Гэсэрийн тууж

 

АРВАН ЗYГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААН

АВАРГАСЫН  ХААН   НАНДУЛАМЫГ ДОРОЙТУУЛСАН

ДОЛДУГААР БYЛЭГ


 

1. Нандулам хаан, Гэсэрийн таван муж улсыг эзлэв.

 

            Арван зvгийн эзэн Богд Гэсэр хаан аливаа бvгд юугаа тєгсгєж амгалангаар жаргаж бурхны шашныг наран мэт мандуулж, ертєнцийн тєрийг хаш хад мэт байгуулж суун атал Дохиурын тивээс Нандулам нэрт хаан дээд биенд нь тvмэн нvдэт, тvмэн гарт Рахын хvч тєгссєн, дунд биенд нь тэрсvvдийн дєрвєн их тэнгэр нар тєгссєн, доод биенд нь найман аваргасын хvчин тєгссєн, аливаа юманд vл эрсдэх Нандулам нэрт хаан нэгэн хувилахдаа далан нэгэн хувилгаант гурван мянган баатартай, гурван зуун жаран хошуучтай, гурван дvнчvvр гурван сая олон цэрэгтэй, арван гурван луугийн хvч тєгссєн уулын чинээ шар цоохор морьтой гэнэ.

            Тэр хаан Ганга мєрний тэртээх Дан нэрт газрын таван муж улсыг тойндоо оруулаад харьсны хойно тэр таван муж улсын хаан, арван зvгийн эзэн богдод элч илгээв. Илгээхдээ ийн захив: «За та нар одоод арван зvгийн эзэн Гэсэр хаанд ийн айлтга: Дохиур гэгч тивээс Нандулам нэрт хаан «Энэ Замбутивд надаас дээр хаан буй буюу?» гэж ирээд бидний таван муж улсыг довтлон оруулж авав. Дайлж vл болохын тулд бид орж єгєв. Баатрууд нь гурван мянга гэнэ. Хошууч нь гурван зуун жар гэнэ. Цэрэг нь гурван дvнчvvр гурван сая олон цэрэгтэй гэнэ. Унасан морь нь арван гурван луугийн хvч тєгссєн уулын чинээ шар цоохор морь гэнэ. Нутаг нь Дохиурын тив гэнэ. Арван таван жил явж хvрэх хол газар гэнэ гэж ингэж айлтгаарай» гэж гурван ноён тэргvvтэй зуун хvнийг зуу зуун агт єгєєд «Та єдєр шєнєгvй дvлэн явж хvр! Гурван жил яваад хvр! Тэндээс гурван жил болоод хvрч ир!» гэв.

            «Тэр газрын хооронд есєн жил явах хол буюу. Тэр зуун хvн Гэсэр хааны газрыг зорин явж гурван жил болоод хvрч ирээд арван зvгийн эзэн Богдын Алтан орд харшийн дэргэд нэгэн бээрийн газарт буугаад Богдын зvг ес ес мєргєєд сууваас тэр улсын ирснийг хорооны хамаг улс vзээд: «Эвvv, эвvv! Энэ аль газрын улс вэ? Адбиш єєр» гэж гайхалцав. Тэр улст Гэсэр хаан элч илгээв. «Та аль газрын улс вэ? Энд юунд ирэв.?» гэж элч илгээв. Тэр элч хvрээд Гэсэрийн зарлигийг бvрнээ хvргэвээс тэр улс: «Бид Ганга мєрний тэртээх Дан нэрт газраас ирэв. Манай ноён арван зvгийн эзэн Богдод vгээ айлтга гэж илгээв. Дохиурын тивийн Нандулам гэгч хаан гэнэ. Гурван мянган баатартай, гурван зуун жаран хошуучтай, гурван дvнчvvр гурван сая олон цэрэгтэй ирээд «Энэ Замбутивд надаас єєр сайн хаан буй буюу» гэж ирээд манай таван муж улсыг довтлон оруулж аваад харив. Манай таван муж улс дийлж vл болох гэж эс дайлалдав. Тэр хааныг хариулаад манай ноёд арван зvгийн эзэн богдод айлтга гэж илгээв» гэж тэр элч Богдын дэргэд ирээд бvрэн тєгсєєр дэлгэрэнгvй айлтгаваас арван зvгийн эзэн Гэсэр хаан гучин баатраа бvгд ир! гэж зарлиг болбоос гучин баатрууд бvгд цуглаж ирэв. Богд зарлиг болруун: «За та бvгдээр мэдэв vv? Ганга мєрний тэртээх Дан нэрт газрын таван муж улсыг минь Нандулам хаан Дохиурын тивээс ирээд тэр улсыг маань оруулж аваад явав гэнэ. Тvvнийг яах буй?» гэж зарлиг болбоос гучин баатрууд бvгдээр: «Богд минь гэгээндээ айлд» гэв. Баатар Шуумар «Авай авай юутай сайхан vг билээ?» гээд тачигнатал инээвээс дарлага болсон Буйдан дарлагалан єгvvлрvvн: «Шуумар минь юуны тулд гагцаар инээв? Чи байз. Богдынхоо зарлигийг хvлээгээд хойно хэлэлцье л» хэмээв. Арван зvгийн эзэн Гэсэр хаан даруй дээр Нандулам хааныг шинжлээд зарлиг болруун: «Баатрууд минь та мэдэв уу? Дохиурын тивд арван таван толгойтой Нандулам нэрт аваргасан хаан байна. Дээд биендээ тvмэн нvдэт, тvмэн гарт Рахын хvчин тєгссєн, дунд биенд нь тэрсvvдийн дєрвєн их тэнгэр нар тєгссєн, доод биенд нь найман аваргасын хvчин тєгссєн, аливаа юманд vл эрсдэх арван таван толгойт аваргасын хувилгаан мангас байна. Унах морь нь бол арван гурван луугийн хvч тєгссєн уулын чинээ шар цоохор морь байна. Нэг хувилахдаа далан нэг хувилах байна. Суух гэр нь гурван асарт хот балгас байна. Хатан нь бол алтан наран сарны гэрлийг дарах vзэсгэлэнтэй Бадмараг нэртэй гуа хатан байна. Асар ер холын тулд нарийн эс мэдэв би» гэж зарлиг болбоос гучин баатрууд нь ийн айлтгав: «Арван зvгийн эзэн, арван хорын vндсийг тасалсан ачит богд єєд болох буйзаа. Тэр мангасыг их хvчтэй байна гэмээж нь айх буюу? Айвал байх буюу бид?» гэж гучин баатар нь ийн айлтгаваас арван зvгийн эззн Богдод Шуумар Нанчvн хоёр сєгдєн ийн айлтгав: «Есєн хvслийг минь ханатал зарлиг болсон заяат богд минь! Ер арван зvгийн хортныг эцэлгэн хядагч Донров нэрт Богд минь! Билгийн хээр мориндоо єєд болоосой. Бэхэлсэн эрдэнэт чимгvvдээ ємсєєсэй! Бэлэн байсан гучин баатрууд биднийг дагуулж vтэрхэн єєд болоосой. Бидний дотор тэсэж ядав.» гээд Гэсэр хаанд мєргєвєєс арван зvгийн эзэн Богд мишээгээд зарлиг болруун: «Хvний бvргэд болсон Шуумар минь байз. Хvрэлдэй бvргэдийн хумс болсон арван таван наст эрдэнэт Нанчvн минь байз» гэж зарлиг болоод «Эдvгээ бид хэдийчинээ олон цэрэг мордох буй?» гэж зарлиг болбоос баруун зэргийн эрхэн болсон, зургаан зvйл амьтны хэлийг мэдэгч хэлмэрч Буйдан сєгдєн айлтгав: «Богд минь! Арван зvгийн хаанд арван элч илгээ» гэв. «Арваад арваад сая цэргээ авч бие биеэрээ цэргээ аван єдєр шєнєгvй дvлж явж ирээд Цэцэгт тал дээр цугла гэж зарлаасай. Тэр цэргийг цуглуулаад Богд цэргээ аван єєд болоосой» гэж айлтгаваас арван зvгийн эзэн Гэсэр: «Энэ vг маш зєв» гээд арван зvгийн эзэн хаанд элч илгээх болов.

            Чингэтэл баатар Шуумар заан хайсан хар морио унаж зуун найман давхар шєрємсєн хєвчит мянга таван зуун хvйрт (хєвчний гогцоот) догшин хар нум юугаа дvрж, арьсан хар саадаг юугаа бvсэлж наян найман хангай хар сум юугаа чихэж, гилбэлгээн єнгєт хуягаа ємсєж, есєн алд молор хар шор юугаа зvvж Богдын дэргэд хvрч ирээд: «Арван зvгийн эзэн аюух мэт Богд минь ээ! Таван хорын хvчин тєгссєн арван таван толгойт мангасын хувилгаан ирж таван их муж улсыг маань идэв. Гэтэл ингэж удаж болох уу бид? Би урьдаар очоод туршсуу» гэж айлтгаваас арван зvгийн эзэн богд зарлиг болруун: «Эрийн эр эрдэнэт бvргэд Шуумар минь! Энэ чинь маш зєв. Эдvгээ цэрэг хурж байна. Бид мордъё» гэж зарлиг болов. Гучин баатар, гурван зуун хошууч бvгдээр Шуумарын очих болсныг мэдээд яаран мордож vелсэн биеэ ханилж, зvйлсэн чимгvvдээ ємсєж, жигvvрлэсэн морио унаж тvг тvмэн цэргийн чимээ гаргаж ирэхэд арван зvгийн эзэн Гэсэр богд цочиж зарлиг болруун: «Эвvv Нандулам хааны цэрэг хvрч ирэв vv? Энэ юу билээ?» гээд зарлиг болбоос баатар Шуумар эс мэдэж «За энэ биш vv» гээд заан хайсан хар морь юугаа тас гуядаж есєн алд хар шор юугаа суга татаад ухасхийвээс Гэсэр хаан цочин єндийж vзээд єєрийн баатруудаа танив. Шуумар харил халтиралгvй хvрч ирэхэд Буйдан vзээд: «Эвvv, эвvv! Энэ Шуумар биш vv?» гээд Буйдан ємнєєс угтаж єгvvлрvvн: «Баатар Шуумар минь!» барс хийвэл довтолдог буюу? барс мэт vсэрдэг буюу?» гэж хэлбээс Шуумар Буйданг таниад тас хийтэл инээгээд морио татав. Нанчvн єгvvлрvvн: «Шуумар минь Нандулам хааны цэрэгт хvрсэн хойно инээх баяр тэнд буйзаа. Тал дээр дэмий инээдэг буюу?» гээд гучин баатар бvгдээрээ Богдын дэргэд хvрч ирээд Нанчvн Шуумар хоёр бас сєгдєн айлтгав. «Арван зvгийн эзэн Богд минь айлдан соёрх. Далан нэгэн хувилгаант арван таван толгойт мангасын хааныг мянган хувилгаант мянган бурхны нэгэн биеийн чанарт хутагт богд Гэсэр минь vл дийлэх буюу? Энэ олон цэргээ зовоож юу хийх буй!. Арван зvгийн эзэн Богд, бидний гучин баатар, гурван зуун хошууч юугаа дагуулаад шулуухан єєд болоосой» гэж айлтгаваас Арван зvгийн эзэн Гэсэр хаан Нанчvн Шуумар хоёрын vгийг зєвшєєн, Буйдангаас: «Энэ хоёрын vг зєв vv? буруу юу?» гэж асууваас Буйдан айлтгав: «Арван зvгийн эзэн богд минь гэгээндээ айлд» гэхэд тєдий Гэсэр хаан олон цэрэг авч мордохыг байлгав.


ємнєх     гарчиг    vргэлжлэл