1. Нэгэн
мангас, лам болон хувилж Гэсэрт ирэв
Арван зvгийн
арван хорын vндсийг тасалсан Гэсэр хаан, нэгэн
єдєр
шил хотын ємнєх
асар дээр гараад арван зvгт
билгийн нvдээр
ийн тийн харан vзвээс урьд ерєєлийн
хvчээр
болсон хувьгvй
амьтан зарим нь нvдгvй
балай ажээ. Зарим нь чихгvй
дvлий
хийгээд доголон ба vгvv
ядуу тийм олон амьтныг vзээд Гэсэр
хаанд єршєєх
сэтгэл тєрж,
дотроо ийн сэтгэрvvн:
«Эжнээ, урьд миний эцэг Хурмаст тэнгэр хамаг амьтны тусын тулд
намайг энэ Замбутивд илгээсэн билээ. Одоо би хайхралгvй
жаргалдаа ташуурч суух минь юутай буруу билээ гэж сэтгээд «Би энэ
ертєнцєд
тєрснєєс
нааш хортон дайсан мангас хийгээд хоргvй
боловч миний мєрт
дайрагдаж vхсэн амьтан олон болов. Одоо хийсэн vйл минь их.
Тиймийн тул зуун найман хоног даяаныг бясалгасугай» гэж дотроо
сэтгээд гэртээ харьж ирээд Алтан дагинад (Рогмо гуад) Гэсэр хаан
зарлиг болруун: «Одоо би зуун найман хоног сэм суусугай. Vvдийг
минь бvv
нээ. Миний сангаас vгvv
ядуу ирсээ
амьтанд єглєг
єг. Тойн хуврагуудыг vзвээс ихэд хичээн хvндэл»
гэж зарлиг болоод даяанд бясалган суув.
Тэр цагт
арван хvчин
тєгссєн
мангасын хувилгаан Ловсгаа гэгч Гэсэрийн газраас арван хоёр жилийн
газар хол орших билээ. Тэр Ловсгаа нь тєрєхдєє
уулын чинээ цагаан морьтой, хоёр vлэмж хувилгаан эгчтэй билээ. Тvvний
ханилах нєхєр
сэлт нь Тэмдэгт, Бэлэгт хоёр хувилгаан цэцэн
тvшмэл
байна. Тэр хоёрын унах морь нь уулын чинээ хоёр хар морь байна. Тvvнд
бас хоёр хувилгаан бєє
(бєх?)
байна. Нэг нь хар бєє,
нэг нь шар бєє
билээ. Тэдний морь нь уулын чинээ хоёр хvрэн
морь билээ.
Дєчин
дєрвєн
их сайд, дєрвєн
зуун баатартай билээ.
Мангасын
хувилгаан Ловсгаа тэд бvгдээ
хурааж хуримлан суухад Ловсгаа ихэд бардан єгvvлрvvн:
«Эдvгээ
Гэсэрээс єшєєгєє
авъя. Гэсэрийн газарт цэрэг мордъё» гэвэл
баруун зэргийн эрхэн болсон хувилгаан тvшмэл
Тэмдэгт сэцэн єгvvлрvvн:
«Бид
Гэсэрийн газарт цэрэглэж очвоос Гэсэр гэгч тэнгэрийн хvv
гэнэ.
Гучин баатар,
гурван зуун хошууч нь цєм
тэнгэрийн хєвгvvд
гэнэ. Бид тэднийг дийлж яаж чадах вэ?» гэв.
Ловсгаа єгvvлрvvн:
«Тийм бол бид арга хийж лам болон хувилж очъё гэв. Зуун зэргийн
эрхэн болсон хувилгаан тvшмэл
Бэлэгт сэцэн єгvvлрvvн:
«Бид арга хийж лам болон хувилж очвол Гэсэр хаан, биднийг ухаанаар
мэдээд «Эвvv
мангас хувилж ирсэн ажээ. Эднийг алсугай» гээд алах болно» гэв.
Тєдий
Ловсгаа эгчдээ єгvvлрvvн:
«Цэргээр очвол дийлж vл чадах ажээ. Арга хийж хувилж очвол мэдэх
ажээ. Эдvгээ
єшєєгєє
яаж авах вэ?» гэвэл их эгч нь ийн єгvvлрvvн:
«Ай Ловсгаа минь бvv
зов. Чамд би арга заасугай. Эрт урьд миний сонссон нэгэн цагт
Шигэмуни бурхан гэгч амьтныг туслан єєд болох цагтаа хоёр гартаа
цангилзах дулдуй, хар бадар аягыг барьж єєд болов гэлээ. Бид
тэр
аргаар очвол Гэсэрийг илжиг болгох хямдхан бий. Тэр хар бадар
аяга, цангилзах дулдуй, Гэсэрийг илжиг
болгох увдис бvгдийг
цєм
би бvтээж
єгсvv.
Ловсгаа чи их лам болон хувил. Хоёр хувилгаан тvшмэл
банди болон хувил. Хоёр хувилгаан бєє
эгэл хар шавь болон хувил. Тэгж зарлиг болбоос Ловсгаа баясаж
эгчдээ ийн айлтгаруун: «Єхийн
минь энэ зарлиг зєв.
Эдvгээ
дарий дээр єшєєгєє
авах тэр
увдисаа єгєн
соёрх» гэж айлтгавал тэндээс эгч нь ийн зарлиг болруун: «Миний
хотод миний хойноос тvргэн
ир. Би далан гурван
vет
алтан суварганы дээр сууж тийм увдис єгье» гээд харив. Ловсгаа
уулын чинээ цагаан морио унаад, хоёр тvшмэл,
хоёр бєє
тавуул гурван сарын газар байтал гурав хоноод хvрч
ирээд далан гурван
vет
алтан суварганы дээр гарч «Єгий
минь. Эдvгээ
бид Гэсэрийн газарт очно. Бидэнд дайсныг дарах аливаа хэрэгт
увдисыг єгєн
соёрх» гэвэл тєдий
эгч нь «Тавуул нааш тэргvvнээ
бєхийж
ир» гээд тавуулын тэргvvнд
увдисыг тавьж єгєхєд
Ловсгаа алтан єнгєт
лам болон хувилав. Хоёр хувилгаан тvшмэл
нь хоёр банди болон хувилав.
Хоёр
хувилгаан бєє
нь хоёр эгэл хар шавь болон хувилав. Ловсгаагийн баруун гарт нь
илжигний хєргийн
увдисыг бясалгаж єгєв.
Зvvн
гарт нь хамаг амьтныг туслах увдисыг бясалгаж єгєв.
Цангилзах дулдуй, хар бадар аягыг бvтээж
єгєв.
Очсон явдлаа бvтээж
Гэсэрийг илжиг болгосны хойно над vтэр хvргэж
ир. Та хадгалж vл чадах» тэгж захираад «Та нар харь» гэв.
Ловсгаа
эхлэн тавуул гэртээ нэгэн vдийн цагт хvрч
ирээд Гэсэрийн газарт зорчив. Гэсэрийн ялгуусан гурван єхий нь тvvнийг
мэдээд огторгуйд тулмаар хар уул болон хєшиж
байв. Тєдий
Ловсгаа давж тарах аргаа завхаж зvдэж
мэгдэж байв. Гэсэрийн Овоо Дунжон эгч нь зарлиг болруун: «Бид
гурвуулыг Гэсэрт очих дайсанд саад хий гэсэн билvv?
Эдvгээ,
тєєрєг
(аз) урьдаар ламд болох байна. Ламын зориг vйл бvтэх
байна. Тvvний
хойно Гэсэрийн зориг vйл бvтэх
байна. Гайгvй»
гэж гурван дагина євєр
зуураа хэлэлцээд харуулаа хурааж аваад єєд болов.
Лам тvvнээс
цааш газрын дунд очтол Гэсэрийн анд болсон гурван тэнгэр мэдээд дээрээс
нь тор орхиж лам эхлэн тавуулыг барив. Тєдий
Гэсэрийн анд болсон гурван богд тэнгэр євєр
зуураа єгvvлэлдрvvн:
«Эрт урьд Хурмаст тэнгэрийн зарлиг. Энэ замбутивийг эзлэгч Гэсэр
хаан билээ. Хэрэв Гэсэрийн хvч
мєхєстєєд
бид гурван тэнгэрийг ємєглєлц
гэсэн нь vнэн билээ, Гэсэрт ирэх дайсанд буу саад хий гэсэн байтал
бид гурван тэнгэр эдvгээ
энэ таван дайсан хvнийг
Гэсэрт хvргэхгvй
байна. Гэсэрийг дийлсэнгvй
байтал бид санаагаар (дураараа) замд нь тосож урьдаар баривал хаан
Хурмаст тэнгэр бидэнд хилэгнэх болно. Хойно Vйл бvтээгч
сонсоод, бас буруушаах болно» гэж хэлэлцээд тавив. Vлгэрлэвэл лам
эхлэн тавуул урхинд торсон шувуу урхинаас мултарсан мэт гараад
яаран яаран явж Гэсэрийн улсын захад хvрээд
бус гэр (майхан) барьж суутал ламын дэргэд Гэсэрийн vгvv
ядуу улс мєргєєр
ирсэн хvмvvст
єглєг
ихэд єгєєд
сохор доголон євчин цэртэн амьтан ирвэл увдис єгєєд
мєн
биенд нь тохируулж эцэг эх мэт асрах нигvvлсэх
сэтгэл тєрvvлж.
байв. Тэдгээр мунхаг амьтан эс мэдээд тэр ламыг ихэд хvндлэх
сэтгэлтэн болов.