиг болгоод Алтан дагина эхийг минь аваад огторгуйгаар нисэн явав» гэж уйлан єгvvлбээс Цас сонсоод «Эвvv, энэ хєвгvvн над юу хэлнэ?» гэж уйлаад нисэх бор морио барьж эмээлээ тохоод морин дээр байж дуу Ронсад зарлиг болруун: «Тvмэнжаргалан (Арлан гуа), Ажу мэргэн, гучин баатар, гурван зуун хошуучид нь хэл. Миний хойноос Гэсэрийн хотод зvг зvгээс яарч хvрч ир» гээд Цас Чихэр жигvvрт бор морио унаж уйлсаар Гэсэрийн хотод хvрч ирэв. Цасын хойноос Арлан гуа, Ажу мэргэн эхлэн, гучин баатар, гурван зуун хошууч зvг зvгээс дэд дэдээр хvрч ирээд Цас эхлэн хамаг бvгдээр уйлахад алтан дэлхий бvгд догдлон хєдлєв. Дээр нисэх шувуу, дор гvйх гєрєєс бvгд цєм уйлалцав. Цас ухаан тєгссєн бvхvйн тул сан тавиад тогтоов.

            Цас зарлиг болруун: «Та бvгдээр юу санаж байна? Би нэхсvгэй» гэвэл гучин баатар, гурван зуун хошууч: «Цас авгай л мэд. Бид бvгдээр нэхье» гэж цєм сєгдвєєс тєдий Цас зарлиг болруун: «Бид бvгдээр гэртээ суусаар Гэсэрийг илжиг болгохыг эс мэдэв. Эдvгээ бас аливаа зvгээс дайсан ирэх мэдээгvй (магадгvй). Та булт очъё гэх тань буруу. Би нэгэн хоёр баатрыг аваад очъё» гэв. Цасын зарлигаас vл давахын тул хамаг баатрууд дуу эс гарав. Тэндээс Арлан гуа, Ажу мэргэн хоёр бэр нь Цасад айлтгаруун: «Бид хоёр эм хvн юу мэдэх вэ? Авгай чи мэдээсэй» гэсэнд Цас зарлиг болруун: «Надтай Шуумар, Нанчvн хоёр яв» гээд гурвуул мордоод нэгэн сарын газарт явж очтол гурван давхар их хар уулыг vзээд тvvнийг Цас тvдэлгvй харваж зам гаргаад явав. Тvvний цаана очвоос хоёр давхар улаан хад байв. Цас зарлиг болруун: «Нанчvн минь, чи энэ хадыг харва» гэсэнд Нанчvн харваад зам гаргав. Тvvний цаана очтол огторгуйд тулам зузаан хар модыг vзээд Цас зарлиг болруун: «Шуумар минь, чи vvнийг цавчиж зам гарга» гэсэнд тєдий Шуумар есєн алд молор хар шороо суга татаад нэгэн агшин зуур модыг тас цавчиж зам гаргав. Тvvний цаана очтол их далайг vзээд Цас зарлиг болруун: «Шуумар Нанчvн хоёр минь. саяын огтолсон модоо тvргэн зєєж ир. Би сал хvлж энэ далайг туулж гаръя» гэсэнд Шуумар Нанчvн хоёр, Гэсэрийн тулд уйлж явж модыг зєєв. Цас Чихэр, Гэсэрийн тулд гашуудаж сал хvлж байтал огторгуйгаас ялгуусан гурван єхий нь уйлсаар бууж ирэв. Цас, Шуумар, Нанчvн гурвыг гашуунд дарагдсаныг мэдэж уйлахаа байгаад хатуужих сэтгэлээр бууж ирээд Цасад зарлиг болруун: «Ай та гурвуул минь, гашуунд дарагдаж байна. Гэсэр минь, vхэх ёсгvй бишvv. Бид гурван єхий нь эцэг нь Хурмаст тэнгэрт мэдvvлье. Та гурвуул санаагаа бvv зов. Харь» гэж хэлээд тєдий гурван дагина огторгуйд єєд болов. Ялгуусан гурван єхий зарлигаас vл давахын тул Цас эхлэн гурвуул харьж ирэв.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл