8. Бvгдээр
Цас Чихэртэй баярлан золгов
Арван зvгийн
эзэн Гэсэр хаан Нандулам хаанд аялан єєд болохдоо арван таван
жилийн хол газрыг арван хоёр сарын газар болгон товчилсон ажээ. Эдvгээ
Нандулам хааныг
доройтуулаад нааш єєд
болох
цагтаа арван таван хоногийн газар болгон, товчлоод єєд болж ирэхэд
таван хоногийн урьдаас Цасыг тэнгэрээс бууж ирэн Гэсэр богдтой
нийлснийг сонсон, арван зvгийн
эзэн Богд арван таван толгойт аваргасын хааныг доройтуулав гэж
давхар баярлан Алтан дагина, Ажу мэргэн, Арлан гуа хатан тэргvvлэн
наян наст Царгин євгєн,
Сэнлон євгєн,
гурван отог их улс хамгаар угтаж ирэв. Тvvнийг
сонсоод Цас Чихэр, Гэсэр богд хаанд айлтгав: «Арван зvгийн
эзэн минь! Алтан дагина тэргvvлэн
хамгаар угтаж айсуй гэнэ. Би урьд очиж Алтан дагина, Царгин авгай
тэргvvлэн
бvгдэд
золгосуу би» гэж айлтгаваас арван зvгийн
эзэн Богд: «Цасын минь энэ vг зєв.
Чи урьд очиж золго» гэж зарлиг болов. Цас Чихэр Нанчvнг
аваад урагшилж ирэхэд угтсан хамаг улс Цасын барааг vзээд: «Эвvv,
эвvv!
Арван зvгийн
эзэн Богд минь урьд єєд болж айсуй бишvv»
гэж хэлэлцвээс Царгин євгєн
єгvvлрvvн:
«Эвvv,
та юу хэлнэ? Арван зvгийн
эзэн авай богд минь урьд юунд єєд болж ирэх билээ? Ирвэл Цас минь
манд золгоё гэж урьд ирэх буйза. Та юу хэлнэм? гэж хэлбэл Алтан
дагина зарлиг болруун: «Ер Царгин авгайн vг эгээ vнэн» гэж байтал
Цас Чихэр жигvvрт
бор морио унаж хvрч
ирэхэд хамгаар: «Эвvv,
эвvv
Цас Чихэр авгай биш vv?» гэхэд Царгин євгєн
«Аль? аль?» гэж асуугаад заан шаргал морио ташуураар савж Цасын
ємнєєс
угтаж хvрэн:
Эвvv,
эвvv!
Эжий минь, Цас Чихэр минь. Гэнэт хаанаас ирэв? Чи минь! мэнд vv?»
гэж бархирсаар vсрэн ойчтол Цас Чихэр яарч морин дээрээс єргєж
аваад тэврэлдэв. Царгин євгєн,
хайлж байж єгvvлрvvн:
«Хар уулын оргил дээрх хадыг хангинуулан явагч, хар эрээн барс мэт
довтлон явагч, хамагт зохист Цас Чихэр минь. Хатан далайн ёроолд
туйлан явагч аварга загас мэт амраг Цас Чихэр минь, аль газарт
явж, хаанаас ирэв чи? Эжий минь! Атаат гурван Шарайголын хаанд
арьс мах хоёроо хайрлалгvй
явж амь биеэ тэвчсэн авай, ачит Цас Чихэр минь! Заяат Богддоо
золгоё гэж ирэв уу чи? Эжий минь» гзж хайлаад тавив.